sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 21 /CNN/. Дональд Трамп даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хэдхэн цагийн дараа Жо Байдены гаргасан 78 зарлигийг хүчингүй болгох тухай баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.


Мөн түүний гарын үсэг зурсан бусад баримт бичиг нь хууль бус цагаачлалтай тэмцэх, АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнээс гаргахтай холбоотой байлаа.


Түүнчлэн Д.Трамп Капитолын ордонд болсон үймээн самуунд оролцсон 1500 гаруй хүнд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэнээр 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлаас үүдэн яллагдагчаар татагдсан бараг бүх хүн өршөөлд хамрагдах бололтой. Мөн шинэ Ерөнхийлөгч TikTok нийгмийн сүлжээний хоригийг хэрэгжүүлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг хуулиар хоригийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр сонголт олгож байгаа боловч АНУ дахь TikTok-ын хувь заяа эргэлзээтэй хэвээр байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг