МИНСК, 2025 оны нэгдүгээр сарын 27 /TASS/. Беларусьт ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 86.82 хувийн санал авч ялсан тухай Сонгуулийн төв хорооны дарга Игорь Карпенко мэдээлжээ.
А.Лукашенко 2020 оны сонгуульд 80.10 хувийн санал авч байсан юм.
Либерал ардчилсан намын дарга Олег Гайдукевич 2.02 хувь, бизнес эрхлэгч Анна Канопацкая 1.86 хувь, Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков 3.21 хувь, Хөдөлмөр ба шударга ёсны бүгд найрамдах намын дарга Александр Хижняк 1.74 хувийн саналыг тус тус авсан бол, сонгогчдын 3.6 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгчээ.
Беларусийн Сонгуулийн төв хороо орон даяар санал хураалт дууссаны дараа урьдчилсан дүнг танилцуулдаг уламжлалтай. Сонгуулийн эцсийн дүнг хоёрдугаар сарын 3-нд зарлана.
Барууны орнууд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Тодруулбал, Европ дипломат албаны тэргүүн Кайя Каллас, Европын Холбоог өргөжүүлэх асуудал эрхэлсэн комиссар Марта Кос, Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Хойд Америк болон Балтийн тэнгисийн найман орны Гадаад хэргийн сайд нар холбогдох мэдэгдлийг хийжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
86 gedeg tasarxai margax arga alga
Яах аргагүй дарангуйлачидын дуртай тоо байнаа,,,,,лукаяшка морьтой уралдсан ч түрүүлнээээ,,,,
86 gedeg tasarxai margax arga alga
86 gedeg tasarxai margax arga alga
Социализмын үеийн бүх үйлдвэрээ нураалгүй авч үлдэж чадсан аргагүй мундаг удирдагч даа.
Беларусь улс Орос Украйн хоёр шиг Еврей Арменичуудыг магтаж дээдлэн, Азийг доорд үздэггүй. Ялангуяа газар нутгийнх нь дөрөвний гурав,хүн амынх нь 20% нь Ази багууд байдаг Оросын бүх баялгийг нацист Еврей Арменичууд эзэмшиж, багууд нь хар ажлын малнууд байдаг нь Еврейн нацизм+Азийн эсрэг Орос расизм.
Бёлоруссаас орёшник пуужинд цөмийн хошуу зоогоод Варшав Львов Лондон Бёрлин рү харвахад амар бөгөөд ойрхон ! Путин Лууяа гэдэг хоёр өвгөн тэгнэ гэж тохирсон юм !