sonin.mn

ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 10 /TASS/. Японы Засгийн газраас ОХУ-д авсан хориг арга хэмжээний хүрээнд Оросын 11 иргэн, 51 хуулийн этгээд, гурван банк, мөн найман улсын олон арван компани, 1 иргэнийг хоригийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэжээ. 


Түүнчлэн үйлдвэрүүдэд хэрэглэж буй капсаицин болон тусгай тоног төхөөрөмжийн эд анги, бага оврын мотоцикл, багаж хэрэгсэл зэрэг 335 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу экспортлохыг хориглосон байна.


Хоригийн жагсаалтад "Алроса" компанийн ерөнхий захирал Павел Маринычев, төрийн өмчит" Ростех" корпорацын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Владимир Артяков, "ПСВ Технологии" компанийн тэргүүн Сергей Петров болон бусад найман хүнийг оруулсан бөгөөд Японд тэдний хөрөнгийг илрүүлсэн тохиолдолд битүүмжлэх юм.


Мөн Оросын машин угсралтын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл, Алексинскийн химийн үйлдвэр, түүнчлэн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн бусад нэгдэл, үйлдвэр болон ЦМРБанк, РФК Банк, Тимер Банк хоригт багтсан байна. 


Оросын 22 компани, байгууллагад экспортын хязгаарлалт хийжээ. Ийм арга хэмжээг Хятад (18), АНЭУ (1), Казахстан (1), Киргиз (2), Тайланд (1), Туркийн (8) 31 компанид авч байна. Үүнээс гадна, БНАСАУ-ын нэг иргэн, мөн Гүржийн MRB Bank -ийг хоригийн жагсаалтад оруулжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ" агентлаг