sonin.mn

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Парисын их дуулга хоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болно. 2025 оны анхдугаар их дуулгад 54 орны 318 (эрэгтэй 176, эмэгтэй 142) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Болдбаатарын удирдлага дор нийт 12 жүдоч зодоглох юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар өрсөлдөнө.