КИЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /DW/. Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу нийлүүлдэг Оросын байгалийн хийн тээвэрлэлтийг зогсоосны улмаас үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэх талаар Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн даваа гарагт тавьсан саналын хариуг Украины Ерөнхийлөгч олон нийт сүлжээгээр дамжуулан өгчээ.
"Ок. Баасан гарагт (нэгдүгээр сарын 17) Киевт хүрэлцэн ирнэ үү" гэж В.Зеленский Х сүлжээнд бичсэн байна. Нэгдүгээр сарын 13-ны даваа гарагт Р.Фицо Facebook хуудсандаа Украины төрийн тэргүүнд дараах агуулгатай захидлыг илгээж байгаа тухайгаа дурдсан дүрс бичлэгийг нийтэлжээ.
"Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Зеленский, Украины нутгаар дамжуулан Словак болон бусад орон руу хий нийлүүлэхийг зогсоох тухай таны гаргасан шийдвэр Украинд төдийгүй Словак улсад, ялангуяа Европын Холбоонд ихээхэн хохирол учруулж байна. Энэ шийдвэр хоёр талын болон олон талт харилцааны аль алинд нь нөлөөлөхүйц янз бүрийн хандлагыг бий болгож байна" гэж бичлэгт дурджээ.
Р.Фицо мөн гадаадад хийсэн айлчлалуудынхаа үеэр “байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, өмнө нь боловсруулсан энхийн төлөвлөгөөнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсний сацуу энхийн хэлэлцээг Словак улсад хийхийг санал болгож байсан” гэдгээ сануулжээ.
Түүнчлэн Оросын хийг Украины нутгаар дамжуулан нийлүүлэхийг зогсоосонтой холбоотой түүний байр суурь нь “Европоос тусгаарлагдах гэсэн зорилгогүй” гэдгийг онцолсон байна. Үүний зэрэгцээ тэрбээр транзит хийг зогсоосноор Европын Холбооны “өрсөлдөх чадварт” эрсдэл учруулж байна гээд Украин улс тус холбоонд элсэх зорилготой байгааг дурджээ. Тэрбээр мөн Европын Холбооны эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дан Йоргенсен болон түүний багийнхантай транзит тээврийн асуудлыг хэлэлцсэнээ дурджээ.
"Энэ уулзалтаас гаргасан шийдвэр нь нөхцөл байдал ноцтой байгааг харуулж байна. Тиймээс би Украины талд хандан цаашдын хэлэлцээнд болон тусгайлан байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэж Р.Фицо дурдсан байна.
Эцэст нь тэрбээр Зеленскийг транзит тээврийг сэргээх тухай хэлэлцээнд оролцохыг урьжээ. "Эхний таатай боломж бүрдмэгц таны тавьсан шаардлагыг харгалзан", Украинтай хиллэдэг Словакийн нутаг дэвсгэрт хэлэлцээ хийхийг урьж байна” гэж Р.Фицо хэлжээ. Европын Холбооны Эрчим хүчний асуудал хариуцсан комиссар Дэн Йоргенсен Словакийн Ерөнхий сайдтай хийн асуудлаар хэлэлцээ хийсэн гэдгээ олон нийтийн Х сүлжээнд мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Унгар, Словак яаж ийж байгаад л фашистуудтай холбогдчихдог улс даа. Гитлер мөн Путлер
Муу нохой фицо золбин гөлөг болждээ,,,,
jinkhene ukher uu?
Оросын хийгүй болсон Словак маш хүнд байдалд байгаа ! Ногооноогоос гуйхаас өөр аргагүй цаадах нь баахан доромжлох байх ! Укриантай байлдана хоёрдугаар фронт нээнэ гэж сүрдүүлбэл харин айгаад чих нь зөөлөрч магадгүй !
Маанаг мал вэ хаха, Словак ЕХ-г сөрөөд Украйнтай байлдана гэх юм уу. Словакийг хэн тоох юм