МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 28 /РИА Новости/. “Реал Мадрид” багт тоглож буй Бразилын довтлогч Винисиус Жуниор оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог Globe Soccer Awards шагналын эзэн боллоо.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНЭУ-ын Дубай хотод болж байна.
Энэ шагналын төлөө Жуд Беллингем, Дани Карвахаль, Тони Кроос, Килиан Мбаппе (бүгд-Реал), Антуан Гризманн (Атлетико), Виктор Дьокереш (Спортинг), Эрлинг Холанд, Родри (Манчестер Сити), Гарри Кейн (Бавариа), Роберт Левандовский, Ламин Ямаль (хоёулаа - Барселона), Адемола Лукман (Аталанта), Лаутаро Мартинес (Интер), Лионель Месси (Интер Майами), Коул Палмер (Челси), Криштиану Роналду (Аль-Наср), Мохамед Салах (Ливерпуль) нар нэр дэвшин өрсөлдсөн байна.
Globe Soccer Awards бол оны шилдэг хөлбөмбөгчин ба шилдэг багт 2010 оноос хойш олгож буй шагнал юм. Өнгөрсөн 2023 онд уг шагналыг Мбаппе хүртсэн байна.
Мөн энэ оны хөл бөмбөгийн шилдэг клубын Globe Soccer Awards шагналыг “Реал Мадрид” клуб хүртлээ. Энэ шагналын төлөө "Аль-Ахли" (Египет), "Аталанта", "Интер" (Итали), "Атлетико Минейро", "Ботафого" (Бразил), "Байер" (Герман), "Манчестер Сити" (Англи), "Олимпиакос" (Грек), "Спортинг" (Португал) клубууд өрсөлджээ.
“Реал” клуб өнгөрсөн улиралд Испанийн аварга шалгаруулах тэмцээн, Испанийн цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Нүдээ олсон сайхан шагнал байна аа.Гэмтэл бэртэлгүй бол энэ сайхан залуу олон жил сайхан тоглолт үзүүлнэ