sonin.mn

БНХАУ-ын Харбин Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө болж буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын буухиа төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг уралдаж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын баг алтан медаль хүртсэн бол Казахстан, Японы цаначид удаалав.


Энэ төрөлд зургаан орны баг уралдсан бөгөөд манай улсын цаначид тавдугаар байр буюу Ираны багийн өмнө оржээ.


Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Монголын гүйлтийн цанын буухиа төрөлд М.Должинсүрэн, Х.Эрдэнэтунгалаг, Х.Сумъяа, Д.Энхчимэг нар уралдлаа. Монгол Улсын эмэгтэй гүйлтийн цаначдын “Харбин-2025” Азийн өрсөлдөөн үүгээр өндөрлөж байгаа бол удахгүй эрэгтэй баг буухиа төрөлдөө өрсөлдөх юм.


May be an image of ‎4 people and ‎text that says '‎니 1 أن .인 BIN202 BIN N2025 N2025 23 2‎'‎‎

May be an image of 1 person and text that says '4 10n 00 03 00 MADSHUS'

May be an image of 4 people, people skiing and text that says 'CARS* UEP H! HARBIN 2025 ASIAN WINTER GAMES HA2 HARBIN HARBIN2025 2025 ASIANWINTERGAMES GAMES ASIANWINT'