А.Ундраа бол улстөрчийнхөө хувьд Оюун-Эрдэнийг идэвхтэй шүүмжлэгч. Гэсэн ч ураны төслийг дэмждэг. Энэ Засгийн газрыг шүүмжилдэгээрээ бол өдийд гэдийгээд сууж байх ёстой, гэтэл үгүй. Учир нь Ундраа Италид Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикээр диплом, Америкийн Каролинагийн их сургуульд цөмийн физикээр доктор хамгаалсан. Мэддэг юмаа яриад байгаа мэргэжилтэн гэсэн үг.
Дээр нь ЗГХЭГ-ын дарга Учралын өчнөөн эсэргүүцэлтэй тулан урагшаа зүтгүүлээд байгаа энэ төсөл Монголд өөр утгаараа цагаа олсон хамгаалалт гэж би хувьдаа харж байна. Монгол Улс хоёрхон мөнхийн хөрштэй, геополитикийн энэ хэт баригдмал байрлалынхаа төлөөсийг төлж урагшилдаг. Энэ үнэн.
Геополитикийн золиос ч гэж хэлж болно. Бүх асуудал хоёр хөршөөс маань хамаардаг. Тэд газрын болон агаарын хилээ хаахад бид эндээ хаалттай бүс болоод дуусах юм. Хааж байгаад хэрхэхийг хэн ч таашгүй. Энэ байдлаас гарч, дутуугаа нөхөхийн тулд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн олон талт дипломат бодлого бүх хүчээ, бүх нөөцөө дайчилдаг. Сул талаа нөхөж урагшлахгүй бол өдөр болгон дайны галтай байгаа энэ дэлхий дээр хэрхэн бид орших вэ? Засгийн газрын эхэлж түлхсэн гурван мега төсөл ч бас монголчуудын геополитикийн золиосыг давж хийгдсэн. Одоо бид Орост эрчим хүчээ даатгаж, Хятадад төмөр замын холболтоо хариуцуулсан, өөр арга байсан уу? Өөрөөр хийсэн бол энэ төслүүд урагшлах байсан уу? Үгүй.
Өндөр үнийн дүнтэй, өөр улсаар хийлгэх байсан гэсэн шүүмжүүд маш их гарсан, үүнийг чинь л гоеполитикийн төлөөс, хоёрхон хөрштэй энэ байршлын золиос гээд байгаа юм. Одоо Франц буюу гурав дахь хөрштэйгээ ураны гэрээ үзэглэх гэж байна. Эхний энэ гурван мега төсөл бол бидний сул талаа нөхөж түлхсэн том бодлого гэж үзмээр байгаа юм.
Монголын ураныг байтугай Монголыг алдахыг манай хоёр хайрт хөрш зөвшөөрөх үү, бас л үгүй. Тиймээс олон жилийн турш тархи угаасан, одоо ч тарж унатал маань талцуулж байна. Франц бол дэлхий нийтийн өмнө хамгийн том эвлэрүүлэн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг улс. Ямартай ч одоо энэ байр суурь тэднийх. Сая Америкийн шинэ Ерөнхийлөгч Трамп Украины Зеленскийтэй уулзах уулзалтыг Францын Макрони байлцаж байж хийлгэлээ шүү дээ. 2022 онд Америкийн Жөү Байден, Оросын Путин нарыг хоорондоо утсаар ярих хүртэл холболт хийж, уулзалт товлох төвшинд аваачсан хүн бол мөн л Францын Макрони. Тодруулж хэлбэл Украины дайнаар хоёр хуваагдсан дэлхийн төв дунд Франц зогсож байгаа юм. Францын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэдэг чинь тэр улсын дипломат харилцаа, дипломат хамгаалалт давхар ирнэ гэсэн үг.
Л.Түдэв гуайн тухайн үедээ бичиж үлдээсэн нэг сонин бөгөөд эмзэг баримт байдаг. Тэр бол НҮБ-ын салбар хуралдаан дээр Монгол гэдэг маш уудам нутагтай, маш цөөхөн хүн амтай улс дэлхийн суурьшлын шинэ бүс байж болох талаар сэдэв хөндөгдсөн тухай тэмдэглэл юм.
Энэ сэдэв одоо ч хөндөгдөнө, аль нэг улсад дайны гал гарч, хэдэн сая дүрвэгсдийн асуудал босч ирэх болгонд бидний өмнө тулж ирнэ. Яагаад гэвэл бид энэ цэнхэр гаригаас нутгаа аваад нүүж чадахгүй. Монголд баялаг бий, түүнийгээ зөв бодлогоор зөв эргэлтэнд оруулж, аль болох гурав дахь хөршөөсөө хөрөнгө татаж, тэдний эдийн засгийн хамгаалалтыг улс орондоо бий болгох хэрэгтэй, өөр гарц байгаа юм уу? Монгол Улс оршиж үлдэе гэж байгаа л бол аль болох хүчирхэг гүрнүүдээс, тэр тусмаа гурав дахь хөршүүдээс уул уурхай, мал аж ахуйн салбартаа том хөрөнгө оруулалтууд татмаар байна. Энэ аргыг хамгийн сайн хэрэгжүүлж, Евроазид эдийн засгийн том тоглогч байж чадаж байгаа улс бол Казакстан. Тэд Монголын амбицтай өрсөлддөг, дээр нь бий болоод удаагүй улсын хувьд тусгаар байдлаа эдийн засгийн аргаар баталгаажуулаад урагшилж байна. Өөрөөр яах гэж, морио унаад, сэлмээ агсаад, цээжээ дэлдээд улсаа хамгаалдаг цаг өнгөрсөн байна.
Сэтгүүлч Р.Эмүжин
Сэтгэгдэл26
үнэн
Үнэн юм нэг алга. Нохойн баасаараа Францын хүчирхэг гэж юу байхав. Монголын байгаа бүс нутагт франц бол зүгээр ялагдана. фрацын хүч Монголд нөлөөлөхгүй. Монголын хүчийг харин муу францууд түүхэндээ мэддэг юм.
Дээрх сэтгэгдэл бичсэн хүн та дэндүү хоцрог джээ ! Яг тан шиг нөхөдийн сэтгэл зүй дээр хойд хөрш маань тоглоод, Женко,10 % нары н "эх орончид"-ыг бойжуулж, үржүүлээд бгаа юм ш дээ !
ээ хөөрхий гэж,францтай хамжиж ураны шар нунтгаа гаргаж авлаа гэхэд,орос хятад хоёр нутгаараа шар нунтаг тээвэрлүүлэхгүй гээд л хаахад та нар яахийн???ийм юм сэтгэж чадахгүй байж нээг их 3 дахь хөрш мөрш гээд солиорцгооно,эцэст нь франц шар нунтгаа хужаад л зарна,оюу толгойн алт,мөнгө,зэсийг хужаа руу л зөөж байгаа биз дээ???Оросыг хохирооно гэж хориг тавиад орос нь агаарын хилээ хааснаас ёвропын онгоцны кампаниуд дампуурах дээрээ тулаад хажууд нь агаарын орон зайны төлбөр болох хэдэн зоос манайх авдаг байсан нь байхгүй болоо биз дээ,худлаа мэдэмхийрч байхаар яг байдал ямар байгааг жаахан анализ хийж сонголтоо хийж баймаар байхийм даа,бүхэл бүтэн нато туслана гэж хөөрөгдөөд дайн хийлгэсэн украйныг хар,газар нутгаа алдаад дууслаа,3 бүү хэл 52 хөрштэй байгаад нэмэр алга,МОНГОЛ улс,ОРОС ба ХЯТАД гэсэн 2хон хөрштэйг бүү март,мартвал сөнөнө???
Шар нунтгийг битүүмжтэй хайрцганд хийгээд нисэх онгоцоор зөөж болдог юм ш дээ, эргүү минь
Оросуудаас айж болохгүй…..Финландын ерөнхийлөгч,фельдмаршал,Финланд улсын үндэсний баатар Карл Густав Эмиль Маннерхайм.
Говь-Алтайн урвагч нарын цусыг харцгаа. 1921 онд Дамбийжааг дагаад хятадад уравсан урвагч нарын ах дүү нар бүгд Говь-Алтайд байгаа. Урвагч нарыг төрд оруулахаар дандаа гадаад улсад Монголыг худалдаж байх юм. Говь-Алтайн урвагчийн нэг Эмүжин гэгч мөн.
Нэг л их гадаад улсад найдсан хүүрнүүд олон болжээ. Франц чадахгүй шүү. Монгол улс францтай дайн хийвэл ялна гэхээс эднийг тоож гуйхгүй шүү. Францын хажуу бөөрөнд Монгол улс байсан бол өдийд францыг боолчлон колони болгосон байгаа. Лалруудаа, францын өмнө бууц өгч гүйх шаардлага байхгүй шүү. Монгол бол их том улс шүү.
Эмээ уугаачээ,,,,дебыль ээ,,,,
Францыг айлгаж, сүрдүүлж, дарлаж дарамталж байвал сая Монголд ашигтай ажиллах гэрээ байгуулагдана. Лалрууд гуйж гүйх санаатай. Францын нийслэл Парисыг галдан шатааж орхих хэмжээнд айлгах хэрэгтэй.
Хатсан хушга шиг тахиан тархитай дебыль ээ,,,чи ер нь юу бичиж байгаагаа мэдэж байна уу,,,эмчилгээгүй балай юмуу,,,хаашаа ч юм,,,,
Унэн шуу Ураны тослийгмдэмжих хэрэгтэй яер нь батлагдана даа яхарин баыгаль орчноо саын хамгаалах хэрэгтэй нь унэн Мэргэжилтнийг угийг сонсож нутгиын ардаа хундлэх хэрэгтэй
Байгалийн бачлгаа бусадтай хуваалцаж байж бид тусгаар хэвээр улдэнэ шуж Энд нэг инээдтэй нохор баылдвал бид Францыг ялна ч гэх шиг Хэдэн настай хун бэ Дайны дурвэгсэдийг Монголд баыршужлая гэсэн санаа байсаар баыгаа шуж Гэтэл бид зориуд юм шиг орон хутгаа экгуйруулж хотод шавсаар
unuudur manaihaas aij daldsgnah uls delhiid bn uu ?
Говь-Алтайн урвагч нарын цусыг харцгаа. 1921 онд Дамбийжааг дагаад хятадад уравсан урвагч нарын ах дүү нар бүгд Говь-Алтайд байгаа. Урвагч нарыг төрд оруулахаар дандаа гадаад улсад Монголыг худалдаж байх юм. Говь-Алтайн урвагчийн нэг Эмүжин гэгч мөн.
Баруун хязгаарыг Хасгын дээрэмчид болон Гоминданы түрэмгийлэгч нараас хамгаалан 1948 он хүртэл тулалдсан баатарлаг Говь Алтайчуудыг чам шиг муу лалар доромжилохгүй шүү.
Дамбийжаагийн дагуулууд улсаас минь газар нутаг салгаж хятадад дагаар орсон явдлаас болж улсын хилийн маргаан үүссэн түүхтэй. Муу урвагчийн цус Говь-Алтайд үлдсэн. Энэ хүүхний царайг хар. Шулам шиг урвагчийн царайг юунд тавьсан бэ.
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Харин одоо Монгол улсын болон Монгол улсын Засгийн газрын газрын нэр хүнд гадаадын дурын нэг компаний хэмжээнд хүртэл навс унаж, Монгол улсын Засгийн газар нь гадаадын дурын нэг компанитай гэрээ байгуулдаг болжээ. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд нэг ёсондоо гэмт хэрэг юм л даа.
Оросын элчингийн тролл нэгэн нийтлэл олж уншчаад бачимдан бачуурч боож үхэхдээ тулан бор шийдэмс хайж байн уу? кк
Ураны ордыг аюулгүй байдлыг баталгаажуулаад ашиглах нь онох байхоо. Алийн болгон алтан дээр сандайлсан ядуучууд явах билээ дээ.
энэ их муухай эмэгтэй юмаа шижгийн памбийсан үс гэзгээ хүртэл сагсайлгаад бүүр нэг шинж нь бүрдчихсэн гэж
Эмүүжин чи зөв бичсэн байна. Зоригтой чадалтай чамд бүгд атаархана.
Эмүүжин онц! Баяр хүргэе!
Эмүүжин онц! Баяр хүргэе!
Дааж чадаж байвал золиос гаргахаас яахав дээ. Харин чадахгүй бол ???
Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Энэ жишигээр Монгол улс Францын уул уурхайн компанитай биш, харин Францын Засгийн газартай гэрээ байгуулсан бол зүйд нийцэх байлаа. Монгол улс, Засгийн газар нь, монголчууд бүгдээрээ жижигэрчээ.