
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна. Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Шорт трейкийн төрөл Харбиин хотын “HIC Multifunctional Hall” ордонд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ нар уралдаж байна.
Сэтгэгдэл6
Азийнхантайгаа ӨВЛИЙН СПОРТЫН АЛЬ ЧАДАХ ТӨРЛӨӨРӨӨ арцалдан өрсөлдөж байгаа Монголын нийт тамрчдадаа АМЖИЛТ ЕХӨӨЕ!
16-р байрт орох, сүүл мушгих хоёр ч ялгаагүй.
16-р байрт орох, сүүл мушгих хоёр ч ялгаагүй.
bolj baina bas
хятад,япон,солонгос 3 медалиа хувааж авна,казахстаны нэрээр орсон хэдэн орос шавар хаахчаан болно,ийм тодорхой юманд мөнгө үрэх хэрэг юун???
Has sait yavah changardag yum aa Daraagiin naadamd shildeg 8 run zutgene dee