
Фитнессийн модель, Монгол улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өөрөөс нь допинг илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоо”-ноос намайг ямар ч үндэслэлгүйгээр допинг хэрэглэсэн гэж зарласан явдалд үнэхээр гомдолтой байна. Миний хувьд энэ спортын төлөө амьдралынхаа олон жилийг зориулж, Монгол улсын гавьяат тамирчин гэдэг нэр хүндтэй шагналыг хүртсэн. Гэтэл тус холбооноос намайг допингийн шинжилгээнд бүдэрсэн гэж худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацаж намайн харлууллаа.
Допингийн шинжилгээг 2024 оны долоодугаар сарын есний өдөр Азийн аваргын тэмцээний үеэр авсан. Миний бие энэ шинжилгээний хариугаа авахаа илэрхийлсээр ирсэн. Ингээд арван хоёрдугаар сард зохион байгуулагдах ДАШТ-нд амжилттай оролцож аварга болж, Монгол Улсынхаа нэрийг гаргасан.
Миний хувьд Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоондоо удаа дараалан хандаж, шинжилгээний хариугаа авахыг илэрхийлсээр ирсэн. Гэтэл надад албан ёсоор өгөхгүй мөртлөө олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад харамсаж байна. Би өөрийгөө өнөөг хүртэл цэвэр яваа гэж бодож байгаа.
Олон улсын допингийн шинжилгээний газраас намайг допингтой гэх албан ёсны хариу ерөөсөө ирээгүй. Гэтэл тус холбооны удирдах албан тушаалтнууд надаас допинг илэрсэн гэж мэдээллээ. Би тус холбооны удирдлагуудад хандан допингийн шинжилгээний хариу үнэхээр ирсэн юм уу гэж асуухад надад ерөөсөө хариу хэлээгүй.
Эх орныхоо нэрийг гаргаад явж байгаа МУГТ намайг олон улсын тэмцээнд оруулахгүй гэдэг. Үргэлж намайг дардаг. Азийн аваргыг 2024 онд манай улс зохион байгуулсан. Ингэхдээ 830 сая төгрөг авсан гэх зүйлс сонссон. Үүнийг гадны аудит оруулж ирж шалгах ёстой. Түүнчлэн гадаадын холбооноос их хэмжээний мөнгө орж ирдэг. Энэ бүгд дээр аудит оруулахыг хүсэж байна. Мөн АТГ-д шалгуулах хүсэлтэй байна. Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч Ш.Амарсайхан ойрын хүрээллийн допинг илэрсэн тамирчнаа нуун дарагдуулдаг. Нууж байгаад тэмцээнд явуулдаг.
Надаас илэрсэн гээд байгаа тэр бодис нь эмэгтэй хүнд хийх шаардлагагүй эм бэлдмэл. Азийн аваргадаа орох гээд явж байсан би тийм төрлийн бодис хэрэглэх ямар ч боломжгүй.
Ш.Амарсайхан намайг ДАШТ-нд оролцуулахгүй гэж байсан. Гэсэн ч би оролцоод дэлхийн анхны аварга Монгол тамирчин болсон. Ингээд тэр надад буруу санаж миний шинжилгээг допингтой болсон гэж ойлголтыг нийгэмд тарааж надаар туг тахиж байна. Миний хувьд энэ мэдэгдлийг хийж байгаадаа маш их айдастай байна. Өнөөдөр тус холбоо нэг хүний тоглолтоор явдаг. Өөрөөр хэлбэл тус холбооны удирдлагууд бусад тамирчдынхаа үгийг огт сонсдоггүй үргэлж дээрэнгүй байдлаар харьцаж ирсэн гэв.
Сэтгэгдэл3
Хэзээ байхдаа би уусан гэдэг билээ.Шинжилгээний хариуны дараа уусан л байдагшдээ.Олон улсын хариуг яаж ч эсэргүүцээд барахгүйээ ДОПИНГЧИН хүүхэнээ
Ш.Амарсайхан энэ хүүхнийг алах вий цагдаа нар сайн хамгаалаарай
Уугаагуй гээд гуриигээд бай оюунболд шиг