ДОХА, 2025 оны нэгдүгээр сарын 16 /CNN/. Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг түр зогсоож, барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг үе шаттайгаар суллах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани мэдэгдлээ.
Түр гал зогсоох хэлэлцээрийг ирэх ням гаргаас хэрэгжүүлж эхэлнэ гэж тэрбээр хэлсэн байна. ХАМАС шинэ хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Мөн Палестины олон зуун хоригдлыг Израилын шоронгоос суллахаар болжээ.
Одоо Израилын Онц байдлын танхим хэлэлцээрийг батлах ёстой. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, ХАМАС-ын хэлэлцээрийн талаар албан ёсоор зарлахдаа түр гал зогсоосны дараа хэлэлцээний хоёр дахь үе шат руу шилжих бөгөөд энэ үед “дайныг бүрмөсөн дуусгах” боломжтой гэж мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, НҮБ палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг онцлоод “энэ мөргөлдөөний улмаас учирсан асар их зовлон зүдгүүрийг арилгах нь нэн тэргүүний зорилт” гэсэн байна.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хэлэлцээрийн эхний үе шат байх бөгөөд дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шатны хэлэлцээ нь дээрх тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойших 16 дахь өдөр эхэлнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
израйлын төмөр дээвэр гэгдэх агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь хуситуудын хайперсоник пуужингуудыг яаж ч чадахгүй байгаа болоод хэлэлцээрийн ард сууж байгаам бна гэж ойлголоо,саяхан израйлын нийслэл тель-авив дэх батлан хамгаалах яаманд цохилт өгсөн гэсэн дээ
Путинээс эхлээд Оросын улс төрчид аман дээрээ Израйлыг буруутгаж улс төр хийдэг.Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нь эсрэгээрээ Израйлыг зөвтгөдөг. Оросын арми нь Сирийг хамгаалж байхад Еврейн улс Сирийг дураараа бөмбөгддөг байсан нь баримт. Оросууд Азийн ард түмнүүдийг тэрэн дундаа багуудаа доорд үзэж малнууд байлгадаг Оросын бүх улс төр, мөнгө, суртал ухуулга, урлаг соёл,боловсролыг Еврейчүүд тодорхойлдог онцлогтой дэлхийн ганцхан улс. Тэгэхээр хулхи Европ Орос зөвхөн Азид арьс өнгөөр дайсагнадаг расист улс төдий биш. Еврей Арменичуудыг дэмжиж өөд татдаг Еврей Армени нацистуудын улс.Жич Еврей Арменийн нацистууд хоорондоо дайсагнадаг.Оросод нэг саванд орохгүй нь ойлгомжтой ч шовинист Оросууд орно гэж андуурдаг.