ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 18. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Капитэлз” багийн ахлагч, Оросын довтлогч А.Овечкин Зул сарын баярын үеэрх түр завсарлагын дараа мөсөн талбайдаа эргэн ирж магадгүй гэж Нью-Йорк Таймз сонинд мэдээлсэн байна.
Тус сонины эх сурвалжийн ярьснаар, 24-ний өдөр “Бостон” багийн талбайд болох тоглолтод эсвэл Зул сарын баярын завсарлагааны дараа 29-нд “Торонто”-гийн талбайд хийх тоглолтод А.Овечкин оролцож магадгүй гэнэ. 25-29-ний өдрүүдэд Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тоглолтууд түр завсарладаг ажээ.
Тэрбээр 11 дүгээр сарын 19-нд “Юта” багтай хийсэн тоглолтын III үед зүүн хөлний тахилзуурын ясны гэмтэл авсны улмаас дөрвөөс зургаан долоо хоногийн хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тухай тус лигийн хэвлэлийн алба мэдээлсэн юм. Уг тоглолтод тэрбээр хоёр шайб оруулсан бол үүнээс нэг өдрийн өмнө “Вегас”-тай хийсэн тоглолтод хет-трик хийсэн билээ.
Одоо Овечкины хувьд, лигийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтад хүрэхийн тулд 26 шайб оруулах үлджээ.
У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 шайб оруулсан юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0