sonin.mn

Аваргуудын лигийн үндсэн үе шат дуусахаас нэг тойргийн өмнө 18 баг хасагдах шатны тоглолтод оролцох болзлыг хангаад байна. Үндсэн үе шатны дүнгээр, 1-ээс 8 дугаар байруудыг эзэлсэн багууд шөвгийн 16-д шууд шалгарах бол 16 баг плей-оффын шатанд шалгарахын төлөөх шилжилтийн шатанд тоглож, ялсан багууд 1/8-д шалгарах ба хожигдсон багууд Европын лигт үргэлжлүүлэн өрсөлдөнө. 


8 дугаар тойргийн тоглолтууд эхлэхийн өмнө Английн “Ливерпүүл”, Испанийн “Барселона” хоёр 1/8-ийн шатанд шууд шалгараад байгаа бол Английн “Арсенал”, Италийн “Интер” багууд шилжилтийн шатанд нэмэлт тоглолт хийнэ.


Харин "Милан", "Аталанта", "Ювентус" /Итали/, "Байер", "Бавариа", "Боруссиа" /Германия/, "Монако", "Лилль", "Брест" /Франц/, "Атлетико", "Реал" /Испани/, "Астон Вилла" /Англи/, "Фейенорд" /Нидерланд/, "Селтик" /Шотланд/ багууд хасагдах шатанд шалгарах нь үндсэндээ тодорхой болжээ.


Харин 9 клуб плей-оффт тоглох боломжгүй болсноор Европын лигт өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ. Эдгээр баг бол "Штурм", "Зальцбург" /Австри/, "Болониа" /Итали/, "Спарта" /Чех/, "Лейпциг" /Герман/, "Жирона" /Испани/, "Црвена Звезда" /Серб/, "Слован" /Словак/, "Янг Бойз" /Швейцар/ юм.


Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны сүүлчийн 8 дугаар тойргийн бүх 18 тоглолт 29-нээс 30-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 04 цагт нэгэн зэрэг явагдана.  




Б.Адъяахүү