Хүний бие болон сэтгэлийг хамгийн тунгалаг тольтой зүйрлэх нь аль ч тивд, аль ч улсад байжээ. Наад зах нь нэр, зартай яруу найрагчдын шүлгүүдээс энэнийг үзэж болно. Амьдарч байгаа орчноо, бүр байгалийг нь ч тэр, мөн нийгмийг нь ч тэр хүн, хүмүүс толь шиг л тусгаж, сайн болон муу нөлөөнд нь яалт ч үгүй автаж байдаг ажээ. Ингэдгийн нь тод жишээ, баримт бол дэлхийн I ба II дайн, тэдгээрийн үлдээсэн гамшиг, зовлон юм. Олон арван сая хүн алагдаж, шархдаж, тахир дутуу болсныг л ихэнхдээ дурддаг. Харин олон арван сая эмэгтэйчүүд бэлэвсэрч, олон арван сая хүүхдүүд өнчирч, олон арван ахмад настан үр хүүхэдгүй болж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өвгөд, хөгшид сэтгэл санаагаар унаж, гутарч, ганцаардалд автаж, тэднээс олон арван мянга нь сэтгэцийн гажиг олж, олон мянга нь галзуурч байсныг тун цөөн дурддаг юм.
Сэтгэлзүйн гажиг, сэтгэцийн өвчин! Энэ бол яаж ч бодсон аймшиг, гамшиг билээ. Бурхан минь! галзуурчихгүй л юмсан! Бурхан минь! намайг битгий л галзууруулчихаарай! гэх гуйлт хамгийн том гуйлт гэгддэг дээ...
Хүмүүст аюул, гамшиг авч ирдэг хүчин зүйлүүдийн эхэнд дурдагддаг, нэрлэгддэг үзэгдлүүдийг дэлхийн хэмжээний том дайн, самуун, өргөн олныг хамарсан зэвсэгт бослого, гэнэт дэгдсэн цар тахал, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, ер бусын хүчтэй хар салхи, цунами, хөрсний гулгалт, их үер ус мэт нь тэргүүлдэг ажээ. Тэдгээрийн араас төр засгийн буруу шийдвэр, дарангуйлал, хэлмэгдүүлэлт, ган, зуд мэт нь жагсдаг юм байна. Амь насаа алдсанаар үхэгсэд хохирдог бол ард нь үлдсэн хүмүүс тун ч олон талын хохирол хүлээдэг. Эд материалын хохирол, цалин орлогын хохирол, сэтгэл санааны хохирол, эрүүл мэндийн хохирол, харах, асрамжлах үр хүүхэдгүйн хохирол, үр удам тасарч байгаа... гээд л үргэлжилдэг. Байгалийн гамшиг ч хүнд олон янзаар тусдаг, нийгмийн гамшиг ч хүнд олон янзаар тусдаг, төр засгийн цагаа олоогүй, буруу шийдвэрүүд ч хүмүүст олон янзын сөрөг нөлөө авч ирдэг.
Өнгөрсөн 30 гаруй жилийн туршид монголчууд бид хот, хөдөөгүй, хөгшид залуугүй, эр эмгүй л нийгмийн гарвалтай бэрхшээл, гачигдлыг ч амслаа, мөн байгалийн гарвалтай бэрхшээл, гамшгийг ч тууллаа. Тэр бүхэн монголчууд бидний амьдралын бүхий л тал хэсэгт хүчтэй нөлөөллөө.
Энд бид хүмүүсийн сэтгэлзүй, сэтгэцэд хэрхэн нөлөөлснийг нь л товчхон авч үзье. Дээр, дооргүй л энэ талаар тунгаан бодог, бага ч болов сургамж аваг. Холбогдох байгууллагуудын 2024 онд хийсэн судалгааны материал, оны эцсээрх тайлан, тооцооны мэдээ, баримтаас иш татан өгүүлье. Манай хүн амын дундах сэтгэл гутрал олон улсын дунджаас дээгүүр гарчээ. Залуусын амиа хорлолт нь бүс нутгийн болон дэлхийн дунджаас өндөр гэгдэж байна. 15-30 насныхан дунд амиа хорлолт их, сурагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 4 хүүхэд бүрийн нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхдийн нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэх мэдээ тарлаа. Миний зүрх шимширч нүдийг минь нулимс бүрхлээ. Өөрийн эрхгүй л гунигт автлаа. 2013 оны судалгааны дүнг 1992 оныхтой харьцуулсан мэдээгээр бол Монголд маань стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин өссөн, хүн амын дунд сэтгэл түгшилт 18 хувь, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь болоод байжээ.
Энэ юу болж байна вэ? Энэний шалтгаан нь юу юу юм бэ? Ихэнх улс оронд өндөр настай хүмүүс л амиа хорломтхой гэгддэг бол Монголд маань хүүхэд, залуус!! Гэхдээ л энэ байдал илчлэгдэж, тогтоогдож байгаад нь онц ихээр олзуурхлаа.
Учирчихаад байгаа энэ аюулын эсрэг тэмцэх хүмүүнлэг сэтгэл, хүн хүч, хөрөнгө мөнгө байгаа гэж найдаж байна. Төрийн байгууллагууд, төрийн бус олон нийтийн байгууллагууд, сургууль соёлын газрууд, багш нар, нийгмийн ажилтнууд шинэ оны эхнээс л энэ аюултай ухрах эрхгүйгээр тулалдах хэрэгтэй болчихжээ. Монгол улсын үндсэн хуулийн Оршил хэсэгт “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг”, нэгдүгээр бүлгийн 6-р зүйлийн хоёрт “Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж онцлон заасан нь буй. Үндсэн хуулийн энэ заалт биелж байх нөхцөлийг төр, засаг бүх талаар хангаж ажиллах үүрэгтэй, эдгээр заалтууд баталгаатай хэрэгжиж байх ёстой.
2024 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд шар арьстны эмэгтэйчүүд дунджаар 85 жил, эрэгтэйчүүд 80 жил, цагаан арьстны эмэгтэйчүүд 78 жил, эрэгтэйчүүд 75 жил, хар арьстны эмэгтэйчүүд 77 жил, эрэгтэйчүүд 73 жил болж өсчээ. Гэтэл Монголд хүний дундаж нас 71.5 жил, эрэгтэйчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдээсээ 9.2 жилээр богино байгаа юм байна.
Энэ юу өгүүлж, юуг илчилж, бидний ямар ямар сул талыг дэлхий нийтэд зарлаж, “Хүн нэрээ, тогос өдөө” гэх өвгөдийн маань сургаал, суртлыг бидэнд чичлэн сануулж байна вэ? Элэгний C, B, D вирус, ходоодны хеликобактери, дутуу эмчлэгдсэн архаг хууч өвчнүүд, архи, тамхины өргөн, өндөр хэрэглээ, давс, сахарын хэмжээ хэтэрсэн хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт, мансууруулах бодисын донтуулалт, эрүүл, аюулгүй амьдрахад хэрэгтэй мэдлэг, боловсролын хомсдол, өнгө мөнгөнд жолоогоо алдсан шунал – энэ олон дайсантай хэрхэн, яаж тэмцэх вэ? Тэд л бидний насыг богиносгоод байгаа юм. Ингэж ч улс, үндэстнээрээ доройтох, уруудах гэж дээ!!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл26
Өнгөрсөн 30 жилд буруу замаар будаа тээжээ. Одоо энэ байдлаасаа маш хурдан гарах хэрэгтэй бна. Хүүхдийн сэтгэцийн өвчлөл олон шалтгаантай байх. Гэр бүлийн орчин, амьдралын ядуу тарчиг байдал, нийгэм дэх баян хоосны ялгаагаас үүдсэн дарамт, хүчирхийлэл. Энэ шалтгаанууд мундахгүй. Гэр бүл салалт, гэрийн гадуурхи янхандалт, архидалт, ажилгүйдэл, орлогогүй байдал бас дээр нь сургуулийн сургалт, боловсролын ялгаа, гадаад орнуудын бусармаг суртал нэвтрүүлэг ёо ёо толгой өвдөж бна аа.
Дэлхийн дайн эхлэж байна. Халдварт өвчнийг ханиад нэрээр монголд экспортлож байна. Олон хүн нас барж, монгол улсын эдийн засагт том цохилт болно. Оросын холбооны улсын цэргүүд даюшиж байгаа гэх боловч өдөрт мянга мянгаараа дайнд хохирч байна.
Хилээр халдварт өвчин чөлөөтэй орж ирж байна. Монгол улсын зүгээр халдварын эсрэг арга хэмжээг авахгүй бол хүмүүс үхээд эхэлвэл сүйрэл болно.
Чам шиг гадаадын хөлсний нөхдүүдийн буруугаас
Өнөө цагийн Ард олны чинь л байж байгаа царай. Худал хулгайч нарыг дахин дахин сонгож толгой дээрээ гаргана. Өөрийн толгойгүй тул аливаа асуудалд нэг тийш туйлширч тэнэгтэнэ. Ер нь хүмүүсийн дийлэнхи нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, хатуухан хэлбэл ихэнхи нь тэнэгдүү
Өөрийнхөө тухай өөрийн фёис хуудсаараа байнга лайв хийдэг хүмүүс бол аргагүй шизотой хүмүүс ! Тэгээд олон дагагчтай гээд байгаа юмаа ! Шизотой хүмүүсийг хүн сонирхож дагадаг юм ! Жишээ нь Гүндалай өөрийн идсэн уусанаа байнга тавина
Гүндалайг барьж шоронд хийх хэрэгтэй. Муу гахай эрх мэдлээрээ их хэмжээний газрын хууль бус наймаа хийсэн.
Аан, Сошиал сүлжээ ашиглаж луйвар хийх, ашиг хонжоо олох зорилготой хүмүүс байна бн. Шизо гэж өвчин байдаггүй.Өөр сэтгэхүйтэй, өндөр потенциаль өгөгдөлтэй хүмүүс байдаг. Ялангуяа суут ухаантнууд, далд мэдрэхүйтэй хүмүүс. Тэд бол мэдээллийн өөр түвшинд байдаг. Тэд муу юм хийхгүй. Харин хүмүүжил, төлөвшлийн л асуудалтай хүмүүс бол их бн. Угаасаа л буруу гарын хүмүүс хийрхүү, гаж, новшийн л байдаг. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ бол 21-р зуун.
Сая сонгуулиар МАН олонхийн санал авч сонгогдоод эргүүлээд сонгосон улсуудынхаа эсрэг ажиллаж тогний үнийг өсгөж татварын үнийг 5-6 дахин нэмчихлээ.Хариуцлагын даатгал 700 мянга болсон байна. Гэтэл хамгийн доод ЦАЛИН 600 МЯНГА БИЗ ДЭЭ..Энд МАН-д санал өгөөгүй улсууд хохирч байна.. МАН-д саналаа өгсөн хүмүүс МАН-д саналаа өгөөгүй улсуудын өмнөөс энэ их татвар мөнгийг төлөх естой.
11 нд болох жагсаалд МАН-ын хулгайч луйварчид алуурчид болох Хүй Сю Жан, Дан Хао.Нян Бао ,Сү Бао Тао гэх мэтийн том толгой данжаадуудын зам мөрийг нь хазайлгах үр удам гэр бүлийнх нь хувь заяа зам мөрийг харлуулж устгах харын дом хийхээр дархадын хүчтэй харын бөө зайран удганууд Хөвсгөлөөс ирцгээсэн байна.
Үнэн бол сайн байна.Эрлийз хужаа нарийн бүгдийн Монголоос зайлуулмаар байна
Надтай уулзуулаарай !
e-баримтын буцаан олголтын 350-иа авах юмуу даа. женк бас ашиглаж хүчээр тараалгасан. тэрнээс биш 5👨🏼🦲 ашиг тараах байтугай маш их зээлтэй биз дээ
талын тавай толгой нь таана мангирын ургамалтай даа хө 🎶
Лайвчин Мөнхэрдэнэ Гүндалай нар шархадны хурцын тасагийнхаас ялгаагүй сэтгэцийн өвчтэй гэдгээ өөрсдөө баталдаг.
харгис капитализмаар явж буй. өмнөх системээ нурааж. авч үлдэх юмгүй гээд олон төрийн шагналт гавъяат төрүүлж байгаагаар бататгах. нэрт нийтлэлчийн бахархалгүй гутранги түүх голлож байх ёстой юм байх
Энэ бол чөлөөт ардчилал,эдийн засгийн чөлөөт зах зээлийн дутагдалтай тал нь. Ялангуяа чөлөөт хэвлэл мэдээлэл,сэтгүүлчдийн эрх гэгчээр нийгэмд эхм замбараагүй байдлыг өргөн сурталчилж,дэлхийн өнцөг булан бүрт хийгээд монгол улсад болж байгаа хулгай,дээрэм,аллага,хүчирхийлэл,авилга,үхэл хагацал,хэрүүл маргаан,өвчин зовлон зэрэг хамгийн муу муухай зүйлийг олон нийтэд мэдээлэх аргаар айдас хүйтэст автуулж байгаагаас хүмүүс сэтгэцийн эмгэгтэй болж байгаа.
huviin shunaltai humuuseer turiin erh bariulj bsnii horlol tedniig bayjuulj ard tumeng iim baidald huregjee ! uildel n ue damjin zalgamjilsaar l bndaa .
Нэг л зүйлийг хэлье. Сэтгэцийн өвчингэж бие даасан өвчин байдаггүй. Энэ бол хүмүүсийн/ялангуяа хүүхдийн гэр бүл, нийгмийн хүрээнд авч буй травм, айдас цочрол, хүчирхийлэл, шилжилтийн насны дааврын огцом өөрчлөлт, хамгийн гол нь буруу эм, эмчилгээ, хар тамхи, мансууруулах бодис, утаа, угаарын хийнээс үүдэлтэй мэдрэлийн хордлогын тархи, мэдрэлд үзүүлж байгаа нөлөө шүү! Ямар нэгэн хүчин зүйлсийн нөлөөгөөр тархины биохими өөрчлөгдөж, психози хэлбэрээр илэрч байгаа юм. Тархийг унтрааж, зомби болгох биш шалтгааныг зөв оношилж, зөв эмчлэх тухай асуудал! Цаашид хүний уураг тархи, сэтгэхүйгээр тоглохоо болиорой! Хавсарсан онош тавьж зөв эмчлээрэй! Шинж тэмдгийг биш шалтгаан нөхцлийг арилгах эмчилгээ хэрэгтэй. Манайд ямарч ш/у,судалгаа шинжилгээ, хөгжил дэвшил алга. СЭМҮТ-ийн эмч нар зүгээрл хүн алж байна! Энэ бол нийгмийн хямралын хувь хүн дээр илэрч байгаа шинж тэмдэг шүү малнуудаа. Олон хүний амьдрал хувь тавилангаар тоглохоо болиорой! Хохирогчид маш их байна. Эмч нэртэй сэтгэлгүй малнууд
Хүн нэрээ!!! Үүнийг боддог хүн байхаа больсон цаг үе ирждээ. Ахмадаа бүү хэл аав ээжээ хүндэлдэг нь ховор болж. Ардчилал гэдгийг буруу ойлгуулсаных юм боловуу. Аав ээж, ахмадаа хүндлэж чадвал бас нэр төрөө бодож явбал аяндаа зүгшрэх байх. Амиа бодсон, шунал нь дэндсэн эх орон бүү хэл ээж ааваа хайрлах хүнгүй болждээ
Дийх үү
Ардчилалын үнэт зүйлийг буруу ойлгож буруу суурь тавьж зах зээлийн мэдлэггүй юм үзээгүй хүмүүс төрийн толгойд гарсанаас үүдэлтэй энэ харанхуй шуурга биднийг ийм байдалд хүргэсэн...Ханаж цаддаггүй шуналтнууд төрд шургалж сиймхий бүрийг ашиглаж хог ургамалынхаа үрийг суулгаж сайн сайхныг устгасан одоо ч улааран зүтгэж өөрсдийгөө төрд гарган луйвар хийж яваа хэдхэн барамнуудын гай ...хэлэх үг олдохгүй юмдаа...
Одоо цагт хэрэггүй юман дээрээ гарч жагсаал цуглаан хийх ч гэж дээ хэрэгтэй юман дээрээ ингэж жагсаал цуглаан ерөөсөө ч хийдэггүй юм байж одоо наад хэрэггүй жагсаал цуглаанаа болино уу за жишээ нь үнээ буулга гэдэг ч юм уу утгаа буруу ойлгосон юмнууд.
Одоо цагт хэрэггүй юман дээрээ гарч жагсаал цуглаан хийх ч гэж дээ хэрэгтэй юман дээрээ ингэж жагсаал цуглаан ерөөсөө ч хийдэггүй юм байж одоо наад хэрэггүй жагсаал цуглаанаа болино уу за жишээ нь үнээ буулга гэдэг ч юм уу утгаа буруу ойлгосон юмнууд.
Гаж донтнууд хоёр аргаар ингэдэг булхайгаа нуух гэж галзууруулдаг.
Хүний хүүхэд насыг булаасан гаж донтнууд