Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оруулсан гоолынхоо тоогоор дээд амжилт тогтоосон Канадын хоккейчин Уэйн Гретцки АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолд уригдан оролцсон тухай National Post сонинд бичжээ.
Гретцки гэргий Жанетийн хамт уг ёслолд оролцсон байна. Харин Канадын олон улс төрч, бизнес эрхлэгчид ийм урилга хүлээж аваагүй учраас ёслолын ажиллагааг Вашингтон дахь Канадын ЭСЯ-ны байрнаас телевизээр үзжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп өдгөө 63 настай Гретцкид хандан Канадын Ерөнхий сайдын албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг санал болгосон боловч Стэнлийн цомын дөрвөн удаагийн эзэн хоккейчин уг саналыг сонирхоогүй байна. Үндэсний хоккейн лигийн бүх цаг үеийн шилдэг тоглогч “Агуу” гэх хочтой Гретцки ёслолын үеэр “Даллас Маверикс”багийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч Мириам Адельсон, UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт нартай зэрэгцэн суусан байлаа.
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Д.Трампын тангараг ёслол сүүлийн 40 жилд анх удаагаа Конгрессын ордны 1 мянган хүний багтаамжтай Ротонда гэдэг танхимд болсон байна.
Д.Трамп тангаргаа өргөсний дараа Капитолын толгодод их буугаар 21 удаа буудаж ёсолжээ. Үүнээс хэдэн минутын өмнө уламжлалын дагуу АНУ-ын дэд Ерөнхийлөгч, 40 настай Дэвид Вэнс тангараг өргөсөн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Монголчууд очвол ядарсан хөөрхийчүүд гэх байх
Elbnegdorj tend baina gene,heeye???????????????????????????????nohoi sinsleh gazar tyynii hereg bna uu?...............