Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан өнөөдөр (2025.02.03) Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн 2024-2028 онд үйл ажиллагаагаа дараах чиглэлээр өргөтгөх шаардлагатай гэдгийг онцлов. Үүнд:
- Полиметаллын чиглэлээр буюу алт, зэс, төмөр, цайр, мөнгө олборлох
- “Бор-Өндөр”-ийн Дулааны станцаа өргөтгөж, 12 MBT-ын хүчин чадалтай болгож шинэчлэх, жоншны баяжмал ФФ-97 боловсруулах үйлдвэртэй болох, жонш баяжуулах цогцолбор байгуулах
- Газрын ховор элемент, чухал эрдсийн тусгай зөвшөөрөл авч, хайгуул хийж, нөөц тогтоох, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна гэсэн юм.
"Монголросцветмет” ТӨҮГ 2024 онд 284,7 тэрбумын орлоготой ажилласан бол 2025 онд 313,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах зорилт тавьсан байна.
"Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий инженер буюу үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга М.Болдбаатар “Бор-Өндөр” үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар танилцуулав.
Тус парк нь жонш, цахиур гүн боловсруулах цогцолбор, үйлдвэр болох бөгөөд 2500 ажлын байр шинээр бий болгож, Хэнтий аймгийн ДНБ 25-30%, Бор-Өндөрийн ДНБ 60%-иар өсгөх ач холбогдолтой гэв. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, салбарын болон зах зээлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл3
Бор-Өндөрт үйлдвэр технологийн парк байгуулах ажил олон жил яригдаж байгаа. Газрын тосны үйлдвэрч яригдаж байсан . Энд олон салбарын үйлдвэр бүхий 60-80 мн хүнтэй хот болох боломжтой газар шүү. Төмөр замтай бусад дэд бүтэцтэй ,усны талаар Сайн шандаас илүү боломжтой . 12мвт биш 30-40 мвт ын ДЦС тай болгомоор.
Гайгүй байгаа дээр нь яаратай хувьчлах хэрэгтэй. Төрийн өмчтэй байвал улстөрчид идэж уугаад дуусна.
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommen