БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 20 /DW/. Германы Канцлер Олаф Шольц ням гарагт Франкфурт хотноо нацистуудын хамгийн том хорих лагерь болох Аушвицийг чөлөөлсний 80 жилийн ойд зориулсан еврейчүүдийн цуглаанд оролцож үг хэлжээ.
“Еврейн амьдрал, тэр бол Франкфурт. Еврейн амьдрал, тэр бол Герман. Энэ бол бид” гэж О.Шольц ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Тэрбээр Франкфурт хотноо хэлэхдээ, Герман улс Дэлхийн II дайны үед германчуудын үйлдсэн Холокостод нэрвэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үүрэгтэй гэлээ.
О.Шольц мөн еврейчүүдийг үзэн ядах үзэл, үзэл ядалт ба хэт барууны үзэл нь ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвийн зүйл болж байгаа нь санаа зовоож, түгшээж байгааг онцолсон байна. Мөн интернэт болон нийгмийн сүлжээ нь хэт даврагч байр суурь, турхиралт, үзэн ядалтын үүр уурхай болж байна гэж О.Шольц анхааруулжээ.
Дэлхийн II дайны үеэр Польшид байгуулсан Аушвиц-Биркенау хорих лагерьт нэг сая гаруй хүн амиа алдсан байна. Тэдний дийлэнх нь еврейчүүд байсны зэрэгцээ польшууд, цыганууд, Зөвлөлтийн цэргүүд ч мөн байжээ.
“Аль эрт болоод өнгөрсөн гэж үзээд түүхийн хуудсыг эргүүлэхийн эсрэг байр суурьтай байна. Бид германчуудын үйлдсэн Холокостоос үүдэлтэй соёл иргэншлийн сүйрлийн талаарх дурсамжийг хэвээр үлдээж, дараа дараагийн үедээ сэрэмжлүүлэн дамжуулж байна, бидний үүрэг хариуцлага үүгээр дуусах учиргүй” гэж О.Шольц хэлжээ. Холокост бол та бидэнтэй адил сая сая хувь хүний түүх, үүнийг бид мартахгүй санаж явах учиртай. Энэхүү хамтын ой санамж нь манай улсын хүн бүрийн гарал үүсэл, гэр бүлийн түүх, шашин шүтлэгээс үл хамааран маргашгүй баримтууд дээр суурилдаг гэж тэрбээр хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Erguu oron garan hog ve. Neg bolhoor ukrainii nacist fashist Azovchuudiig demjine. Tegsnee holocost ch geh shig.
Эмээ уу,,,оркоо,,,,оросын фашизмыг дэмжихгүй ээ,,,гэж байнаа,,,
202.126.90.4д дээрхи нийтлэлд ОРОС гэсэн ганц ч үг өгүүлбэр алга байна . Сэтгэгдэл бичихээр болохоор эм уудаг гэж хаанаас сонсов. Харин ч нацизм , яргалал явуулж байсан германчууд буруу гэж байна ¡¡¡!!!!! Тэнэг золиг вэ.
Д.Трампын тангаргын ёслолд уригдсан Германы AFD намын тэргүүн Алисе Вайдел сонгуулийн маш чухал уулзалттай давхцсан тул очиж амжихгүй болжээ. Д.Трам оронд нь Германы канцлер Олаф Шолцыг урьж болох байсан ч тэгсэнгүй. Вайделийн оронд AFD намын дэд тэргүүн зүүн Германы ус төрчийг урьжээ. Германы канцлерт сонгогдох өндөр магадлалтай, тэргүүлж явсан Фрийдрих Мерц сүүлийн байдлаар сонгочдын санал 30%-аас доош буурсан байна. Black Rock-ийн хүн гэгддэг Мерц өөртөө маш итгэлтэй байснаас гадна, би канцлер болсныхоо дараа Путинд болзол тавина. 24 цагийн дотор Украйнаас цэргээ татахгүй бол, Таурус далавчит пуужингаар Оросын гүнд цохилт өгнө хэмээн мэдэгдэж байсан билээ. Алисе Вайдел санал асуулгаар тэргүүлж явна. Трампыг доромжилж,шоолж,гүтгэж байсан эрх баригчдаас уриагүй байна. "Эхэлж дуугарсан хөхөөний ам хөлддөг" гэдэг. Камала Хариссыг ерөнхийлөгч болно хэмээн 100% итгэлтэй байсан барууны зарим удирдагчид өнгөрсөн хойно нь амаа барьж байна. Трамп тэднийг мартсангүй.
Шольцын Германчууд Санкт Петербургийг бүсэлж Оросуудыг өлсгөлөнгөөр хядаж байсан шиг Оросуудын дээдэлдэг Еврейчүүд одоо Газыг бүсэлж тог усыг нь таслаад Арабуудыг аймаглан устгаж байгаа.
Зарим хүмүүс германчууд еврейчүүдийг тамлан хороож байсныг мэдэхгүй. Колони улс дайнд барьцаалагдсан хүмүүс шиг байдаг
"Ардчилсан" нэр зүүсэн барууны алнуудын хэв маяг бол ДАБЛЬ СТАНДАРТ юм.Нацист германыг нугасалсан оросын ард түмнийг үзэн ядах үзлийг хэн түгээж, тэрэнд нь манай дотоодын АН н "гях гях"-ууд хүртэл тархиа угаалгаад солиорчихсон байгааг бид харж байна."Но дабль" стандарт гээд жагсаад байдаг алнууд яагаад барууны элчингүүдийн гадаа очиж энэ үгээ хашгирахгүй байгааг боддог хүн байна уу. Энэ нь тэр хөлсний жигшүүрт хүн хогнуудын өөрсдийнх нь ёс суртахуун дабль стандарттайг батлан харуулж байна. Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгаас чанга хашгирдаг гэж үг бий."Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй".Д.Трамп.Энэ үгийг дабль стандарттай ижил хүйстэн хуурамч ардчилагчид сонссон гэж найдая.