-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй-
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, дэд сайд нарын томилгоо, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт бэлджээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо, баримтыг дурдав. Тэрбээр, “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” гэдэг үнэн. Үнэхээр хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн.

Өнгөрч буй жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэнтэй нүүр тулсан жил байсан. Ирэх жил хүнд жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний үнэ хоёр, гурван жилийн өмнөхөөс дөрөв дахин унасан байна. Тийм учраас эрс шийдэмгий бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд, авлигатай тэмцсэний үр дүнд хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэнээс илүү бодит үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан.
Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Авсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ”

Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй. Унаж байсан эдийн засаг өссөн. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн хэмээв.
Ерөнхий сайд мөн авлига, хулгайтай хийж байгаа тэмцэл тууштай үргэлжилж байгааг онцолж, өнгөрсөн авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн, олон арван хэрэг шалгагддаж байна. Тухайлбал, 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж, энэ талаар нэхэмжлэлийг гаргаад байгааг дурдав.
Татварын реформын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ УИХ-д өргөн бариад байгаа татварын багц хуулиар данс хаадаг гэх мэт албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг үйл хэлбэр, тогтолцоо руу шилжиж байгаа гэлээ. Мөн татварын өршөөлийг эхэлж хэрэгжүүлдэггүй, цогц реформыг эхэлж хийдэг. Татварын өршөөл үзүүлэх тухай гажуудуулсан мэдээлэл эдийн засагт ямар дохио өгөх вэ гэдгийг тооцох ёстойг онцлов.
Татварын өртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгаа асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл сүүлийн статистик мэдээгээр 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байгаа аж.

Дэд сайд нар томилсонтой холбоотой гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий.
Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон.
Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ гэлээ.






Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл10
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Нүдээр харж гараар тоолоогүй учир мэдэх юм алга. Гэхдээ жавхлан бод юуч гэж шааж мэдэх хүн
Монгол улс алтаа Монгол банкандаа хадгалах хэрэгтэй. Гадаад улсын банканд алтаа хадгалах шаардлага байхгүй.
Дэлхийн бүх нөөц шавхагдан дуусахад тэр их алт чинь шууд хог дээр хаягдана. Алт зөвхөн эдийн засгийн баталгаа болохоос хүмүүсийн амьдралын баталгаа оршин тогтнолын баталгаа биш.
Алт бол эрт, эдүүгээ, ирээдүйд ч улсын аюулгүй байдлыг хангах баталгаа юм. Бодит эдийн засаг банканд байгаа алтны нөөцөөс хамаарна.
103.57.95.155 алтаа аваад дэлхийгээс зайл дебилээ
Путинийг урьдаг Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй явсан Оросдоо үлдчихгүй. Учралын Улан Удэд ч болно л доо.
орсын цэргийн эдийн засаг 22 нэмэгчихээд байна онгоц танк бараг дөрөв дахин нэмэгдсэн байна дайны эмнэлэг эрүүл мэнд маш их хөгжсөн боловсролд ОРЧИН ҮЕ ЗХУ-ЫН боловсрол хиймэл оюун ухааныг хослон хэрэглэж байна хими физик математикийн олон улсын тэмцээнд химээр арваад алт физик хэдэн алт хими бүр арваад алт математик хоёр алт орсууд авч байх шиг байналээ дунд сургуульд бүгд л дрон хийж байна шүү дээ
ene ylasiig dees ni tatahad mas sain toochootoi emneh zasagiin tergyynyydees esee iluu l ajilmaar baina daa?...eersdiigee haoizailsan baij bolohgyi sydraga syymjleliig bainga sonsoj chih chini deldiitelee l hylhi ni byyrtalaa ajilbal sa&ya eh orniihoo telee ajillajaee gej sanaya?...........tyynees bys?...eneeder baigaa chini tyn ch yabchgyi l baina syy?....erenhii sadaa mini.................................
ерөнхий сайд ч зүтгэж л байна даа хөөрхмй яам удирдсан сайдууд нь ширүүхэн өөрийн гэрээ өөд татаж байгаа юм шиг айл бүхэнтэй ажлаад өгөөсэй цөөхөн өрх байна хотын дарга одоогийн хувийн архи тамхи үнэртсэн элдэв төрлийн хувийн хөлсний тэрэг биш улсын яндекс шиг дуудсан дор хажууд чинь зогсдог хямдхан хүн бүр хүүхэд ч унадаг баталгаатай нэг жигдийн адилхан дээрээ гэрэлтэй такси байгаасай өөр тээврийн хэрэгсэл бараг ард түмэнд хэрэггүй болно төв азийн улс казакстан гэхэд л янпекс лазерийн бүх эмнэлэг пента секундный нүдний эмлэг орсын бүх лабортори америкийн бүх брендийн дэлгүүр байна улаан үд иркутскийн хиртэй болгож болохгүй юу академийн ардчиллын түүхийн нацистуудын үгэнд орсоор русо фоб шиг тусгаарлагдсан инкубаторт байсаар яах гээд байгаа юм бол доо засгийн газар маш их ажиллаж маш их юм хурдтай хийж байна оростой хилийн асуудлаа чөлөөтэй болгомоор байна ядаж белорус орсын эдийн засагтай нэгдэж болдог гүй юм уу