sonin.mn

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эмэгтэйчүүдийн 7.5 км-ын спринт уралдаанд 26 тамирчин өрсөлдөхөд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин оролцож, 16-20 (17 дугаар байрт Япон) байрыг эзэллээ.


Энэ тэмцээний эхний байрт БНСУ-ын тамирчин орсон бол БНХАУ-ын биатлончид мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав. Харин манай улсын тамирчин М.Должинсүрэн 16, Х.Эрдэнэтунгалаг 18, Х.Сумъяа 19, Д.Энхчимэг 20 дугаар байрт орлоо.


Тэргүүн байрт орсон БНСУ-ын тамирчин Е.Аввакумова нь ОХУ-ын Вологдад төрж, 2017 оноос Солонгос орны иргэн болжээ. Удахгүй эрэгтэйчүүдийн ангилалд Монголын дөрвөн тамирчин өрсөлдөх юм.


May be an image of 1 person, skiing and text that says 'म ቤፓ 24 2 VCIi VIdIF'

May be an image of ‎5 people, ski slope and ‎text that says '‎至品 品 FINISH 6025 ME3 HARBIN HARBIN2025 2025 ASIAN ASIANWINTERGAMES WINTER-GAMLS WINTER GAMES AoAaw 200s ک HARBIN HARBIN2025 2025 ASTAN ASIANWINTERGAMES WINTER GAMES HARBN2O5 SUNENE 中國車方報安 cHeЙ EASTERN 361° 中国联清 Oи3иeии 期‎'‎‎

May be an image of 10 people, ski slope and text

May be an image of 5 people and text that says '冰雪同梦 冰雪同梦亚洲同 ofWinter,LoveamongAsia ofWinter,Love of Winter, Love among Asia 亚洲同儿 m ATEX ATEX 團 sporti មារៀយ'

Гэрэл зургийг Д.Нямбилэг