
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр Харбин хотын “HIC Multifunctional Hall” ордонд шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон Б.Гэрэлтуяа тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдаллаа. Б.Гэрэлтуяа нь “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмын Монголын багийн тугч бөгөөд шорт трейкийн төрлөөр Азийн өвлийн спортын наадмын хагас шигшээд шатанд шалгарсан анхны монгол тамирчин болов.
Гэрэл зургийг Ч.Ганбат
Сэтгэгдэл1
Амжилтаа бататгаж улам ахиулаарай.