sonin.mn

Мельбурн хотноо болж буй Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний ¼-ийн шигшээ тоглолтод оролцох теннисчдийн нэрс тодорхой болжээ.Хатуу хучилттай талбайд болж буй энэ тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг наймд шалгарсан Италийн Янник Синнер Австралийн Алекс де Минауртай /чансааны 8 номер/ учраа таарсан бөгөөд ялсан нь Италийн Лоренцо Сонего, АНУ-ын Бен Шелдон /21/ хоёрын хожсонтой нь хагас шигшээд тоглоно. Australian Open тэмцээнд 10 удаа түрүүлсэн Новак Жокович /7/ Испанийн Карлос Алькарастай /3/, Германы Александр Зверев /2/ хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-ын Томми Пол /12/-той тоглохоор болсон байна. Я.Синнер өнгөрсөн оны тэмцээний финалд Оросын теннисчин Даниил Медведевийг ялснаар аваргалсан юм. 



Б.Адъяахүү