sonin.mn

ДАВОС, 2025 оны нэгдүгээр сарын 21 /NHK/. Давос хотноо жил тутам болдог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор олон улс орны төрийн тэргүүн нар Швейцарт хүрэлцэн иржээ. 


Даваа гарагт эхэлсэн чуулганд дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийг төлөөлсөн 3000 орчим хүн оролцож байгаагийн дотор улс төр, бизнесийн салбарын манлайлагчид байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт тус чуулганд цахимаар оролцохоор төлөвлөж байна. Ингэснээр түүний шинэ засаг захиргааны бодлого, тэр дундаа татвар болон Оросын цэргүүд Украин руу довтолсны хариуд авах арга хэмжээний талаар мэдэх боломжийг ажиглагчдад олгоно. Энэ удаагийн чуулганд оролцогчид худалдаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тэд Д.Трампын бодлогыг хэрхэн тайлбарлах нь олны анхаарлыг татаж байна.  


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский чуулганд оролцогчдод хандан мягмар гарагт үг хэлэхдээ, Оросын довтолгоо эрчимжиж байгаатай холбогдуулан Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг уриалах бололтой.


Баасан гарагт өндөрлөх чуулганы хүрээнд дэлхийн эдийн засагт учирч болзошгүй эрсдэлээс эхлээд хиймэл оюун зэрэг сэдвийг хамарсан 200 гаруй хуралдааныг зохион байгуулах ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг