
Уганда улсын гүйгч Жэйкоб Киплимо гүйлтийн хагас марафон зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Испанийн Барселона хотод болсон Mitja Marato de Barcelona гүйлтийн тэмцээний үеэр тэрбээр 21,1 км зайг 56 минут 42 секундэд туулсан байна. Кени улсын тамирчин Жеффри Камворор 58:44 гэсэн үзүүлэлтээр хоёрдугаар байранд, мөн Кенийн гүйгч Самвэл Майлу 59:40 гэсэн үзүүлэлтээр гуравдугаар байранд орлоо.
Дэлхийн өмнөх дээд амжилтыг 2024 оны 10 дугаар сард Этиопийн тамирчин Йомиф Кежелча тогтоосон бөгөөд Испанийн Валенса хотод болсон тэмцээний үеэр дээрх зайг 57 минут 30 секундэд туулжээ.
"Энэ удаад Киплимо өмнөх рекордыг бүхэл бүтэн 48 секундээр шинэчилсэн нь эрэгтэйчүүдийн хагас марафон зайн гүйлтэд агуу том амжилт мөн" гэж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /World Athletics/ мэдэгдэлд дурдсан байна. Дээд амжилтын эзэн Ж.Киплимо өдгөө 24 настай бөгөөд өмнө нь Токиогийн Олимпын наадам, 2022 оны ДАШТ-ний 10 мянган метрийн зайн гүйлтэд тус тус хүрэл медаль хүртэж байв.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
20 km цагийн хурдтай бол улаанбаатарт машинаар ч яадын 30мин д нисэх ороод