"Баяртай үдэш" яриаг хальт сонсоод өнгөрөв. Бүтэн биш. Миний үзсэн хэсэг дээр Баяр дарга монголчууд зундаа мах бага иддэг, бараг иддэггүй нь ходоод гэдсээ хамгаалсан хоолны соёл байсан эсэх тухай сэжүүр өлгөхөд Баабар иймэрхүү утгатай хариу хэлж байна.
- Монголчууд зун цагаар мах бага иддэг, бараг иддэггүй байсан нь тэр эрүүл ахуйн танин мэдэхүй, соёл энэ тэртэй огтхон ч хамаагүй юм билээ. Зүгээр л хөргөгч байхгүйтэй холбоотой гэсэн утга бүхий санаа хэлээдхэв. Үүнд залруулга хийхгүй бол залуус буруу зөрүү ойлгоод явчих вий. Ялангуяа монгол ёс заншил, соёлыг бүр нэг байж ядан үгүйсгэдэг "шинжлэх ухаанч" сүрхий мэдлэгтэй хэсэгт бол сайхан далим болно. Улмаар өөрсдийн соёлын үнэт нандин зүйлсдээ эргэлзэх эргэлзээг улам лавтгаж мэдэх юм.
Ер нь бол монголчууд хөргөгч байхгүй учраас л зун цагаар мах иддэггүй, хэдэн зуун, мянганаар оршиж ирсэн гэдэг ойлголт огтоос биш юм.
Маш ойрхны жишээ татъя. Маний хүүхэд байх үед буюу 1970-80-аад онд л гэхэд хөдөөгийн суманд орой 6 цагаас л мотор асна. Тэгээд 11 цаг гэхэд Төрийн дуулалтай зэрэгцээд унтардаг байлаа. Тэгэхээр тийм орчинд яаж хөргөгч байхав дээ. 1980 оны сүүлчээр л цахилгааны хангамж сайжирч, сумын төвийн зарим айлууд хөргөгчтэй болж байлаа. Тэр үед тэгвэл хөдөөний малчид бүү хэл алслагдсан сум, багийн төвийнхөн бүгд хөргөгчгүй учраас мах иддэгүй байсан гэсэн хэрэг биш. Баг сумынхан ч, малчид ч махаа идэхээр бол хөргөгчтэй эсэхээс үл хамааран чөлөөтэй идэх боломжтой байсан. Үүнд хэд хэдэн арга бий.
1.Ойр саахалтынхан, хот айлаараа ээлжилж малаа гаргадаг. Дондогийнх энэ долоо хоногт мал гаргасан бол саахалтын дөрвөн айл, эсвэл хаяа дэрлэсэн бүгд хуваагаад л идчихнэ. Дараа долоо хоногт Доржийнх, түүний дараа нь Довчингийнх гээд. Зуны мах ялаа батгана л баалгачихгүй бол долоо хоногтоо тэснэ. Бага зэрэг хуучирдаг ч яг үнэндээ тэгэж хуучирсан мах нь илүү амттай байдаг. Орой өглөөн сэрүүн дээр малаа гаргачихаад, сайн сэрвээчихэд, дээр нь жаахан аргал хомоолийн утаа май амсуулчихад яах ч үгүй долоо хононо. Тэгээд ч зун цагт нас гүйцээсэн бүдүүн даадар ирэг гаргах нь нэн ховор. Ихэвчлэн бага мал гаргаж иднэ. Даадар иргийг чинь ихэнхдээ хаврын тарчиг цагаар гаргадаг, мөн өвлийн идшэнд, намрын найр, цагаан сараар голчлон гаргана.
2.Хэрвээ ойр саахалт айлгүй ганц гэр айлууд бол гаргаад нарийн зүсээд униныхаа дунд, тоононы салхин дор түүхий гуриланд дүрээд өлгөж, аргал хомоолын утаагаар утна. Ихэнхдээ ямаа гаргадаг. Зуны утаа зуусан ямааны хар махны амт хичнээн сайхан бэ. Долоо хоногтоо байтугай тэснэ. Ихэнхдээ борлон, шүдлэн гаргах учир яах ч үгүй. Хэрвээ хонь гаргавал эхний хэд хоногийнхоо хэрэглэх нэг хоёр хөл махыг нойтон чигт нь үлдээгээд бусдыг нь шуузална. Яг зөв шуузалсан мах долоо хоног байтугай бүтэн сар хадгалсан ч яадаг ч үгүй. Мөн зуны цагаар үхэр, ямааны борц хэрэглэнэ. Хонь адууны мах борцолдоггүй, чанар мууддаг гэж үздэг. Үхэр, ямааны мах борцлох тусам илүү чанарлаг болдог. Энэ мэтийг манай хүнсний салбарынхан лаботори энэ тэрдээ судлаад, шинжлэх ухаанч дүнгээ танилцуулж баймаар юм.
3.Манай малчидийн ихэнх нь зуны цагаар уулсын сэрүүн зоод гарч зусдаг. Хөвөнтэй дээлнээс салдаггүй тэр зоод мах тийм ч амархан муудахгүй. Тэгэхээр юу хэлж байна вэ гэхээр хөргөгчгүй учраас л монголчууд зуны цагт мах иддэггүй байсан гэдэг нь буруу дүгнэлт юм. Хэрвээ ийм юм бол "Монголчууд урин дулаан цагт мах бага, бараг иддэггүй байсан нь худлаа болох нь ээ? Тэр эрүүл ахуйн танин мэдэхүй энэ тэр ч худлаа байх нь ээ?" гэсэн логик асуулт гарч ирнэ. Үгүй юм.
Зун цагаар идэх нэг нь махаа идэж л байсан хэрэг. Миний дурдсан 1980-аад он чинь хуучин уламжлалаасаа нэлээн төсөөрч дөнгөж эхлээд байсан үе шүү дээ. Хууччуул, (хуучин үе уламжлалаа сайн мэддэг настайчуудыг ингэж дуудах нь олонтаа) маш тодорхой хэлж, ярьдаг байв. Юу хэлдэг байв гэхээр,
-Бидний багад зун цагаар мах маш бага иддэг, онцгой үед л гэхээс биш. Ялангуяа хүүхэд залуус бол зуны цагт махны бараа бараг хардаггүй байлаа. Учир нь идэх махгүйдээ ч биш, хүүхэд багачуудын ГЭДЭС ЦАЙЛГАНА гэдэг байлаа. Тэр цагт одоотой адил янзан бүрийн хоол байх биш, мах голдуу. Мах нь хүйтэн сэрүүнд шингүүртэй байдаг. Харин халууны улиралд шингэц муутай. Халуун цагаар ихэнхдээ ямааны махаа иднэ. Учир нь ямааны мах сэрүүн чанартай. Халуун зунаар хонь, адуу идвэл хүн дотроосоо бээнэ гэдэг байлаа. (Энэ нь ходоод, гэдэсний хоол шингээх чадвар суларч, аажмаар ходоод гэдэсний эмгэгтэй болно гэсэн утга.) Одоо бол өвөл, зунгүй л өмхийртлөө мах идэх гэх юм хэмээн үглэж байхыг хоёр чихээрээ сонсож өслөө дөө. Бас тэр үед буюу 80-аад онд залуу бага ч байж, хөгшчүүлийнхээ энэ мэт үгийг яршигт шаан боддог, элэглэдэг, үгүйсгэдэг ч байв.
Тэгэхээр юутай ч Монголчуудад хүнд хоол болох махыг өвөл зунгүй идээд байхаар ходоод гэдэсний шингээх чадвар мууддагийг ажиглаж, идээ цагаа элбэг зуны дулаан халуун цагаар ходоод гэдсээ амраадаг байсан "ГЭДЭС ЦАЙЛГАНА" гэдэг нэг туршлага, ажиглалтаас үүдсэн танин мэдэхүй байсан хэрэг. Бас бүгдээрээ цагаан мацаг бариад байсан юм бол огт байхгүй байх. Ер нь ямар ч соёлыг нийтээрээ 100 хувь бүрэн дагана гэж үгүй. Зарим нь идэх махгүй ядуу зүдүүгийн эрхээр зун цагт боз, хусмаар гол зогоодог байж. Ялангуяа хуучин хамжлагат ёстой үед бол айлын цагаа долоож амьдардаг борчуул, харц ардуудад тэгэж "тансаглаад" байх боломж нэн ховор байсан. Тэднийг ходоод гэдсээ бодоод зуны халуунаар цагаан мацаг барьдаг байсан гэж дүгнэвэл доромжлол болно. Нөгөө "Дэлгүүрт дүүрэн торт, чихэр байхад энэ хүмүүс яагаад авч идэхгүй байгаа юм бэ" гэж гудамжны гуйлгачинг хараад гайхсан тансаг айлын эрх хадагтай шиг юм болно.
Тэгэхээр Монголчууд хөргөгчгүй дээ л зун цагаар мах иддэггүй байсан юм биш шүү. Харин ч зуны цагаар мах идэх бүрэн боломж байсаар атал бага иддэг, зарим нь огт хэрэглэдэггүй байсан нь огт өөр учиртай. Тэр нь ГЭДЭС ЦАЙЛГАХ арга уламжлал. Монгол ахуй, соёлын онцлогыг сайн судлахгүйгээр эдүүгээчилж, эсвэл суурин газрынхны үнэлэмж, үзэмжээр дүгнэх нь алдаа гаргах магадлал нэлээн өндөр юм.
Б.Наминчимэд
Сэтгэгдэл39
Тэгээд одоо яагаад идээд байгаа юм бэ аугаа их мэдэгчээ
His soul is same as his face, a dirty old man.
Baabar bol undesnii daisan hyatadiin shees , ternii ug n dandaa mongoliin esreg . Terend duujluur htei
Baabar bol undesnii daisan hyatadiin shees , ternii ug n dandaa mongoliin esreg . Terend duujluur htei
Baabar bol undesnii daisan hyatadiin shees , ternii ug n dandaa mongoliin esreg . Terend duujluur htei
Baabar bol undesnii daisan hyatadiin shees , ternii ug n dandaa mongoliin esreg . Terend duujluur htei
Надад нэг буу өгөөч баабар, элбэгдорж 2 ыг мянган удаа буудаж алмаар бна… Яагаад гэвэл Монгол улсыг минь басамжилан доромжилж бах таваа хангаж байгааг нь хархаар байж сууж чадахгүй юм
Айл хотлоороо ээлжлэн мал гаргаж хуваан иддэг байсан гэдэг нь бүр худал.Баабар үнэн хэлсээн
Хот айлаар хуваан иддэг бол үнэн. Харин зарим харамчийнханы нутагт тэгдэггүй байх. Шуузлана, утна гээд хадгалах арга зөндөө бий.
Хэн хэнийх нь зевее зун хааяа адуу ухэр махалж зарвал авч бууз хийж идэж махсаа дардаг байсаан одоо евел зунгуй еглее оройгуй мах идсээр америкч монголч ялгаагуй бееренхий болцгоожээ
Дутуу угаасан хошного шиг 2 хүн үе үе өмхий ханх тавихаас өөр ид шидгүй байсан, уг нь Баабарыг жагсаалтаар гарга гэсэн баярын үдэш байсан ч хоёулаа явахаа байжээ зандарсан хөтлөгч зальжин луухаан л харагдав
Хятадын шоохууз Бао Бао Арр юугаа мэдэх вэ?
Mонгол хүн худлаа мундаг болох гээд 😂, гадаад дотоодын юм хуулж хулгайлж бичээд минийх монголынх блгодгоо болиосоо! Монгол хүнд ямар ч хүнээс илүү гаыхамшигтай ухаан бхгүй! Оркуудын орон шүү дээ
Өвгөн Хятадаар хоёр даяа их мэдэж хуцаж л байна. Ийм жүжиг одоо хол явахгүй. Баруун солгойгүй хулгай хийсэн гарууд юугаараа гайхуулаад байгаа юм.
Өөр яав гэж 1 рт, мөн соц үед алаад идэх мал нь ховор байсан шүү
Амьдрах ухаан байсанаас болж байсан байлгүй, тэгээд ч бүгд л эрүүл байсан даа, түрүү үеээ ойлгох, одоогийн өндрөөс харах хоёр өөр шиг, сагсагнаад байвал ойлгох нь юу л бол.
...үнэн л ярьжийн. Юунд нь боож үхчих гээд олон юм бичээд байна. Хөргөгч бол хувьсгал болж дуртай цагтаа шинэхэн мах зооглох боломж өгсөн бишүүү түүнийг л олж харсан байна
1993 онд Монгол улс дэлхийн ядуу 15улсын нэг байсан шүү.
1993 онд Монгол улс дэлхийн ядуу 15улсын нэг байсан шүү.
1993 онд Монгол улс дэлхийн ядуу 15улсын нэг байсан шүү.
Баабар амандаа орсоноо бичнэ түгээнэ
Наминчимид минь чи Баабарын уншсан номны талын талыг ч уншаагүй шүү дээ. Эрдэм боловс ролынхоо эрэмбийг мэдэж элийр л дээ,хө !
Муу хүн мөд үхдэггүй гэж үнэн юмаа
үнэн л хэлсэн байнашд. Гаслаж гангинахаа болиорой ........даа
Танайх яахаараа хэрүүл нийтлээд , тайлбарласан комментийг нийтэлдэггүй юм бэ??????????
Хүний идэх идэхгүй рүү орж ингэж чалчих ямар хэрэг байдаг юм бол доо зайлуул.
Одоо тэгээд яагаад,хөргөгчтэй учраас..
Монгол хүний биологийн зохицолдолгоо угаасаа ийм шүү дээ. Хатааж идэж болно. Цаг уур ийм юм чинь. Тэр дор нь шингээдэг агуу ходоодыг юу гэхэв.
Ene hujaa mongol uks mongol himuusiig doromjoljchanahgui hulgaichiig mongoloos zailuul gadni hulsnii tarhi ugaagch
Их мэдэгч Баабар гуай Монгол хүн биш ээ, дандаа биднмй өв соёлыг гутаан доромжлох үүрэг даалгавартай гадны бууны нохой мөн.
Энэ муу хулгайч монголчуудын амьдралыг яаж мэддэг юм бэ
Манай улсаас мах авдаг гадны улс бий нь бий л байх, гэхдээ тэр чинь мах үйлдвэрлэлийн өчүүхэн хувийг эзэлж байна. Иймд хотын бид л идэж барах хэрэгтэй бус уу,
Хятадын эрлийз баабар
Ер нь үнэн шдээ. Шалтаг шалтгаан 2 зэрэг цсэн л байхгүй юу. Нээх Биохимийн ухаантайдаач биш.
Өсөхийн өлөн хүмүүс өлөн бодох юм аа. Одооний бидэн шиг дэлгүүрийн мах горьдож амьдардаггүй байсан юм. Мал нь хажууд тул хадгалах шаардлагагүй. Өдөр болгон шинэ мах идсэн ч болно.
huuchin tsagt yaduu zuduu urhuud zundaa uulandaa garch an amitan jims jimsgene golduu hoololdog baiv gej hugshchuul yariltsdag baiv.
1950-1960-аад оны хүүхдүүд бид энэ мэтийн ухуулгад хууртахгүй л дээ! Эрүүл мэндээ бодоод зориудаар махнаас татгалзаад байсан юм огт байгаагүй, хааяа нэг хонь, ямаа гаргахаар маханд өт хаяхаад хэцүү байсан!!
Баабар гэгч данжаад монголын эсрэг түүх зохиож, урд хөрш рүү хэвлэдэг гэсэн шүү. Өмхий луухаан чинь яах нь вэ.
Баабар гэгч данжаад монголын эсрэг түүх зохиож, урд хөрш рүү хэвлэдэг гэсэн шүү. Өмхий луухаан чинь яах нь вэ.