Цагдаагийн байгууллагаас мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Гэрлэн дохиотой уулзвар дээр танихгүй хүн миний гар руу хутгалчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, 20 гаруй насны нэр бүхий иргэн мансуурсан үедээ "Toyota Crown" маркийн автомашиныг жолоодож яваад гэрлэн дохионы орчим байсан иргэнийг хутгаар зүсэн биед нь гэмтэл учруулсан байна.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн модон иштэй 27 см урттай хутга, мансууруулах үйлчилгээтэй эмийн төрлийн зүйлс зэргийг хураан авчээ.
Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт өсвөр, залуу үеийнхэн ихээр холбогдож буй тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тойрон хүрээллийг нь сайтар анзаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Бямба - 01 сарын 24,
2026

Сэтгэгдэл7
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдүүдийг мөнгөөр торгоод ямар ч үр дүн гарахгүй байна. Согтуу жолооч троллуудыг баривчилж 3 жил цагдан хорьж албадан ажил хийлгээ.
Мансуурсан гэхээр ойлгохгүй байна уу? Мансуурах,согтуурах өөр шүү.
УБ-т гудамд гарахад л алуулахаар ийм аюултай хот болжээ. Мансуурсн нөхөд зам дээр яваа олон машин. хүн байтугай замаас хол бгаа хүнийг ингэсэн бна ш дээ. Бөглрөөд зогссондоо галзуурч буй энэ олон залуу бүгд хар тамхичин алуурчид шүү. Цэгцлээч
Хэцүү цаг
МАН-ын том дарга сайд нарын хар тамхины бизнес Монголд газар авч байна даа.
Анандбузартай !
Монголын ард түмэн 12 сарын 01 ээс 01 сарын 05 хүртэл 35 хоногын улс даяараа сүрийн архидалт мансууралт болдог юуны чинь ядуу цалин бага вэ наад чинь харин ч архи мансуурууулах бодисоор хахаж байна шүү дээ