ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 29 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа төрийн албаны орон тоог эрс цомхотгох төлөвлөгөөнийхөө хүрээнд холбооны засгийн газрын бүтэн цагийн бүх ажилтанд ажлаасаа гарсан тохиолдолд санхүүгийн урамшуулал олгоно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
“Deferred resignation program” хэмээх хөтөлбөрийн хүрээнд холбооны ажилтнуудад ирэх есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалингаа авах боломжийг олгож, биечлэн ажиллахыг шаардахгүй бөгөөд энэ хооронд үүрэг хариуцлагыг нь багасгаж магадгүй гэж холбооны ажилтнуудад цахим шуудангаар илгээсэн захидалд дурдсан байна.
Холбооны засгийн газрын ажилтнууд уг хөтөлбөрт хамрагдах эсэхээ хоёрдугаар сарын 6-ны дотор шийдэх ёстой ажээ. Ерөнхийлөгч Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа АНУ-ын холбооны засгийн газрыг цомхотгох, өөрчлөх шийдвэрүүдийг гаргаж буй энэ үед дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шуудангийн үйлчилгээг эс тооцвол АНУ-д 2.3 сая орчим төрийн албан хаагч ажилладаг. Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн агентлагууд холбооны ажиллах хүчний дийлэнх хувийг эзэлдэг боловч олон зуун мянган хүн ахмад дайчдын эрүүл мэндийг хянах, хөдөө аж ахуйд хяналт шалгалт хийх, засгийн газрын төлбөрийг төлөх зэрэг ажлыг гүйцэтгэдэг байна.
Засаг захиргаа “ажиллах хүчнийг илүү боловсронгуй, уян хатан” болно гэж найдаж байна гэж цахим шууданд дурджээ.
Ингэснээр цэргийнхэн болон зарим агентлагууд ажилтнуудынхаа орон тоог нэмэгдүүлэх гэж байгаа бол ихэнх агентлаг бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийж магадгүйг цахим шуудангаар илгээсэн захидалд тэмдэглэсэн байна. Одоогоор хэчнээн ажилтан энэ саналыг хүлээж авах нь тодорхойгүй, мөн засгийн газрын зардал эсвэл үйлчилгээний чанарт хэрхэн нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. NBC телевиз засаг захиргааны өндөр албан тушаалтныг эш татан мэдээлснээр, холбооны засгийн газрын ажилтнуудын 5-10 хувь нь ажлаасаа гарч, 100 тэрбум доллар хэмнэх боломжтой ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Монголд 1990 оноос хойш ЗГ, хот, аймаг, сум, дүүрэг, хорооны төрийн албанд шургалж, ард түмний татварын мөнгөнөөс цалинждаг ч зөвхөн эрх баригч намын эзэддээ үйлчлэн, улс орныг сүйрүүлж байдаг "шимэгчдийн том арми" бий болжээ. Төрийн албаны шимэгчид улам олуулаа болж томроод, тэр хэрээр улс орон улам сүйрч доройтоод л байдаг. Ийм шимэгч нүсэр арми АНУ-д ч байдаг аж. Шимэгчдийн арми нь төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулжээ. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлэв.Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулжээ. АНУ-д сайхан цаг ирэх нь ээ. Монголд ч ийм цэвэрлэгээ хэрэгтэй байна.
Д.Трамп АНУ-ын улсын орлогын албан татварыг цуцлахыг уриалав. Гадаад улсыг баяжууахын тулд иргэдээсээ татвар авахын оронд бид иргэдээ баяжуулахын тулд гадаадын улс орнуудад татвар ногдуулж, татвар авах ёстой гэжээ. Иргэдээ татвараар мөлждөг энэ системээ монгол улс болиоч ээ! Шүтээд байдаг Америкаасаа сайн зүйлийг нь авч хэрэгжүүлээч!