sonin.mn

Олон улсын олимпын хорооны Эв сангийн нэгдлээс Тамирчдын комиссыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Үндэсний тамирчдын форум өнгөрсөн 20-ны өдөр “IT Park”-т боллоо. 

Форумд Хөдөлмөрийн баатар, “Токио 2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг, “Парис 2024” Паралимпын аварга У.Сүрэнжав болон эх орноо дэлхий дахинд дуурсгасан бахархалт тамирчид чуулав.


Нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-н УЗ гишүүн Ч.Амарсанаа, Тамирчдын комиссын дарга гавьяат тамирчин Д.Отгондалай нар оролцож форумын ач холбогдлыг өдрөөр үнэлж, нийт оролцогчдод амжилт хүсэв.


Форумын үеэр Тамирчдын комиссын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцсэн бол Спорт дахь аюулгүй байдлын тухай МҮОХ-ны мэргэжилтэн, ОУ-ын “Safeguarding Officer in Sport” тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч У.Дөлгөөнбаяр онцоллоо. 

Мөнх Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тамирчдын дараах карьер сэдвээр яриа хийж тамирчдад туршлагаасаа хуваалцав. Түүнчлэн “Парис 2024” олимпын оролцогч Буудлагын спортын тамирчин О.Есүгэн, Э.Даваахүү, Боксийн тамирчин М.Энхжаргал, Усан сэлэлтийн тамирчин ОУХМ Б.Энхтамир нар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тамирчид мэдлэг чадвараа хөгжүүлэх сургалт, хөтөлбөрт хамрагдах боломж, спорт дахь хүчирхийлэл, аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй асуулт асууж мөн дараа болох сургалтуудад сургалтад санал хүсэлтүүд уламжиллаа.