sonin.mn

Монгол Улсын Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг орон нутгийн ИТХ гаргах эрхийг өгчээ. Ингэхдээ хаврын уралдаанд хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насны, аюулгүй байдал, хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстойг анхаарууллаа. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах бүх төрлийн хууль, зөвлөмжүүдийг ном журмаар нь мөрдөхийг төрийн бус байгууллагууд, хүүхдийн эрх хамгаалах байгууллагууд нь хариуцах юм.