sonin.mn

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 18 /РИА Новости/. Үндэсний хоккейн лигийн тоглогчид оролцож буй Дөрвөн үндэстний тэмцээний ээлжит тоглолтод Канадын шигшээ баг Финландын багийг хожсоноор финалд шалгарлаа.

Монреал хотноо болсон тоглолт 5:3 (3:0, 1:0, 1:3) харьцаагаар өндөрлөж, канадчуудаас Натан Маккиннон (5 ба 26 дахь минут) дубль хийсэн бол Коннор Макдэвид (5), Брэйден Пойнт (14), Сидни Кросби (60) нар тус бүр нэг шайб оруулсан байна. Харин Финландын багаас Эса Линделль (54), Микаэль Гранлунд (59, 59) нар гоол хийлээ. Гранлунд 23 секундийн зайтай хоёр шайб оруулжээ.




Ингэснээр гурван тоглолтод 5 оноо авсан Канадын шигшээ финалд шалгарч, АНУ-ын багтай /2 тоглолтод 6 оноо/ тоглохоор боллоо. Америкчууд 18-нд шилжих шөнө Шведийн багтай тоглосноор хэсгийн шатны тойргийн тоглолтууд дуусна.


Үндэсний хоккейн лигийн тоглогчдыг хамруулсан Дөрвөн үндэстний тэмцээн энэ сарын 12-20-нд Монреал, Бостон хотуудад болж байгаа бөгөөд Канад, АНУ, Швед, Финландын шигшээ багууд оролцож байна.


Б.Адъяахүү