sonin.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга О.Одонбаатар баярын өдрүүдэд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрээр: "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудаар мргэн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхолыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй байх, олон нийтийн хэв журам, аюулгүй байдлыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй байдаг. Энэ дагуу зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуульзүйн зохицуулалттай байдаг.


Үүний дагуу цагдаагийн байгууллагаас Монгол улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэх үед зарим иргэдээс өөрийн хийсэн зураг, бичлэгээ цахим орчинд түгээсэн асуудлаарх мэдээллийг шалгаж, шийдвэрлэсэн.


Мөн Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл мөн гэж заасан байдаг. Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж мөн заасан байдаг. Тийм учраас иргэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Гурван иргэнд торгох арга хэмжээ авсан. Энэ асуудал дээр хувь хүн талаас нь бус Монгол улсын Ерөнхийлөгч нь хуулиар хамгаалагдсан байдаг гэдэг утгаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Түүнээс хувь хүн болон Ерөнхийлөгчийн талаас гомдол мэдээлэл ирээгүй. " гэв.



М.Чой