sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /Reuters/. Гуантанамод 30 мянган цагаачид зориулсан саатуулах байрыг бэлэн болгох тушаалыг Пентагон ба Дотоодын аюулгүй байдлын яаманд өгнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. 


Кубын Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад гадаадын террористуудыг хорьдог чанга хамгаалалттай шоронгоос гадна цагаачдад зориулсан байрыг хэдийн барьсан бөгөөд далай тэнгист баривчлагдсан Хаити, Кубын иргэдийг байрлуулахын тулд олон арван жилийн турш ашиглаж байна. 


Д.Трампын засаг захиргааны хилийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан Том Хоман лхагва гаргийн орой хэлэхдээ, өмнөх байгууламжийг өргөтгөж, Цагаачлал, гаалийн хяналтын албаны мэдэлд өгнө гэлээ. “Тэнд Америкийн ард түмэнд аюул заналхийлж буй гэмт хэрэгтнүүд, хууль бус цагаачдыг саатуулах болно. Тэдний зарим нь маш аюултай этгээдүүд бөгөөд улс орнууд тэднийг саатуулна гэдэгт бид итгэхгүй байна, тэднийг буцаж ирүүлэхийг бид хүсэхгүй байна” гэж Д.Трамп хэлжээ. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг