sonin.mn

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 18 /РИА Новости/. Английн “Ливерпүүл” клубын довтлогч Мохамед Салах тус клубтэй байгуулсан гэрээгээ сунгахаар хэлэлцээ хийж эхэлсэн тухай El Nacional сонинд бичжээ.

Тэрбээр “Ливерпүүл”-д 2017 оноос хойш тоглож байгаа бөгөөд энэ улирлын сүүлчээр дуусгавар болох гэрээгээ сунгах талаар клубтэйгээ тохиролцоогүй байгаа юм. Өмнө нь, Саудын Арабын “Аль-Хилал” клуб Салахтай 2028 он хүртэл гэрээ байгуулахад бэлэн байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байлаа. Мөн хөлбөмбөгчин ярихдаа “энэ улирал бол миний хувьд Ливерпүүлд тоглох сүүлчийн улирал” гэжээ.  




Салах гэрээгээ сунгахаар шийдсэн нь “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Арне Слот Европын гол тэмцээнүүдийн аваргын төлөөх тоглолтуудад Салах багаа манлайлан оролцох ёстой гэж үзэж байгаатай холбоотой. “Хэрэгтэй үед Салах гоол оруулдаг, ялангуяа хоёрдугаар үед тэрбээр багтаа олон удаа онцгой бэлэг барьж байсан” гэж А.Слот ярьсан юм.


Египетийн шигшээгийн довтлогч, өдгөө 32 настай М.Салах энэ улиралд Английн Премьер-Лигийн 25 тоглолтод оролцохдоо 22 гоол оруулж, 14 удаа оновчтой дамжуулалт хийгээд байна.

Тэрбээр “Ливерпүүл”-ийн бүрэлдэхүүнд Английн аваргаар шалгарч, Английн цом ба Супер цомын тэмцээнүүдэд түрүүлж, УЕФА-гийн Супер цомын эзэн болж, Английн лигийн цомын тэмцээнд хоёр удаа аваргалж, клубүүдийн ДАШТ-нд түрүүлж байв.



Б.Адъяахүү