sonin.mn

ПАРИС, 2025 оны нэгдүгээр сарын 16 /DW/. Францын Зэвсэгт хүчний албан хаагчдыг Украины нутаг дэвсгэрт оруулах хувилбарыг боловсруулах хүрээнд нууц сургуулилалт хийсэн тухай “Intelligence Online” сонинд лхагва гарагт мэдээлжээ. 


"Персе" (Persée) хэмээн нэрлэсэн уг сургуулилалт 2024 оны намар 10 хоног үргэлжилсэн байна. Францын цэргийн хээрийн сургуулийн полигонд явуулсан сургуулилалтад хуурай замын цэргийн 3200 орчим алба хаагч орлцжээ. 


Сургуулилалтын явцад Беларусийн нутгаас хийж болзошгүй Оросын цэргийн довтолгоог няцаах тактикийг боловсруулсан байна. Киевээс хойш орших Днепр мөрний тохойтой төстэй газрыг сургуулилалт явуулах газраар сонгосон байна. “Intelligence Online” сонинд бичсэнээр, уг сургуулилалтыг нисгэгчгүй онгоцууд, цахим дайны хэрэгслүүдийг ашиглах тактик боловсруулах зорилгоор хийжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг