
Дархан-Уул аймгийн 17 настай тамирчин Н.Нандинцэцэг гүйлтийн цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын спринт төрөлд уралдсан. Тэрээр өчигдөр эх орондоо ирээд өнөөдөр Эрдэнэт хотноо хүүхдийн спортын наадмын охидын 17-18 насны тэших техникээр уралдах 10 км-ын зайд түрүүлж, энэ наадамд охидоос аварга болсон эхний тамирчин боллоо. Н.Нандинцэцэг Монголын хүүхдийн спортын 6 дугаар наадамд 2019 онд буухиа төрөлд алтан медаль хүртэж байв. Улмаар наадам 4 жилийн зайтай зохиогддог байх үед 2023 онд ганцаарчилсан 2 зайд уралдаж 2 алтан медаль хүртсэн юм. Спортын мастер Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай залуу тамирчин Н.Нандинцэцэг ийнхүү 3 дахь наадамдаа дараалан алтан медаль хүртэж онцлох амжилтыг гаргаж чадлаа.
Сэтгэгдэл3
Мундаг байна 🥰❤️🌹
Bayar hutgei saihan medee bn chmaar baharhaj bnaa ❤️
Bayar hutgei saihan medee bn chmaar baharhaj bnaa ❤️