МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 29 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй боловч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломж байгаа эсэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эргэлзэж байна. Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа тэрбээр мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
“Яриа хэлэлцээг хэнтэй ч хийж болно, гэхдээ тэрбээр хууль ёсны эрхгүй учраас ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй. Хэрвээ тэр хэлэлцээнд оролцохыг хүсвэл би эдгээр хэлэлцээг хийх хүмүүсийг нэрлэнэ" гэж В.Путин хэлжээ.
Ийнхүү тус улсад сонгууль товлосон хугацаандаа явагдаагүйн улмаас Украины Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэх боломжгүй гэж үзэж байгаагаа В.Путин дахин илэрхийллээ. Гэхдээ Украинд дайн болж байгаа гэсэн шалтгаанаар В.Зеленский төрийн тэргүүн хэвээр байна гэсэн зөвшилцөл бий. Үүний зэрэгцээ Путин өөрөө хууль ёсны дагуу сонгогдсон эсэхэд Оросын сөрөг хүчнийхэн эргэлздэг. 2024 оны дөрөвдүгээр сард Европын парламент ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт болсон санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Европын Холбооны орнуудад хандан уриалж байв.
В.Путин мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өөртэй нь хэлэлцээ хийхийг хориглосон В.Зеленскийн зарлигийн талаар дахин дурджээ. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-тай хэлэлцээ хийх боломжийг нээхийн тулд энэ зарлигийг хүчингүй болгох ёстой бөгөөд үүнийг Дээд Радагийн дарга хийх боломжтой гэв.
Оросын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, мөн Барууны орнууд Украинд санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэхээ зогсоовол дайн хоёр сарын дотор дуусна гэж мэдэгджээ. Түүнчлэн 2022 оны хавар В.Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн байсан, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд энэ талаар "дохио илгээсэн" гэдгээ мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
ПУЛЁРИЙГ БУНКЁРТ НЬ ЦААШ ХАРУУЛАХААС ӨӨР АРГА АЛГА.
Бөгспутин өөрөө хууль ёсны төрийн тэргүүн бишээ,,,
Путин 2004: Если семь лет быть президентом, с ума можно сойти. Путин 2005: Ни при каких обстоятельствах Конституция не изменится. Путин 2008: У меня никогда не было соблазна остаться на третий срок. Победив на выборах, Путин обгонит Сталина по времени правления страной. И уступит только Екатерине Великой.
Энэ хөгшин орос өөрийн эхлүүлсэн дайнаа дуусгаж чадахгүйнээ,,,,ёстой “””өөх ч биш булчирхай ч биш болвоо,”””” чааваас,,,,,3 жилийн өмнө,,,,””””я обещаю вам,,,мы победим “”””хэмээн орилоод л , мөн ч омог төгөлдөр,,цөс ихтэй солиорч байвшүү,,,одоо ч өмхий үнэртүүлсэн бөгс болждээ,,,
ОУ - ын хэм хэмжээний л асуудлууд ...
Украинчууд дахин 3 жил үзэлцээд өг. Ялахгүй, дийлэхгүй байгаадаа хорссон унтууцсан Оросын нийгэм тэсрэхэд бэлэн байна
Орос Кримгүй бол гөлөг л болно.Байлдахаас өөр сонголтгүй
Путин 2004: Если семь лет быть президентом, с ума можно сойти. Путин 2005: Ни при каких обстоятельствах Конституция не изменится. Путин 2008: У меня никогда не было соблазна остаться на третий срок. Победив на выборах, Путин обгонит Сталина по времени правления страной. И уступит только Екатерине Великой.
Уг нь мэдэхгүй сэдвээрээ мэтгэлзэх оролдох хэрэггүй л дээ.Олон улсын байдал гэдэг чинь гудамжинд 2 залуу үг сөрөлцөхтэй адилгүй. Орос яагаад цэрэг оруулсныг ойлгохын тулд урт түүх судлах хэрэгтэй болно.Тэр түүхийн тухай "А" ч үгүй хүмүүс том том юм яриад байх юм.Энэ сэдвээр ярьдаг мэддэг хүмүүс нь яримаар.