ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 23 /DW/. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хэлэлцээрийг зөвшөөрөхгүй бол Оросын эсрэг хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.
“Яг одоо тохиролцоонд хүрч, энэ утгагүй дайныг ЗОГСОО! ЗОГСООХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ МУУДАХ БОЛНО” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа бичсэн байна. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш дайны талаар анх удаа үг хэллээ.
“Хэрэв бид хэлэлцэн тохиролцохгүй бол Оросоос АНУ болон бусад орнуудад худалдаж буй бүх зүйлд өндөр татвар ногдуулж, хориг тавихаас өөр сонголт надад үлдэхгүй. Миний бие Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол энэ дайн хэзээ ч дэгдэхгүй байсан, дайныг дуусгацгаая! Бид үүнийг амар хялбар эсвэл хүнд хэцүү аргаар хийж чадна, амар хялбар нь үргэлж илүү байдаг. ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ цаг болсон. ДАХИН ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ ЁСГҮЙ” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлжээ.
Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "В.Путин, В.Зеленский хоёртой ярилцаад Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадна" гэж мэдэгдэж байсан боловч яг ямар санал тавих гэж байгаагаа тодорхой яриагүй юм.
АНУ, Европын Холбоо болон бусад орнуудын зүгээс Орост хэдийнэ хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд Д.Трамп нэмж ямар хориг тавих нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ тэрбээр Вашингтоноос Киевт үзүүлж буй олон тэрбум долларын цэргийн тусламжийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа хийсэн мэдэгдэлдээ Украины талаар огт дурдаагүй билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл13
ерк болсон гол шалтгаан нь. 98 хоногт өөрийгөө шийдчих гээд ч
Угаасаа орон гаран хүн л дэ ! Дээр нь өндөр настай бөгөөд зөнөгрөх шинж нь нэмэгдвэл учрыг нь олоход хэцүү хүн болно ! Путин уулзья тохирьё гээд эртнээс хэлээд байгаа юм биш үү ! Харин Ногооноо Зёлинский ямар ч уулзаа тохироо байхгүй гээд зөрүүдлээд байгаа юм биш үү ! Тэнэг Дональд нугас чинь ялгаж ойлгооч !
Танай путлер ч гэсэн зөнөж байгаашд. Насаараа хаан сууж албат зарц нараараа хөлөө хучуулах санаатай л байгаа даа.
Гях,,,гяхх,,,гяхх,,,тахарын арга нь барагдаад шаачихваа,,,чиний бөгспутин яая гээд ч яаж ч чадахаасаа өнгөрсөөн,,,,новичокоо л нэг уугаад үздэг байхдаа,,,,чааваас,,,,арга нь үгүй тэнэг өлөн иванлдаа,,,
НАТО-гийн эдийн засгийн 1%-д ч хүрэхгүй ядруу, ядуу Орос Трамптай, Баруунтай тэрсэлдээд юу ч олж долоохгүй өөрөө түм бум болон бут үсрэнэ. Түрэмгий, бүдүүлэг, хоцрогдсон Орос тийрэнг түм бум задлах Бурханы даалгавартай Путин яриа хэлэлцээрт оролцохгүй, Украины зүүн хэсгийг авна гээд л зөрүүдлээд байх учиртай юм шүү...
компаний захирал хүн дураараа байлгүй яахав. түм бум задладгаараа алдарт нураандаа нурландаа ч билүү тэр вгай 100 хоног боов чихрээ тараануу ямартаа ч хутган үймүүллэгээ очиж нураах болсон. бнамын бэр.
орон гаран тэнэг
Хэн,,,бөгспутин үү,,,,савсага трамп уу,,,
АНУ өөрсдөө л эхэлж Орос руу гэтсэн. Трамп байна уу Байдeн байна уу хамаагүй. Хаяа руу нь мөлхөөд байгаа хулгайчийг хөөж гаргах нь Оросуудын зүй ёсны эрх шүү дээ. Украйныг зэвсэггүй төвийг сахисан улс болгох нь тэдний гол шаардлага юм. Уг нь барууны хувьд энэ нь тийм ч хүнд шаардлага биш зүгээр савраа татчихад л болох асуудал.
Тэгээд,,,америкруу барууны орнуудруу дайраад,,,,, орешникдоод алаад өгөөчээ,,,,хаяа хөрш украины ард түмнийг алан хядаж,,,газар нутагаас нь булаадаг,,,чиний кгбгын гоожуур яаж байгаам,,,дээрлэхэж байгаа юмуу,,,,аляскд десант буулгаад эзлээд авч чадахгүй юу,,,,аляск чинь жинхэнэ хаант оросын түүхэн газар нутаг байсан юмшүүдээ,,,дебыль ээ,,,,
Kkk, манай ояачууд Трамп гарж ирээд Охуй талд ажиллана гэд хайр зарлаад бсан, гомдоо шах үeд! Одоо юундаа найдах болдоо! Иран өөрийгөөяая гэж бн, тарган бацаан бас хоос ам , шалдан гуя. Цөмийн бөмбөг, улаан шугам ярьсаар 3 жил болж нохой ч тоохоо больсон. Мартсанаас орeшник юу болов? Барууны зэвсгээр сүүлийн 14 хоногт бөөн сүйтгэл хийгээд байдаг , Пүтлэр таг шүү!
даяарт ядраад залхаад. үнэ нэмэгдэж хямрал ихсээд. ану-д трампыг тэсэж л дуугай хараад
Kkk, манай ояачууд Трамп гарж ирээд Охуй талд ажиллана гэд хайр зарлаад бсан, гомдоо шах үeд! Одоо юундаа найдах болдоо! Иран өөрийгөөяая гэж бн, тарган бацаан бас хоос ам , шалдан гуя. Цөмийн бөмбөг, улаан шугам ярьсаар 3 жил болж нохой ч тоохоо больсон. Мартсанаас орeшник юу болов? Барууны зэвсгээр сүүлийн 14 хоногт бөөн сүйтгэл хийгээд байдаг , Пүтлэр таг шүү!