sonin.mn

АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /Кazinform/. Парисын зуны XXXIII Олимпын наадмын аварга Елдос Сметов Лос-Анжелест 2028 онд болох Олимпод оролцох бодолтой байна. Жил бүр зохион байгуулдаг «Үздік» шагналыг гардуулах ёслолын үеэр тэрбээр энэ тухайгаа ярилаа.

"Одоогоор миний хувьд төрийн албанд ажиллах бодол алга. Надад өөртөө тавьсан зорилго бий. Одоо би 32 настай, дараагийн Олимпын наадмын үеэр 36 нас хүрнэ. Итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй, үүнийг Олимпын финалд шалгарч байсан 35 настай Демеу Жадыраевын жишээ тод харуулдаг. Би гурав дахь удаагаа Олимпод оролцож, амжилт гаргасан нь залууст маш их урам зориг өгсөн. Бөхөөс зодог тайлсан тамирчид эргэн ирж, заал танхимууд бяцхан хүүхдүүдээр дүүрсэн гэж жүдогийн дасгалжуулагчид ярьж байна. Казахууд Олимпын аварга болохгүй юм байна даа гэж би урьд нь боддог байсан, гэтэл боломжтой гэдэг нь батлагдсан” гэж Е.Сметов ярилаа.  




Тэрбээр мөн Англид очиж хэл сурахаар төлөвлөж байгаагаа, 2027 онд Казахстанд болох ДАШТ, 2028 оны Олимпод оролцоно гэдгээ дурдав.  


Б.Адъяахүү