МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 22 /РИА Новости/. Олон улсын хоккейн холбооны /IIHF/ зөвлөл 2026 онд Италид болох өвлийн Олимпын тоглолтод Орос улсын шигшээ багийг оролцуулах эсэх тухай асуудлыг ирэх сарын 3-4-ний өдрүүдэд хэлэлцэх гэж байна. Энэ тухай уг асуудлаар мэдээлэл бүхий эх сурвалж РИА Новости агентлагт уламжиллаа.
Эх сурвалжийн ярьснаар, тус холбооны зөвлөлийн хурлаар Орос ба Беларусийн шигшээ багуудыг 2025/2026 оны Олимпын улирлын тэмцээнүүдэд оролцуулах асуудлыг хэлэлцэх ажээ.
Оролцуулахыг зөвшөөрсөн тохиолдолд Оросын баг АНУ, Словак, Латвийн багуудтай С хэсэгт тоглоно. 2022 оны хоёрдугаар сарын сүүлчээр IIHF-ийн зөвлөл Украины нөхцөл байдлаас үүдэн Орос ба Беларусийн багуудыг олон улсын тэмцээнүүдэд тодорхойгүй хугацаагаар оролцуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Оросын хоккейчид 2018 оны Олимпын наадмаас алтан медаль, 2022 онд мөнгөн медаль хүртэж байв.
Өвлийн Олимпын наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад болно. Олимпын хоккейн тэмцээнд Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчид 2014 оноос хойш анх удаагаа оролцох юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
Z шивээстэй түрэмгий рашист, дайныг дэмжигч тамирчдыг оруулж хэрэггүй
Хэрэв оруулах болбол бид Украины дайныг эсэргүүцдэг гэж бичгээр бичүүлж аваад оруул
Засс монголын суурин хужаа нар орос гэхлээр л тачаадан хорсдогийн спорт улс төрөөс хол байх ёстой орос белорусын тамирчдыг оруулах хэрэгтэйшд