Монголчууд бид социализмын үеийн 70 жилийг хамгийн их хөгжсөн алтан үе хэмээн хоосон магтдаг байсан. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд өөрсдөө Богд хаант монгол төрөө устгаад харийн Зөвлөлт улсын дагуул улс болсон байлаа. Зөвлөлт улсын удирдагч С.Горбачёв “Би олон социалист орнуудад айлчилсан бөгөөд 1981 онд Монголд анх айлчилсан. Социалист орнууд дотор хамгийн их хоцрогдсон нь Монгол улс байсан. Яг л Сталины үеийн Зөвлөлт орон шиг хоцрогдсон орон байсан.” хэмээн хэлсэн байдаг. Монгол төрөө алдсан Монгол хорьдугаар зууны эхэн, дунд үед үнэхээр хоцрогдсон орон байлаа.
Өмнө нь монголчууд Манжийн нөлөөн дор 200 жил оршиж хаан байхгүй, арми байхгүй, төр байхгүй болсон байлаа. Уг нь монголчууд найман зууны тэртээ дэлхийд хамгийн том эзэнт гүрэн байгуулж, анхны парламент буюу хурилдайг үүсгэж татварын систем, шуудан өртөө, цаасан тэмдэгт, хот байгуулалт, цэргийн аравтын систем зэрэг өчнөөн нээлтийг санаачилж хийсэн агуу үндэстэн байлаа.
Гэвч монголчууд 17-р зуунаас эхлэн гурван зууны турш доройтож, сэхсэнгүй, мандан бадарсангүй. 1666 оноос эхлэн хорьдугаар зуун хүртэл хаант Орос Монголын хойд нутаг буюу Уралаас наашхи Байгаль хүртэлхи өргөн уудам нутгийг галт зэвсэг, их буугаар зэвсэглэсэн казак цэргийн хэсэгчилсэн дайралтаар түрэмгийлэн эзлэв.
Тэр үед казакууд нэг отряд нь 50-100 цэрэгтэй байсан бөгөөд эдгээр цөөхөн цэрэгтэй оросын хэдхэн түрүүч ангиудыг монголчууд тогтоон хамгаалж чадаагүй. Тэр үед хаант Орос улс хүчирхэг Швед, Турк, Пруссийг дайнд ялж орчин үеийн хүчирхэг армитай болчихсон байхад монголчуудад орчин үеийн арми ч байсангүй, орчин үеийн галт зэвсэг, их буу ч байсангүй. Тэхлээр монголчууд бид сүүлийн 300 жилийн 200 жилд нь Манжийн нөлөөн дор монгол төргүй 200 жил болсон, дараа нь улаан Оросын большевикуудын нөлөөн дор монгол төргүй 70 жил болсон байх юм. Монголчууд 110 жилийн өмнө ихээхэн хүч чармайлт гаргаж 1911 онд туурга тусгаар улс болсон. Гэвч энэхүү чармайлт үр дүнд хүрсэнгүй.
1911 оны хавар Монголыг тусгаар тогтносон улс болгохын төлөө Түшээт хан Чин ван М.Ханддорж, Их Хүрээний Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Баяндэлгэрийн Хайсан нар санаачлан Богд Жавзандамба хутагтад айлтгаж тусгаар тогтнох асуудлыг монголын том ноёдоор хэлэлцүүлэхээр тогтжээ.
Дараа нь Их Хүрээнд 1911 оны 7-р сард Даншиг өргөх нэрийн дор Чин ван Ханддорж, Түшээт хан ван Чагдаржав, Эрдэнэ ван Намсрай, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ далай ван Гомбосүрэн, Да лам Цэрэнчимэд нар нууцаар зөвлөлдөж “Манжийн засгийн бодлогыг няцааж цаашид Манжийн харьяанд хэрхэвч байж болохгүй, үүний тулд хаант Орос улсаас мөнгө болон зэвсгийн тусламж гуйж, хэлэлцээр хийж, улмаар монголчуудын эцсийн том зорилго бол Ар Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгтгэсэн тусгаар тогтносон Нэгдсэн Монгол улсыг байгуулах явдал” хэмээн нууц шийдвэр гаргажээ.
Ийнхүү монголын ноёд Их Хүрээний ойрын аймаг, хошуудаас татсан, голдуу Түшээт хан аймгийн жанжин Ханддоржийн цэргүүдээс бүрдсэн 1000 гаруй монгол цэргийг нийслэл Хүрээнд бөөгнөрүүлж, 1911 оны 12-р сарын 29 ний өдөр Манжийн амбанг нутгаасаа хөөж, туурга тусгаар Богд хаант Монгол улсыг байгуулж, төр шашныг хослуулсан жинхэнэ монгол төр тогтносон юм.
Богд хаант Монгол улс таван яамыг байгуулав. Үүнд: Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг томилж,
1.Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам, Сайд нь Чин ван Ханддорж
2.Цэргийн яам, Сайд нь Эрдэнэ далай ван Гомбосүрэн
3.Сангийн яам, Сайд нь Түшээт хан Чагдаржав
4.Шүүх яам, Сайд нь Эрдэнэ ван Намсрай
5. Дотоод Явдлын яам, Да Лам Цэрэнчимэд нарыг тус тус томилов.
Богд хаант монгол төр Монгол улсын төлөө их зүйл хийсэн. Хамгийн түрүүнд хаант Орос улсаас буу зэвсэг ,орос сургагч авч Богд хаант төрийн 5000 цэрэгтэй орчин үеийн армийг байгуулж чадсан юм. Монгол улсыг туурга тусгаар болох үйлсэд Чин ван Хандорж үнэлж баршгүй гавьяа байгуулж байв. Чин ван Ханддорж 1911 оны 11-р сард хаант Орос улс руу нууцаар явж хаант Оросын Засгийн газар болон Цэргийн яамтай үр дүнтэй хэлэлцээр хийж, ирээдүйн Богд хаант Монгол улсын цэргүүдэд зориулж 15 000 винтов буу, 7,5 сая сум тусламжаар авахаар болж үүний дүнд Богд хааны монгол цэргүүд орчин үеийн зэр зэвсэгтэй болов.
Орчин үеийн зэвсэгтэй болсон монгол цэрэг манжаас ч айхаа болив, гамин цэргээс ч айхаа болив. Богд хаан 1912 оноос эхлэн Оросын Эзэнт улстай харилцаагаа улам бэхжүүлж Хужирбулангийн цэргийн сургууль байгуулж Богд хаант монгол төрийн армийг орчин үеийн арми болгож бэхжүүлэв.
Гэтэл 1913 онд Дундад улсын ерөнхийлөгч Юан Шикайн тушаалаар хятадууд Өвөр Монгол руу таван чиглэлээр 40 000 /зарим эх сурвалжид 70 000 гамин цэрэг гэж бичсэн аж/ гамин цэрэг хөдөлгөснийг дуулсан Богд хаан нэн даруй хариу арга хэмжээ авав.
Хятадын эрх баригчид Монгол улсын тусгаар тогтнолыг огт хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Орос улс ч гэсэн монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Ганц улс л монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Түвд улс байлаа.
Богд хаан 10 000 шахам монгол цэргийг цуглуулж Манлай баатар Дамдинсүрэнгээр удирдуулж таван замын байлдаан хийж, Өвөр Монголыг түрэмгийлсэн хятадын 40 000 гамин цэрэгтэй 10 гаруй удаагийн их, бага тулалдаан хийж хятад цэргийг ялав. Богд хаант төрийн монгол цэрэг Өвөр монголыг 1913 онд чөлөөлж, хятадын Цагаан хэрэмд тулсан байлаа. Өвөрмонголын ард түмэн “Богд хааны шар цэрэг ирж биднийг хятадын савраас чөлөөллөө” хэмээн ихэд баярлалдаж байв.
Таван замын байлдаан 1913 оны хавраас эхлэн 1914 оны 1-р сар хүртэл амжилттай явагдсан юм. Удалгүй 1914 онд Хятад, Орос улс Бээжин хотод монголын асуудлаар нууцаар гэрээ байгуулж монголын цэргийг Өвөр Монголоос гаргахаар болжээ. Орос улс монголын цэрэгт буу сум нийлүүлэхээ зогсоожээ. Монголын цэрэг сумгүй болсон тул Өвөрмонголоос аргагүйн эрхэнд цэргээ гаргалаа. Уг нь монголчууд тэр даруй сумны үйлдвэр байгуулсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа.
Хаант Орос, Хятад улс Монголыг хавчин хяхах бодлогоо үргэлжлүүлж 1915 онд Хиагтын гэрээ гэгчийг байгуулж Өвөр Монголыг маань Хятад улсын мэдэлд үлдээхээр шийджээ. Тэр үед Монгол улс буу сумаа өөрсдөө үйлдвэрлэж чаддаг байсан бол хаант Орос, Дундад улсаас ч айхгүйгээр Өвөр Монголоо чөлөөлж нэгдсэн хүчирхэг Монгол улсыг байгуулах боломж байлаа. Хиагтын гэрээний дагуу Монголд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен-И Монголд тулгарсан энэхүү хүнд байдлыг чадмаг ашиглан монголын Гадаад хэргийн сайд Б.Цэрэндорж зэрэг ноёдыг хятадын талд урвуулан татах бодлогыг амжилттай явуулж байв. Чен-И монголын ноёдод Манжийн үеэс дутахгүй ихээхэн шан харамж олгох амлалт өгчээ. Монгол ноёд удалгүй Богд хаант монгол төрөөсөө урваж хятадын талд гамин цэргийг нийслэл Хүрээнд ирүүлэх тухай хүсэлт гаргажээ.
Ингэж 1919 онд нийслэл Хүрээ 15 000 хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ганц ч буун дуу гаргалгүйгээр өртсөн юм. 1919 онд хятадууд монголын автономит төрийг устгах ёслолыг нийслэл Хүрээнд ихэд сүржин хийж, Богд хаант монгол төрийн цэргийн 10 000 шахам винтов буу, 1 сая 700 000 ширхэг сумыг хураан авч Хүрээнд суурьшиж байсан Богд хаант монгол төрийн 5000 монгол цэргийг тараажээ. Хятадууд Богд хааныг гэрийн хорионд хийв. Богд хаант монгол төр ийнхүү дөнгөж найман жил оршин тогноод урвагч монгол ноёдын балгаар мөхсөн нь хамгийн гутамшигт явдал байв.
Хэрэв монголчууд хилийн цэргээ татан буулгаагүй бол, Богд хаант төрийн их буу, пулемёт, винтов буугаар зэвсэглэсэн 5000 монгол цэргээрээ нийслэл Хүрээг хамгаалж байсан бол, монгол ноёд хятадын цэргүүдийг эх орондоо дуудан ирүүлж автономит монгол төрөө устгаагүй бол Богд хаант Монгол улс, монгол төр хэвээр үлдэх байлаа.
Монголчууд хятадын цэргийн дарангуйлал дор 1919-1921 он хүртэл хүнд нөхцөлд оршиж байв. Гэвч ийм эгзэгтэй хүнд үед монголчуудыг азын тэнгэр ивээв.
1920 оны сүүлчээр Барон жанжин Унгерн Штернберг Богд хааны захидал хүсэлтийн дагуу монголын тусгаар тогтнолын төлөө хятад цэрэгтэй тулалдахаар Монголд хүрэлцэн ирлээ. Барон жанжин яаралтай цэргийн бэлтгэлээ базааж нийслэл Хүрээ рүү 1920 оны сүүлээр хоёр удаа дайралт хийсэн боловч орчин үеийн их буу, пулемёт, холбоо, зэр зэвсгээр бүрэн хангагдсан гамин цэргийн сөрөг цохилтод автан ухраад Тэрэлжид байрлажээ.
Энэ үед нийслэл Хүрээнд амьдарч байсан Кучеренко мэтийн оросын еврей большевикууд Барон жанжны цэргийн эсрэг элдэв мэдээлэл матаас гамин цэргүүдэд өгч хятадын талд идэвхтэй ажиллаж байв.
Харин монголын хөдөө нутагт амьдарч байсан монголчууд Барон жанжныг идэвхитэй дэмжин хүн хүч, цэргийн агт, майхан сав, хүнсний зүйлээр хангаж байв. Үүний дараа Барон жанжин их довтолгооны өмнөхөн Богд хааныг тусгай цэрэг гарган хятад цэргийн хорионоос чөлөөлж, өөрийн удирдсан ганц мянган цэргээр 1921 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нийслэл Хүрээ рүү шийдэмгий довтолгоо хийж Хүрээн дэх 15000 гамин цэргийг бут цохин үлдсэн хэсгийг нь Хиагт руу зугтаалгасан байна.
Барон жанжин Богд хааныг дахин монголын хаан ширээнд нь суулган Богд хаант Монгол улсыг дахин сэргээн босгов. Энэ үед Барон Унгерний удирдсан цэргийн анги, отрядууд монголчуудын дэмжлэгтэйгээр Монголд байсан гамин цэргүүдийг Чойр, Улиастай, Вангийн хүрээ, Улаан хад зэрэг газар тулалдан гамин цэргийг бүрмөсөн бут цохиж, Монгол орныг гамин цэргээс 1921 оны 4-р сар гэхэд бүрмөсөн чөлөөлөв. Барон жанжны энэ гавьяа бол үнэлж баршгүй гавьяа юм. 1921 оны 2-р сарын 24-ний өдөр дахин тогтносон энэ төр бол шашин,төрийг хослуулсан жинхэнэ монгол төр байлаа.
Гэвч Богд хааны тамгатай бичиг авч явсан ардын намынхан улаан Оросоос буу зэвсэг гуйх зорилгоор явсан боловч энэ үүргээ хөсөрдүүлж Богд хаант төрийн зөвшөөрөлгүйгээр Монгол улсын нэрийн өмнөөс элдэв олон гэрээ хэлэлцээрийг дур мэдэн улаан Орос улстай хийж улаан орос цэргийг Монголд оруулах асуудлыг хүртэл тохиролцож байв.
Монголд улаан орос цэргийг оруулах ажлыг Коминтерн аль 1920 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Оросын Эрхүү хотод 1920 оны 10-р сард Коминтерн “Монголд түр Засгийн газар байгуулж улаан орос цэргийг Монголд оруулах” тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ хуралдаанд Оросын большевик Буртман, Гапон, Гершевич, Абрамсон, Борисов, Николаев, Дашепылов, Цыренжапов, Брисов нар оролцож дор дурдсан шийдвэр гаргажээ.
1.Монгол Ардын Түр Засгийн газар байгуулахыг хүлээн зөвшөөрөхөөр санал нэгтэй шийдвэрлэв.
2 Монголын ард түмэнд хандан уриалга гаргах
3.Монгол Ардын Нам / МАХН/-ын төлөөлөгчдийн өмнөөс уриалга гаргах
4.Сибирийн хувьсгалт хорооноос уриалга гаргах
5.Төлөөлөгчдийг яаралтай хил рүү Монгол руу явуулах
6.Ховд, Улиастай руу илгээх хүмүүсийн санал оруулж ирэх
7.Усть-Каменогорск, Бийск, Минусинск дахь зөвлөлтийн байгууллагуудыг хил орчмын монголчуудтай нэн даруй харилцаа холбоо тогтоох
8.Нарийн бичгийн дарга Николаеваас бусад монголын хэлтсийн ажилтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Троицкосавск /Хиагт/ руу илгээх
9.Оросын коммунист намын Сибирийн товчооны нэг тэргүүлэгч гишүүнийг Хиагт руу илгээх
10.Троицкосавскад орчуулгын ажлыг зохион байгуулах арга хэмжээ авах
11.Монголчуудыг зэвсэглэх зорилгоор Тройцкосавск руу 1000 винтов, 200 мянган сум илгээх
12.Эрхүү муж болон Сэлэнгээс буриад цэргийн сургагч нарыг олж хайх асуудлыг шийдэх. Эдгээр батлагдсан бүх арга хэмжээг зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэхийг Тэргүүлэгчид болон Монгол-Түвдийн хэлтэст даалгажээ.
Эдгээр ажлыг зохион байгуулахад Оросын Коммунист намын Сибирийн товчооны дарга Н.Буртман, Монгол-Түвдийн хэлтсийн дарга С.Борисов нар голлон оролцжээ. Дараа жил нь Ардын намынхан Оросын нутагт буюу Троицкосавск хотод 1921 оны 3-р сарын 1-ний өдөр Ардын намын хурал хийж тэр хуралд 16 хүн оролцож тэдний дотор улаан Оросын Коминтерний төлөөлөгчид сууж ардын намыханд зааварлаж байлаа. Гамингаас эх орноо чөлөөлж монгол төр, шашнаа мандуулна гэсэн ардын намынхан ийнхүү улаан Оросын Коминтерний дуулгавартай зарц болж дүрээ хувиргав. Тэр үеэс эхлэн улаан оросууд Монголын дотоод хэрэгт шууд оролцох болжээ.
Тэр үед “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр Бодоо, Данзан, Чойбалсан ,Сүх, Чагдаржав нарын тавхан монгол хүн ард түмэндээ ч мэдэгдэлгүй, Богдын Засгийн газартай ч зөвлөлдөлгүй өөрсдийн дураар улаан Оросын 15 000 улаан цэргийг Монголд дуудан авчирч, улаантны харгис төрийг Монголд зэвсгийн хүчээр тогтоов.
1921 оны 6-р сард А.Нейманаар удирдуулсан улаан армийн 5 корпус буюу 15 000 улаан орос цэрэг ардын намынхны хамт тусгаар тогтносон Богд хаант Монгол улсын хилийг давж нийслэл Хүрээг түрэмгийлэн эзэлж, Богд хаант монгол төрийг 1921 оны 7-р сарын 6-ны өдөр устгав. Тэхлээр Богд хаант монгол төрийг ардын намынхан болон Хүрээнээс зугтаасан хятадын генерал Го Сун Лин нар л улаан орос цэргийг Монголд оруулж монгол төрөө устгасан нь түүхийн баримтаар нотлогдож байна.
Бодит үнэн ердөө л энэ. Юун монголын ардын засаг, ардын хувьсгал. Энэ бол монгол төрийг устгасан улаантнуудын түрэмгийлэл, төрийн эргэлт хийж засгийн эрх мэдлийг булаан авснаа зөвтгөх гэсэн үлгэр, үнэн нүүрээ халхавчилсан хуурамч баг юм.
1921 онд Монголд чухам юу болсон бэ? Улаан хувьсгал болсон юм уу, төрийн эргэлт болсон юм уу? Богд хаант монгол төрийг хэн устгасан юм бэ? гэдгийг Барон жанжны армид алба хааж, Богд хаант монгол төрийн төлөө тулалдаж явсан хаант Оросын өндөр боловсролтой, эрэлхэг дайчин офицерууд үнэн зөв дүгнэж бичсэн байдаг юм. Ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев нарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээтэй, үнэн бодит баримттай өгүүлсэн байдаг юм. Энэ бүгдийг монголын түүхийн сурах бичигт үнэнээр нь бичих цаг болсон доо. Үүнээс хойшхи 70 жилийн эмгэнэлт түүхийг монголчууд сайн мэднэ. Тэр бүгдийг нуршаад яахав.
Монгол төрөө устгаад монголчууд ямар хор уршигт унаж юугаа алдсан бэ?
1.Монгол төрөө алдсан
2.Монгол туургатнаа харьд алдсан
3.Газар нутгаа харийн улсад алдсан.
4.Соёл шашнаа алдаж, шашингүй атеист харгис улс болсон
5.Үйлдвэр аж ахуйгаа хөгжүүлэх боломжоо алдсан
6.Хувийн өмч, хувийн эрх чөлөөгөө алдсан
7.Гадаад харилцаагаа алдсан
8.Далайд гарцгүй, далайгаас алс хол орших болсон
9.Цэргийн хүчин чадлаа алдсан
10.Хүн ам нь дэлхийн боловсрол, технологиос хоцрогдсон
11.Дэлхийн тээвэр ложистикоос хоцрогдсон
12.ДНБ үйлдвэрлэлт нь дэлхийд доогуур хэвээр үлдсэн.
13.Цөөхөн хүн ам нь ядуу хэвээр үлдсэн.
Дотоодын урвагч дайснуудаа дарж чадахгүй бол яаж төгсдөгийг монголын сүүлийн 400 жилийн түүх бэлээхнээ харуулж байна. Ойрд монголын харалган ноёдууд аль 1400 оноос эхлэн Халх Монголд дахин захирагдахгүй хэмээн тунхаглаж эцэстээ Зүүнгар улс байгуулсан. Ойрдын Галдан бошигт 18-р зууны сүүлчээр монголын Түшээт ханы 20 000 халх цэргийг устгаж Халх Монголыг хүйс тэмтэрч байлаа.
Хоёр зуун жил Манжийн нөлөөнд амьдарсан монголчууд хаан ч үгүй, цэрэг ч үгүй, төр ч үгүй болоод хамаг газар нутгаа хаант Орос, Хятад улс хоёрт алдсан байдаг. Монгол хүн бие биенээ харийн дайсанд барьж өгч алуулдаг болтлоо доройтжээ.
1757 онд Манжийн эсрэг боссон Хотгойдын Чингүнжавын байгаа газрыг урвагч монголчууд манжийн цэрэгт заан өгч бүслүүлэн барьж Манжийн хаанд хүргүүлж цаазлуулж байлаа. Чингүнжавыг барьж өгсөн монгол ноёдыг Манжийн хаан отго жинс, мөнгөөр шагнаж байжээ. Большевик Чойбалсан болон улаантан монголчууд хорьдугаар зууны эхээр монголын эх орончдыг барьж улаан Орост өгч алуулдаг байлаа.
Чойбалсан 1937 онд улаан Оросын даалгавраар эх оронч үзэлтэй монгол цэргийн жанжин, дарга нар, монголын төрийн зүтгэлтэн, монголын эрдэмт лам хувраг, алтан ургийн тайж угсаатнуудын нэрсийг Москвад хүргүүлж улаан оросууд “Заговор” хэмээх алан хядах ажиллагааг Монголд эхлүүлэн явуулж ганц шөнийн дотор 117 монгол хүнийг баривчилж буудан хөнөөж байв. Ерөнхий сайд Амар, Гэндэн нарыг улаан оросуудад матаж барьж өгөөд Москвад аваачиж буудуулж байв. Нийтдээ 35 000 монгол хүнийг хар, шар феодал, японы тагнуул, хувьсгалын эсэргүү гэсэн зохиомол хэрэг тулгаж буудан хөнөөжээ. Жирэмсэн эмэгтэй, хувилгаан хүүхдийг хүртэл хайр найргүй буудан хөнөөж байв.
Монгол хүнээ хөнөөсөн Чойбалсан энэ үйлдсэн нүглийнхээ төлөө улаан Оросоос буу сум, автомашинаар шагнуулж байв.
Чойбалсан зөвлөлтийн тусгай албадтай хамтарч “Хар эрэг” хэмээх хорлон сүйтгэх ажиллагаа явуулж өвөр монголын эх оронч Дэмчигдонров ванг Монголд хууран авчирч монголын шоронд хорьж байгаад 1950 онд Дэ ванг улаан Хятадад хүргүүлж шоронд хийлгэж байлаа.Удалгүй Дэ вангийн хүү Дугарсүрэнг Монголд баривчилж хилсээр хэрэг хүлээлгэж буудан хороожээ.
1958 онд монголын удирдагч Цэдэнбал зөвлөлтийн элчин сайд В.Молотовын “Монголын хойд нутгаас 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад шилжүүлэн өг” гэсэн хууль бус шаардлага тавьсныг үг дуугүй биелүүлж, монгол эх орныхоо ариун газар нутгийг харийн улсад найр тавин бэлэглэж байв. Цэдэнбал Зөвлөлт улсад монголын нутгаа өгөхгүй гэсэн ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг ажлаас нь халж хөдөө цөлж байв. Цэдэнбал 1959 онд зөвлөлтийн хамтралжуулах туршлагыг Монголд хуулбарлаж нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлж олон мянган жил ард түмний амин зуулга болж ирсэн малчдын мал сүргийг нь хуу хаман нийгэмчилж улсад хураасны уршгаар малчид ядуусын эгнээнд орж хөдөө мах, сүү, цагаан идээ ховордож ард түмэн монгол цагаан идээгээ ч зооглож чадахаа больж, орос үндэстний ядуусын идээ талх, сахар иддэг болж, архи тамхи хэрэглэдэг болов. Монгол хүүхдүүдэд сүү, цагаан идээ олдохгүй ховор болсноос болж кальцийн дутагдалд орж шүд нь цоорж өсөлт нь муудав.
Энэ бүгд бол монгол төрөө алдсаны уршиг юм, монгол хүний мөн чанараа алдсан том нүгэл юм. Монгол төр оршиж байсан бол монгол газар нутгаа, монгол хүнээ, монгол соёлоо хамгаалах байсан юм.
Монголчууд 1921 онд монгол төрөө авч үлдэх боломж байсан. Хятадын гамин цэрэг, улаан Оросын большевик цэргийг эх орондоо оруулахгүй байсан бол монгол төр үлдэх байлаа. Тэр үед гадаадын улс орнууд тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж ялсан олон сайн туршлага энд тэндгүй гарч байлаа. Ганц жишээ хэлэхэд тэрхүү хорьдугаар зууны хориод онуудад Турк орныг гадаадын 6 орны цэрэг түрэмгийлж байсан. Туркийн султаан хаан нь Британий талд орчихсон байсан. Энэ хүнд байдлаас эх орноо аврахын тулд Кемаль паша жанжин тууштай тэмцэл хийв. Түүнд өөрийн арми, мөнгө байгаагүй.
Гэвч Кемаль паша юуны түрүүнд гадаадын цэргээс эх орноо чөлөөлөхийн тулд улаан Орос болон, Францтай гэрээ байгуулж үлэмж хэмжээний буу зэвсэг, сум авч чадсан. Кемаль армиа байгуулж 6 фронт дээр дайснуудтай зэрэг тулалдаж гадаадын дайснаас эх орноо чөлөөлж, дотоодын дайснуудыг дарж чадсан байдаг. Кемаль паша эх орондоо британи, грек, оросын цэргийг оруулаагүй, зөвхөн туркчүүд өөрийн хүчин чадлаар ялалт байгуулсан байдаг. Кемаль паша улаан Оросоос зэвсгийн тусламж авч сайн харилцаатай байсан ч оросын зааврыг сонсож эх орондоо коммунист нам байгуулаагүй, социализм коммунизмыг байгуулаагүй, харин коммунист намыг байгуулахыг хуулиар хориглож, Турк улс өөрийн замаар итгэлтэй урагшилж хөгжиж хүчирхэг улс болсныг түүхээс нь харж болно.
Гэтэл монголчууд бид гадаадын дайснуудыг эх орондоо оруулж дотоодын урвагч нарт эзлэгдсэн, монгол төрөө өөрсдийн гараар устгасан. Монгол улс тэр үед Британи, Японы жишгээр Үндсэн хуульт хаант засаглалыг сонгосон бол хамгийн зөв сонголт болох байлаа. Гэвч монголчууд Зөвлөлт засгийн жишгээр коммунист нийгмийг байгуулна хэмээн утопи сонголт хийсэн нь хамгийн муу сонголт байлаа.
Улаантнууд монголчууд бидний монгол төр, төрт ёсыг устгаад зогсоогүй, монгол хүний үнэт зүйлсийг буюу монгол ёс заншил, монгол түүх, соёл, монгол хэл, монгол бичиг, монгол сэтгэлгээ, Бурханы шашин, Эзэн Богд Чингис хааны төрт ёсны үзэл санаа, уламжлалт итгэл үнэмшлийг маань устгахыг оролдсон.
1924 онд Ардын намын анхны дарга Солийн Данзан “Монгол улс капитализмыг алгасч болохгүй. Монгол улс өрнөдийн Швейцарь улс лугаа адил хөгжих нь зүйтэй ” хэмээн маш зөв оновчтой зорилго тавьж байсан. Харамсалтай нь улаан Оросод эзлэгдсэн Монгол яаж ч чадаагүй, Зөвлөлт маягийн коммунист хуурамч төр байгуулж сүйрсэн, С.Данзанг Коминтерний төлөөлөгч Ринчино баривчилж хөнөөсөн. Үүнээс хойш монголын удирдагч Чойбалсан, Цэдэнбал нар улаан империалист зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч дуулгавартай зарц болж, ард түмнээ улаантнуудын боол болгосон.
Хэрэв Монгол улс Швейцарь лугаа бие даасан нейтралитет улс болж хөгжсөн бол өдийд ямар улс байх нь тодорхой юм. Өнөөгийн Шейцарь улс бол дэлхийн хоёр дайнд огт оролцоогүй, харгис коммунизм, нацизм, зэрлэг капитализм, колоничлолд огт өртөөгүй юм. Швейцарын эргэн тойронд дэлхийн дайн, нацизм, коммунизм гээд олон аймшигт явдлууд өрнөж байсан. Швейцарь алинд нь ч өртөөгүй, өөрийнхөөрөө үлдсэн. Эдүгээ Швейцарь улсын ДНБ нь 942 тэрбум ам доллар, 1 хүнд ногдох ДНБ нь 106 000 ам доллар буюу дэлхийд 5-р байранд байна. Швейцарь улс нь 41 200 квадрат км газар нутагтай, 8.9 сая хүн амтай, экспорт нь жилд 303 тэрбум ам.доллар, импорт нь 273 тэрбум ам доллар. Зэвсэгт хүчин нь 5000 цэрэгтэй, цэргийн нөөц нь 240 000 хүнтэй.
Швейцарийн жирийн эмч, багшийн сарын дундаж цалин нь 21 сая төгрөг байна, иргэн нь цалингийхаа 80.0 -100.0 хувийг тэтгэвэртээ гараад авдаг ажээ.
Монгол улс монгол төрөө алдаагүй бол орчин үед 20,0 сая хүн амтай, 5,0 сая квадрат км газар нутагтай, 150 сая мал сүрэгтэй, аж үйлдвэр хөгжсөн, нэг хүнд ногдох ДНБ нь 15 000 ам долларт хүрсэн бүс нутагтаа хүчирхэг улс болох байлаа.
Ийнхүү монголчууд бид монгол төрөө алдсаны хор уршгийг сүүлийн зуунуудад хангалттай амслаа. Эдүгээ монголчууд бид сүүлийн 33 жил монгол төртэй болох замдаа ороод байна.
Монголчууд бид өөрчлөгдөж байгаа, удаан ч гэсэн хөгжиж байна. Монголчууд бид Засгийн газраа жил бүр огцруулдаг тогтворгүй төртэй, аж үйлдвэр хөгжөөгүй, зөвхөн нүүрсээ борлуулж амьдардаг хоцрогдсон улс болох бус, тогтвортой, ухаалаг төртэй, улс нь хөгжсөн, иргэд нь баян чинээлэг болсон улс болцгооё.
Монгол улс мандан бадрах болтугай.
Доржийн Сүхбаатар
2025.12.27
Баасан - 01 сарын 16,
2026

Сэтгэгдэл84
Доржийн Сүхбаатар танаа,,,,Бидний монгол улсын,,,, мартагдаж дарагдсан түүхэн үйл явдлуудыг танин мэдүүлж байдагт тань баярлаж явдаг шүү,,,танд их баярлалаа,,,,Монгол улс мандан бадрах болтугай,,,,
Зөвхөн нэг талыг барьсан нийтлэл бичдэг барууны эсвэл хятадын хөлсний тролл л байна
Монголын түүхээ бичсэн,,, монголын төрдөө санаа зовсон,,, монгол хүн яахаараа тролл байдаг юм,,,,троллын чи яаж мэдээв,,,,ЭМЭЭ УУ,,,,,ДЕБИЛЬ ээ,,,,
Хэдхээн жилийн өмнө Урвагч улс төрчдийн хийсэн Оюутолгойн гэрээ гээд монголд ашиггүй хогийн лалрын уурхай байна даа! Монгол улс зээлийн хүү, өрөнд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлдөг гэжуугаа!
"1920 оны сүүлчээр Барон жанжин Унгерн Штернберг Богд хааны захидал хүсэлтийн дагуу монголын тусгаар тогтнолын төлөө хятад цэрэгтэй тулалдахаар Монголд хүрэлцэн ирлээ".Яаж ингэж түүхийг ичихгүй гуйвуулж чадаж бнаа,улаан оростоо цохиулаад орох орон,очих газаргүй болоод тартагтаа тулсан улсууд хүч чадал дорой МОНГОЛыг эзлэн түрэмгийлж,хүчээ зузаатгах гэж л орж ирж гаминтай МОНГОЛыг булаацалдсан л хэрэг биз дээ, ОРОСт большивек засаг тогтсон,цагаантны үлдэгдэл атаман Сёмонов,Бароны хэдхэн цэрэг хөөгдөж байсан үед өөрсдийгөө яая гэж байсан тэд МОНГОЛыг төвхнүүллээ юу,хуцваа л бна,ёстой өөдгүй урвагч гөлөг минь,украйн ялж бна гэж гуаглаад байсан,байдал нь бишдэхээр тэднийгээ мурьж элдвийн юм сараачдаг болжээ,слава украйныхаа тухай нэг сайн халаач чаддагийм бол,ногооноог капут боллоо гээд муриагүй л юм бол арчаагүй үзэл бодолгүй урвагч минь ???
Геополитик талаасаа орос улс хөлдөхгүй далайн боомт хайсаар ирсэн. Монголыг орос эзлэх шаардлага байхгүй, учир нь Монголд далай байхгүй. Хятад Монголыг эзлэх шаардлагагүй, монголын нөөцийг хятадынх юм шиг ашиглаж байхад болно гэж үздэг. Монгол нь орос, хятадыг эзлэж явсан их том улс байсан түүхтэй. Иймд Хятад, Орос хоёр Монголыг эзлэхгүй ч гэсэн тэг дундаа хийгээд хүчирхэгжүүлэхгүй байхад болно гэж харж байгаа. Монголчууд бид эсрэгээрээ далайд гарвал хүчирхэгжинэ. Монгол хамгийн ойрхон далай нь хойд мөсөн далай мөн. Тувагийн нийслэл Кызил хотоор урсаж байгаа агуу Енисей мөрөнгөөр дамжиж хойд мөсөн далайд гарч чадвал Монгол асар их дэвжих замдаа орно. Хүнд хүчир боловч Хойд Мөсөн далайд гарах ганц хатуу хэцүү замыг Монгол сонговол амжилтанд хүрнэ. Геополитик мэдэхгүй эргүү либериал пизда нар Монголыг устгана шүү. Бидний гарц оросод ашигтай, Монголд ашигтай хойд мөсөн далайд гарах замаас өөр боломж алга гэдгийг ойлгож ав. Оросын сибир, Монголыг хөгжүүлэхэд хойд мөсөн далай их чухал.
Монгол улс урд хилээ хаагаад, хойд мөсөн далайгаар буюу тувагаар оюу толгойн баяжмалыг гаргаж авч явахыг РИО ТИНТОД тулгах хэрэгтэй.
Гях,,,гяхх,,,гяхх,,,тувагаар дамжуулаад хойд мөсөн далайруу оюу толгойн зэсийг зөөнө гэж боддог,,,энэ бодлоо сошиал сүлжээнд бичдэг ОРК бол “”””сэтгэгцийн маш хүнд хурцадсан эмгэгтэй болох нь тодорхой”””” юм байнаа,,,ОРКоо,,,чи эмчилгээгүй ээээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Оросын тувагаар саяан сушенскийн усан цахилгаан станцын 350 метр өндөр далан дээрээс усан онгоцтойгоо нисэж буугаад бас нисэж гараад хойшоогоо чарга болгож мөсөн дээгүүр гулгасаар байгаад хойд мөсөн далайд мөс зүсэгч онгоц тааралдвал араас нь хөвөөд номхон далайд орос америкийн дунд байдаг беренгийн хоолойгоор гарах юм байна даа. Газар зүй мэлэхгүй бол ийм коммент бичихээс ичих хэрэгтэй
Тувад байгаа нэг 350 метрийн далан дээгүүр усан онгоцны лефт барьж чадахгүй юм бол юу гэж далайдгарах тухай бодох билээ. Усан онгоцны лефтийг гурван хавцлын цахилгаан станцын далан дээр барьчихсан байхад Енисей мөрний нэг далангаас айгаад байх юм байхгүй. Бидний өмнө хуулж авах загвар бэлэн байна.
Ардчилалыг чинь устгах гээд улайран дайрч байна даа. Оюутолгойг алдвал тэгээд дуусна даа. Жаргал даахгүй зовлон даадаг гэж. Хойд Солонгосын араас явуулж Монголчуудын маханд нь мэдрүүлэх хэрэгтэй ч юм шиг.
Геополитик талаасаа орос улс хөлдөхгүй далайн боомт хайсаар ирсэн. Монголыг орос эзлэх шаардлага байхгүй, учир нь Монголд далай байхгүй. Хятад Монголыг эзлэх шаардлагагүй, монголын нөөцийг хятадынх юм шиг ашиглаж байхад болно гэж үздэг. Монгол нь орос, хятадыг эзлэж явсан их том улс байсан түүхтэй. Иймд Хятад, Орос хоёр Монголыг эзлэхгүй ч гэсэн тэг дундаа хийгээд хүчирхэгжүүлэхгүй байхад болно гэж харж байгаа. Монголчууд бид эсрэгээрээ далайд гарвал хүчирхэгжинэ. Монгол хамгийн ойрхон далай нь хойд мөсөн далай мөн. Тувагийн нийслэл Кызил хотоор урсаж байгаа агуу Енисей мөрөнгөөр дамжиж хойд мөсөн далайд гарч чадвал Монгол асар их дэвжих замдаа орно. Хүнд хүчир боловч Хойд Мөсөн далайд гарах ганц хатуу хэцүү замыг Монгол сонговол амжилтанд хүрнэ. Геополитик мэдэхгүй эргүү либериал пизда нар Монголыг устгана шүү. Бидний гарц оросод ашигтай, Монголд ашигтай хойд мөсөн далайд гарах замаас өөр боломж алга гэдгийг ойлгож ав.
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,хойд мөсөн далайруу гарч яах гэж байгаам чи,,,,,шоудах гэжаагаамуу,,,
Оросын тувагаар саяан сушенскийн усан цахилгаан станцын 350 метр өндөр далан дээрээс усан онгоцтойгоо нисэж буугаад бас нисэж гараад хойшоогоо чарга болгож мөсөн дээгүүр гулгасаар байгаад хойд мөсөн далайд мөс зүсэгч онгоц тааралдвал араас нь хөвөөд номхон далайд орос америкийн дунд байдаг беренгийн хоолойгоор гарах юм байна даа. Газар зүй мэлэхгүй бол ийм коммент бичихээс ичих хэрэгтэй
Тувад байгаа нэг 350 метрийн далан дээгүүр усан онгоцны лефт барьж чадахгүй юм бол юу гэж далайд гарах тухай бодох билээ. Усан онгоцны лефтийг гурван хавцлын цахилгаан станцын далан дээр барьчихсан байхад Енисей мөрний нэг далангаас айгаад байх юм байхгүй. Бидний өмнө хуулж авах загвар бэлэн байна. Монголчууд газар доор 1300 метрт уурхайд 200 км урт туннел ухаж чадсан байхад нэг муу далан дээр усан онгоцны лефт барихгүй яахав дээ.
1990 онд ардчилал гараад монгол сүйрсэн.
Хуцаа ардчиллын буянд самаа гартал идэж байндаа
Монголын нөөцийг шавхаж байгаадаа бүү даварцгаа гахайнуудаа. Монгол улс хойд мөсөн далайд гарч дэлхийн худалдааны усан тээвэрт орох замаас өөр сайн гарц алга.
1990 оноос хойш Монгол америк хятадын колони болсон.
Эмээ уу,,,,ОРКоо,,,,
Далайд гарцгүй бидэнд өөр сонголт байхгүй гэж ирсэн. Гэвч бид хойд мөсөн далайгаар гарах гэж зүтгэвэл хятадын колони болохгүй. Зүтгэж чадвал заавал сайн үр дүнд хүрнэ.
Энэ сүхбаатар гэж нэг үст хорхой ямар их өс хонзон санадаг сонин гар вэ. Лав Монгол биш байх. Тэгээд ч Баабар шиг мөнгө аваад тэнэг юм бичих юмдаа. Одоо больсон дээр дээ.
ҮНЭН түүх баримт л бичсэн байна,,,,чи зүгээр холоо очиж ХУЦАА,,,,,
Геополитик талаасаа орос улс хөлдөхгүй далайн боомт хайсаар ирсэн. Монголыг орос эзлэх шаардлага байхгүй, учир нь Монголд далай байхгүй. Хятад Монголыг эзлэх шаардлагагүй, монголын нөөцийг хятадынх юм шиг ашиглаж байхад болно гэж үздэг. Монгол нь орос, хятадыг эзлэж явсан их том улс байсан түүхтэй. Иймд Хятад, Орос хоёр Монголыг эзлэхгүй ч гэсэн тэг дундаа хийгээд хүчирхэгжүүлэхгүй байхад болно гэж харж байгаа. Монголчууд бид эсрэгээрээ далайд гарвал хүчирхэгжинэ. Монгол хамгийн ойрхон далай нь хойд мөсөн далай мөн. Тувагийн нийслэл Кызил хотоор урсаж байгаа агуу Енисей мөрөнгөөр дамжиж хойд мөсөн далайд гарч чадвал Монгол асар их дэвжих замдаа орно. Хүнд хүчир боловч Хойд Мөсөн далайд гарах ганц хатуу хэцүү замыг Монгол сонговол амжилтанд хүрнэ. Геополитик мэдэхгүй эргүү либериал пизда нар Монголыг устгана шүү. Бидний гарц оросод ашигтай, Монголд ашигтай хойд мөсөн далайд гарах замаас өөр боломж алга гэдгийг ойлгож ав.
Оросын тувагаар саяан сушенскийн усан цахилгаан станцын 350 метр өндөр далан дээрээс усан онгоцтойгоо нисэж буугаад бас нисэж гараад хойшоогоо чарга болгож мөсөн дээгүүр гулгасаар байгаад хойд мөсөн далайд мөс зүсэгч онгоц тааралдвал араас нь хөвөөд номхон далайд орос америкийн дунд байдаг беренгийн хоолойгоор гарах юм байна даа. Газар зүй мэлэхгүй бол ийм коммент бичихээс ичих хэрэгтэй
Тувад байгаа нэг 350 метрийн далан дээгүүр усан онгоцны лефт барьж чадахгүй юм бол юу гэж далайд гарах тухай бодох билээ. Усан онгоцны лефтийг гурван хавцлын цахилгаан станцын далан дээр барьчихсан байхад Енисей мөрний нэг далангаас айгаад байх юм байхгүй. Бидний өмнө хуулж авах загвар бэлэн байна. Монголчууд газар доор 1300 метрт уурхайд 200 км урт туннел ухаж чадсан байхад нэг муу далан дээр усан онгоцны лефт барихгүй яахав дээ.
За чаагаад бай тэр цагт ану барууны улс орнууд манай монгол улсыг хятадын нэг муж гэж үздэг байсан шүү олон улсын эрх зүйн ойлголтоор улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх нь тухайн улс де юре хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн ойлголт байдаг шүү олноо өргөгдсөн монгол улсыг ганцхан төвөд л хүлээн зөвшөөрсөн байдаг
Жанжин маань ёстой амттай бичнэ шүү. Сүхбаатар жанжны нэрийг өндөр өргөж яваа гэгээлэг сэхээтэндээ Шинэ оны мэнд!!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс, галч, авилгачид хорчид луйварчин шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Монголд улаан оросууд цэргээ оруулахад дундад улс маш их эсэргүүцэж бас ану барууны орнууд улаан оросыг хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдалд халдаж хятадын нэг муж болох гадаад монголд цэргээ оруулж гадаад монголын салан тусгаарлагч хэт даврагч сепаратист хүчнийг улаан оросууд зэвсэглэж байна гээд улаан орост улс төрийн дарамт үзүүлж байсан байгаа юм
Чингисийн үр сад бид өөрийн улсыг хятадын хэсэг гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж нэг туг доор нэгдэж тэмцэхээр холбоотон оросын тусламжийг авч, Монгол улсаа дахин байгуулсан юм. Хар хятадын тагнуул хуцаж улих эрхгүй. Монгол хэзээч хятадыг дарж сөнөөх одонд төрсөн улс мөн.
Хятад гэдэг их гүрнийг ямарч их басдаг юм бэ дэ. Одоо дэлхий дээр хамгийн том америк хятад орос гэж гурван хэт их гүрэн байгааг мэдэхгүй дуулаагүй аятай юм бичих юм. Хэт их гүрнүүдийн эрх ашиг ямагт нэг дүгээрт яригддаг. Дараа нь л жижиг улсуудын эрх ашиг яригдана. Украйн америкийн хамгаалалтанд хэт итгээд их гүрэн оростой байлдсан чинь нөгөө америк нь орос хятад хоёроос айгаад украйнд нэг ч цэрэгээ оруулсангүй. Хөөрхий муу украйн чууд оросуудад хядуулж дуусаж байна даа. Жижигүүд их гүрнүүдийн тусламжинд нэг их итгэх хэрэггүй гэдэгийн том баталгаа нь украйн болчихлоо
Украйн бол жижигхэн ядарсан оросыг ялахдаа л ялна гэдэг шиг монгол бол жижигхэн аймхай хятадыг ялахдаа л ялна гээд байгаа юмуу даа. Украйн монгол хүмүүсийн толгой нь бүр төөрчихөж. Яахав том ах даа няц хядуулаад дуусаж дээ. Их монгол улс том ах байх үедээ өөдөөс нь цор цор гэсэн жижиг улсыг байтугай томыг нь ч хүртэл няц гишгээд хядаад явдаг байсан биз дээ. Одоо харин монгол бол том ах биш харин бусдын тусламжийг горьдсон өөрийгөө нэг арай гэж аргалаад том улсуудад тал засах аядаад оршин тогтнож байгаа хоёр хэт их гүрний дунд хавчуулагдсан маш жижиг улс л даа
Монгол бол украйнаас өөр өгөгдөлтэй. Монголын тэгш өндөрлөгт дайн хийж чадах улс байхгүй. Хүйтэнд хөлдөж үхэх гээд байгаа бол Монголчуудад бууж өгөх нь илүү дээр байх. Монголыг устгах амар биш гэдгийг түүх батална.
Тэр цаг үед ану барууны орнууд гадаад монголын хятадаас салан тусгаарлах хүчнийг улаан оросууд хатгаас хийн дэмжиж байна гээд улаан оросыг дарамтлан занаж байсан юм байгаам тухайлбал ану н ерөнхийлөгч вудро вильсон хятадын нутаг дэвсгэр болох гадаад монголоос цэргээ эгүүлэн татахыг шаард гэж хаалган дахь америк консул сокобинд үүрэг болгож байсан байгаа юм
Элбэгдорж, сайханбилэг мэтийн урвагчдын балагаар Монгол төрөө дахин алдаж, гашуун түүхийг давтаж байна...монгол улс урвагчдаар дүүрчээ....тэдэнтэй ямар ч хариуцлага тооцох чадваргүй сүл дорой төртэй болов....
2026 оны Монголын зовлон. Бүх стратегийн ордуудаа хувьчлах, бүх төрийн өмчөө хувьчлал хятад болон гадныхан эзэмшинэ монголчууд ядуурна, өр үстэй толгойнoос их, өрийн хүүнд өдөр болгон 25-30 тэрбум өгнө, нэмээд хамаг баялагаа долларын төлөө өгч улам ядуурна. Ядуурал гэмт хэрэг ёс суртхууны доройтол илүү ихсэнэ. Увайгүй зэрлэгшилт… ядуурах зэрлэгших тусмаа элгэн саднаа луйвардана , эх орноо тононо ухна, ураны цацрагт хор, усны бохирдолт бэлчээр газрын доройтол , малчдыг шахаж устгах, утаа уушиг , хорт хавдар үхэл өвчин, хуурамч эм эмчилгээ вакцин, архидалт мансуурал гаж дон ижил хүйстэнүүд, неоклончлол неолиберализм илүү харгис болно. Авилгал хээл хахууль улс төрчидийн урвалт, баян ядуугийн хэт ялгаа Шашны гаж урсгалууд солиорол боловсролын уналт доройтол тэнэглэл, ард түмний эв нэгдэл задрал хуваагдал тусгаар тогтнол Улсын аюулгүй байдал Ард түмний амьдрал бүгд зарагдана.
MCS-ИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН РОБЕРТ КОУК ГЭХ ТЭРБУМТАН УЛСТӨРИЙГ КАПИТАЛЧЛАХ ЗАМААР УДИРДАЖ БОЛНО ГЭЖ СУРГАДАГ ГОНКОНГ , МАКАОГ ЭХ ГАЗРЫН ХЯТАДТАЙ #НЭГТГЭХ ҮЙЛСЭД ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГЭЖ БНХАУ-ЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН . ГОНКОНГ , МАКАОГИЙН ДАРАА ТАЙПЕЙ УЛААНБААТАРТ ХЯТАДЫН ТУГ МАНДАХ ЁСТОЙ ХЭМЭЭХ АЛДАРТ ҮГЭЭ ГОНКОНГИЙГ НЭГТГЭСЭН БАЯРЫН ДАЙЛЛАГА ДЭЭР ХЭЛЖ БАЙСАН НЭГЭН. НЯМБААТАРЫГ ХЯТАДУУДТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ ЧАРЛАГСАД ӨӨРСДӨӨ ЖИНХЭНЭ ХЯТАДЫН БООЛУУД ШД❗️УЛААНБААТАРЫГ ШИРЭНГЭ БОЛОХ ЭХЛЭЛИЙГ MCS МАНДАН БАДРАХАД АЧ ТУСАА ӨГСӨН МИЕЭ ТАВЬСАН Л ДАА НИЙСЛЭЛИЙН А-ГИЙН А БҮСЭД MCS-ИЙН ОФФИССУУД СҮНДЭРЛЭН БАЙНА. ПАРКЫН ГАЗРААС ХУМСАЛЖ ЧОЙЖИН ЛАМЫН СҮМЭЭС ГХЯ ХҮРТЭЛ БИТҮҮ ШИГСЭН ӨНДӨР² БАРИЛГУУД БҮГД MCS-ИЙНХ, ТАЛБАЙН ЗҮҮН ТАЛД УСАН #ОРГИЛУУР БҮХИЙ ТОМ ЦЭЦЭРЛЭГИЙГ СҮЙТГЭЖ БАРЬСАН БАРИЛГАД НЬ ӨДГӨӨ ЮНИТЕЛЬ-ЮНИВИШН БАЙРЛАЖ БАЙНА. MCS ЦААД ЭЗЭН ГОНКОНГИЙН ТЭРБУМТАН БИЙ❗️ХЭЛ ХУГАЛАХ ГЭСЭН ГАГЦ МОНГОЛ НЭРГҮЙ ТОМ ТОМ ТООРУУДЫГ МӨН ОЛОН ТООНЫ ХОТХОНУУДЫГ БАРЬЖ ХӨЛЖИЦГӨӨСӨН НӨХДҮҮД ГАР ХӨЛ
Миеэгийн үеээс орон сууцны барилгыг маш ихээр барьж эхэлсэн нь тэгээд буруу юм уу. Ямарч төлөвлөгөөгүй барьлаа гэж шүүмжлэх хэрэгтэй болохоос байшин барьж болохгүй гэдэг чинь арай болохгүй байх аа. Мси ээс монголыг барилгэжуулж байгаа бол дэмжих хэрэгтэйшдээ. Жинхэнэ эзэн нь хэн бэ гэдэгийг ил тод зарлахгүй бол харин харин тун аюултай
Орон гаран хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмаа үнэн зүйлийг сэтгэлээсээ давслаад бичдэг нөхөр юм байна
Ийм хагас дутуу хүний үгэнд итгэж байна гэдэг хүмүүст Орос Хятад барууны боол болох сонголт байна даа
Тийм хийрхэл дэмийрэд гэдэг сэтгэцийн өвчинтэй нэгэн байна яахав бичиж л байг
монгол ч орос ч баатар цагаан хааны төрөө устгасан 1904 онд порт артурт понд ялагдаад орос сулдсаныг мэдсэн герман орос руу доьтолж баатар цагаан хаан дийлэгдээд ялагдахар хүрэхэд лениний ажилчин тариачны нам төрийг сольж засгийн эрх аваад германыг ялж гэрээ байгуулаад ЗХУ-ыг байгуулсан дагаад богд хааны төрийг малчин ардын төрөөр сольж ёвропын орос хөгжингүй ийгэм байгуулж социалист аж үйлдвэржсэн орон болсон тэмбүүтэй манж хятад нийгмээс салсан одоо бүр хэдэнч улсын боол болоод байна бүү мэд ялсан орсын тусламжтайгаар дахин социалист энэрэнгүй хүнлэг нийгмээ байгуулмаар байна
Гайхамшигтай сайхан нийтлэл байна. Гэхдээ түүхч хүн бус учраас түүхийн он тооллын дутагдал байна.
Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
103.168.34.141 чам шиг галзууд зориулсан.
Төрт улс байгаагүй гэдэг утгаараа хоцрогдсон гэж болох юм. Харин бодит амьдрал дээр дундат зуунаас дөнгөж мултарсан орон гэхэд ХХ зуунд харин ч маш их хөгжсөн шүү дээ.
Монгол ноёд урвадаг угшил түүхтэй юм байна. Улс төрч гээд байгаа 1990 оноос хойших төрд гарсан эрх мэдэлтнүүд олон дахин уншмаар юм байна. Хэт нэг талыг барьж бичсэн байж болохоор байна. Өнөө үед төрсөн хүн өнгөрснийг шүүнэ гэдэг тун ярвигтай.
Сайн тал ч байгаа ,муу зүйл ч байгаа. Туйлшраад хэрэггүй.
Төрд хулгайч нар засаглаж байхад дээрх түүх давтагдана биз
Зугтах аргагүй үнэнийг өгүүлж.Үнэнийг хэлсэн хүнд хүн өштэй,үхэр унасан хүнд нохой өштэй гэгчээр бие сэтгэл,ухаан санаа нь уг үндсээрээ урваж худалдагдсан үхээрүүдийн дотор нь арзаганаж байж ядаж байгаа.Орос,хятад 2 эртнээс л монголыг үгүй хийх санаархалтай байсан.Урвагч бууны нохдод түүхээ уншиж эргэж харах ч ухаан байхгүй.Магадгүй тэдний өмнөх үеүд нь ч хэдэн үеэрээ уяаны гөлөгнүүд байсан биз...
Монголыг устгах гэдэг асар хэцүү зүйл. Хятад, Орос хоёр геополитик талаасаа харвал Монголыг сул дорой байлгахад болно. Тийм болохоор далайд гаругүй, хоёр улсын дундах буфер улсаар Монголыг үлдээжээ. Геополитик талаас харвал Монгол улс хойд мөсөн далайд гарах шаардлагатай. Номхон далайд гарна гэдэг маш бэрх хатуу дайныг хийж чадахгүй тул бараг бүтэхгүй 0 гэсэн үг. Монголын хүчийг сулруулахад урвагч нар их үүрэг гүйцэтгэсэн. Одооноос эхлээд хойд мөсөн далайд зуны цагт гарах бүх судалгаа, оролдлого хийх цаг болсон.
Сайхан л хуцдаг п бна аливаа түүхэн үнэнийг илт мушгин гуйвуулах бус бодит үнэнийг бичих хэрэгтэй мал минь чи хэний хүчинд иймэрхүү солиорол бичих хэмжээнд хүрэв тунгаан бод малаа
Энэ залуу түүхээ мэдэхгүй бнадхх.Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа
1990 оноос хойш 30 гаруй жил Монгол монголоороо хөгжсөн юм уу? Монгол гэж өөрсдийгөө нэрлэхээс ичиж гадаад гэж сүржигнэж дагаж дуурайж найр тавьсан. Одоо юутай үлдэв?
Монголчуудыг буриадуудын магтдаг Барон яаж цусан далайд живүүлснийг орхижээ. Тэр манай төлөө биш өөрийн төлөө Монголд цөмөрч Богдыг чөлөөлсөн. Бас Оросуудын нуудаг нэг гол бохир бол гамин цэрэг Монголд Орос Хятадын нууц тохиролцооны дагуу орж ирж автономийг устгаад Хиагтаар Орос руу гарч буцсан.Энэ явдлын үеэр Ардын хувьсгал гэдэг жүжгийг Оросууд дангаараа найруулан тавьж өөртөө нэгтгэсэн болохоор тэнд ганц ч гамингийн шарил байдаггүй.
Ойрын үед Оросын мууг их бичдэг хэрнээ жунгаа нарыг ярихгүй жунгаад их хайртай болжээ. Өмнөд хөрш Жунгаа нар 150-250 мянган Монголыг хүйс тэмтэрч жирэмсэн ээжийн гэдсийг хүүлж нялх хүүхдийг газарт савж нярай хүүхдийн цусыг юүлж, эрчүүдийг нь тайган болгож тамлаж бүтэн биетэй цогцос олдохгүй болтол цусан улаан далай болгосон бузар үйлтэй тариачдын бослого бол элэг зүрх харуусан шимширмээр. Хайр найргүй хядагдсан Монгол амь зулбан хойшоогоо л зугтаасан. Өөр хаашаа ч амь тэмцэн зугтаах билээ. Тэд газар нутгийг дээрэмдэж баясан хөөрч байсан нь лавтай. Монгол хүн бүр ямагт санаж сэрэмжлэх ёстой 100 гаран жилийн өмнөхөн болсон түүх байдаг. Тэд үргэлж Монголын газар нутагт шунаж мөнхийн мөрөөдөл нь байсаар ирсэн.Хятад 148 хүн/км² нягтралтай үхэжсэн газартай улс. Тэдэнд үржил шимтэй шинэ газар улам бүр хэрэгцээтэй болж байгаа. Энэ арын шар феодал яахав дэ гай гавъяа хоёр хамт бичигдэнэ. Жинлэж үзвэл гавъяа нь илүү. Бид одоо ингээд ухаан сөхөөгүй хэрэлдэх боломж тэдэнгүйгээр ирэхгүй байсан.
Оросуудын хайж яваа хөлдөхгүй далайн боомт Монголд байхгүй тул тэдний гай бараг манайд байхгүй. Хятадуудын дотор хэт их тэнэг нөхөд олон бий. Түүхээс харвал үргэлж бидний цөөхөн монголчуудыг сул дорой байлгах гэж ирсэн улс нь Хятад мөн. Хятадын зүгээс монголын газар шорооны доор байгаа ашигт малтмалыг чөлөөтэй хэрэглэх гэсэн эрээ цээрээгүй худалдаа нэртэй луйвар чухал болно. Оросын хүч суларч байна. Орос далайд гарах гэж зүтгэсэн, тийм болохоор хойд мөсөн далайд гарах илүү сайн технологи байхад оросууд худалдаж авна. Монголчууд бид хойд мөсөн далайд гарах талаар оростой хамтарч болно. Тэдэнд бидэнтэй хамтарч ажиллах сонирхол байгаа бол амжилт олж чадна. Оросын цөмийн шумбагч онгоцны сэнснээс эхлээд монголд хийж болох ажлууд байна. Монголчууд бид мөстэй усанд явдаг усан онгоцыг бүтээж Енисей мөрөнгөөр далайн тээвэр хийх хэрэгтэй.
Намын төрөөс даруй салж байж хөгжил ярина. Одоогийн тогтолцоогоор улс хөгжих ямарч боломжгүй. Нам нэрээр мафижсан хулгайч эрлийзүүдээс салах хэрэгтэй. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр хамаг хогийн хулгайчид цуглажээ. АЛТАН УРГИЙНХАН ТӨР БАРЬДАГ ЗАХЛИГТАЙ МОНГОЛЫН ДЭЛХИЙ БАЙЛАА. ЭНЭ ТОГТОЛЦООГ СЭРГЭЭХЭД юун хулгайч луйварчид эрлийз битгий хэл жир хүн төрд ойртдоггүй болж байж бүх зүйл сэргэнээ
Намын сүлжээ нь хулгайч нарын вирусээр бохирдсон гэж хэлвэл болно. Худалдааны сүлжээнээс илүү улс төрийн тогтолцоогоо аварч үлдэх хэрэгтэй.
Цэрэггүй колоничлол гэж байдаг. Тэр нь — оюун санааны эзлэлт‼️‼️‼️ Гаднынхныг шүтэх сэтгэлгээ гэдэг нь зэвсэг, цэрэггүйгээр оюун санааг эзлэх колоничлол юм. • “Гаднынх л чадна” • “Монголчууд чадахгүй” • “Дэлхийн жишиг” нэрээр муу гэрээг зөвтгөх • Өөрсдийн мэргэжилтнийг үл ойшоох 👉 Энэ бол бие даасан байдлыг дотроос нь нураадаг хамгийн аюултай хэлбэр.
Социализмын үеэс Монголчууд залхуу аймхай,Буриадууд ажилсаг зоригтой гэж сурталчилж ирсэн
Ордоноор дүүрэн Англи Хятад хэлтэй гадаадад сурсан нүүрсний хулгайчид байна.
Үнэндээ бол бараг бүгд Орос хэлтэй товарищи байх шүү. Англитай тэр тусмаа Хятадтай хүн бараг байхгүй гэж болно. Үнэнээрээ байя. Ойр зуурын хэдэн үг хазгай муруй холбох нь хэлийг мэднэ гэсэн үг биш.
Монгол хүнд “гаднынхныг шүтэх” сэтгэлгээ тодорхой хэмжээнд оршдог гэдгийг нийгмийн олон жишээ харуулдаг. Энэ нь төрөлхийн биш, харин түүхэн, сэтгэлзүйн, бодлогын алдаа-наас бий болсон үзэгдэл юм. Яагаад ийм сэтгэлгээ суусан бэ? 1. Колони сэтгэлгээ (далд хэлбэрээр) Монгол албан ёсоор колони байгаагүй ч: • 20-р зуунд ЗХУ-д хэт найдсан • 1990 оноос хойш Барууныг “аврагч” мэтээр харсан → “Гаднынх л зөв, бид чадахгүй” гэсэн дотоод итгэл суусан. 2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж уналт • Өөрсдийн инженер, эдийн засагч, судлаачдыг үл ойшоох • “Гадаадад сурсан бол л мундаг” гэх автомат шүүлт → Чадвар бус, хаанаас ирснээр үнэ цэнэ тогтоодог болсон. 3. Төрийн бодлогоос үүдсэн суртал. • Том төслүүдийг “гаднынхгүй бол болохгүй” гэж тайлбарладаг • Алдаа гарвал “гадаад нөхцөл”, “олон улсын стандарт” гэж халхавчилна → Иргэдийн ухамсарт гадаад = зайлшгүй гэсэн ойлголт шингэнэ. 4. Сонирхлын бүлгүүдийн ашиг • Гаднын компанийг шүтэх тусам: • хариуцлагаас бултах • авлигыг “олон улсын жишиг” гэж халхлах амархан
Чиний муулаад байдаг Сталин,Чойбалсан,Цэдэнбал нарын хичээл зүтгэлээр туурга тусгаар улс болж 70 жил хөгжсөн.Монголчуудын 70 жил бүтээсэн бүхнийг сүүлийн 30 жил устгасан
Баярлалаа, сайхан мэдээлэл байна
Ойрын үед Оросын мууг их бичдэг хэрнээ жунгаа нарыг ярихгүй жунгаад их хайртай болжээ. Өмнөд хөрш Жунгаа нар 150-250 мянган Монголыг хүйс тэмтэрч жирэмсэн ээжийн гэдсийг хүүлж нялх хүүхдийг газарт савж нярай хүүхдийн цусыг юүлж, эрчүүдийг нь тайган болгож тамлаж бүтэн биетэй цогцос олдохгүй болтол цусан улаан далай болгосон бузар үйлтэй тариачдын бослого бол элэг зүрх харуусан шимширмээр. Хайр найргүй хядагдсан Монгол амь зулбан хойшоогоо л зугтаасан. Өөр хаашаа ч амь тэмцэн зугтаах билээ. Тэд газар нутгийг дээрэмдэж баясан хөөрч байсан нь лавтай. Монгол хүн бүр ямагт санаж сэрэмжлэх ёстой 100 гаран жилийн өмнөхөн болсон түүх байдаг. Тэд үргэлж Монголын газар нутагт шунаж мөнхийн мөрөөдөл нь байсаар ирсэн.Хятад 148 хүн/км² нягтралтай үхэжсэн газартай улс. Тэдэнд үржил шимтэй шинэ газар улам бүр хэрэгцээтэй болж байгаа. Энэ арын шар феодал яахав дэ гай гавъяа хоёр хамт бичигдэнэ. Жинлэж үзвэл гавъяа нь илүү. Бид одоо ингээд ухаан сөхөөгүй хэрэлдэх боломж тэдэнгүйгээр ирэхгүй байсан.
Ойрын үед Оросын мууг их бичдэг хэрнээ жунгаа нарыг ярихгүй жунгаад их хайртай болжээ. Өмнөд хөрш Жунгаа нар 150-250 мянган Монголыг хүйс тэмтэрч жирэмсэн ээжийн гэдсийг хүүлж нялх хүүхдийг газарт савж нярай хүүхдийн цусыг юүлж, эрчүүдийг нь тайган болгож тамлаж бүтэн биетэй цогцос олдохгүй болтол цусан улаан далай болгосон бузар үйлтэй тариачдын бослого бол элэг зүрх харуусан шимширмээр. Хайр найргүй хядагдсан Монгол амь зулбан хойшоогоо л зугтаасан. Өөр хаашаа ч амь тэмцэн зугтаах билээ. Тэд газар нутгийг дээрэмдэж баясан хөөрч байсан нь лавтай. Монгол хүн бүр ямагт санаж сэрэмжлэх ёстой 100 гаран жилийн өмнөхөн болсон түүх байдаг. Тэд үргэлж Монголын газар нутагт шунаж мөнхийн мөрөөдөл нь байсаар ирсэн.Хятад 148 хүн/км² нягтралтай үхэжсэн газартай улс. Тэдэнд үржил шимтэй шинэ газар улам бүр хэрэгцээтэй болж байгаа. Энэ арын шар феодал яахав дэ гай гавъяа хоёр хамт бичигдэнэ. Жинлэж үзвэл гавъяа нь илүү. Бид одоо ингээд ухаан сөхөөгүй хэрэлдэх боломж тэдэнгүйгээр ирэхгүй байсан.
Юм бүхэнд маяглачихдаг хямдхан Оросууд чинь Монголчуудыг хүн гэж үздэггүй бол Хятадууд үгүй. Үнэнээрээ байх зориггүй бол зүгээр л чимээгүй бай.
Хятадууд өмч хувьчлал 2.0-ыг тэсэн ядан хүлээж байна. 1990-ээд онд ард түмний өмч болох олон аж ахуй, үйлдвэрийн газруудыг харийн заавраар яаравчлан хувьчилсан. Олон арван жилийн турш ард түмний асар их хөлс хүчээр боссон үйлдвэрүүдийг хэдхэн зальт этгээд завшиж, тоног төхөөрөмжийг нь төмрийн хог болгон Хятад руу ачуулж, олон мянган ажилчин нь гудамжинд гарсан байдаг. "Төрийн өмчийн хувьчлал 0.1" гэгчээр бүхэл бүтэн улс орны аж үйлдвэрийн салбарыг ингэж л устган үгүй хийж, юу ч үйлдвэрлэж чаддаггүй арчаагүй ард түмэн болж, эцэстээ эдийн засаг нь Хятадаас хараат болсон. Гэтэл одоо улс орны гал голомт болох дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний түүхий эдийн нөөц болсон нүүрсний хамгийн том орд эзэмшдэг компанийг яаравчлан "нээлттэй хувьцаат компани" болгох нэрийн дор залгих гэж байна. Энэ санаархал хэрэгжвэл бид гал голомтоо алдана.
21 онд төвийг сахиад тусгаар улс болох ямарч боломжгүй байсан шүү . Оросыг дагаагүй бол Хятадын ар Монгол болчихсон байх байсан шүү . Өөр ямарч хувилбар байхгүй бөйсан шүү . А болон Б гэсэн хоёрхон хувилбар байсан шүү . В болон Г хувилбар ерөөсөө байгаагүй шүү Доржийн Сүхбаатараа
Юу бичих, хэлэх гээд янз бүрийн юм цухалзуулсан байгаа юм бэ
МОНГОЛ ОРОН ҮҮРД МӨНХ МАНДАН БАДРЭГ
Баабарын өрөөсөн гутал, барууны хөлсний бичээч. Тэр үед иргэд маргаашдаа итгэлтэй, төрдөө хүндлэлтэй амьдарч бсан шаа,
Баабарын өрөөсөн гутал, барууны хөлсний бичээч. Тэр үед иргэд маргаашдаа итгэлтэй, төрдөө хүндлэлтэй амьдарч бсан шаа,
Зүгээр л өөрийнхөө сэтгэгдэлийг бичжээ.Түүхийг шүүх аргагүй.Мөн буцаах боломжгүй.Тухайн үёийн үйл явдал тухайн цагтаа л болоод өнгөрсөн.Нэг л факт бий.600 хан мянган хүн амтай монгол улс өнөөдөр 3,5 сая болсон,хүн ард нь боловсролтой,соёлтой дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарч байна.Энэ бол социализмийн үёийн ололт амжилт.
Нуун дарагдсан хувилган өөрчлөгдсөн үнэн түүх мину зээ. Орос улсыг их сайн улс гэж бодож эндүүрч явсан залуу нас минь хайран. Алтан ордын захиргаанд байхаасаа л монголчуудыг нэвт шувт үзэн ядаж өндийсөн улс л байж. Түүхийн тавцанд манайхтай адил 5000жил торойж үлдэх үү энэ шар хужаа. Маниус л тэнгэр ёсоороо төрт улсаа сэргээж дэлхийд зааж ирсэн чанараараа үлдэнэ дээ үлдэнэ. Бид тэнгэрийн зарлигтай улс.
Улс хүчирхэгжих ухааныг оросууд Монголоос олсон. 1860 онд Оросын тагнуулын группыг ахалж явсан Перелжваский гэгч хар хотын туурийг ухаад хоёр удаагийн жингийн их цуваагаар 200 тэмээ бичиг цаас авч Санкатпетрбург явсан гэдэг. Чингис хаан 1227 онд тангуудыг мөхөөсөн ба тэр цагаас тангуудын орд байсан хар хотод Монгол дарга суулгаж тариачин иргэдийг захирч суусан гэдэг . Хар хотыг 1380 онд Мингийн их цэрэг усгүй хатааж бүслээд эзэлсэн түүхтэй. 1227 оноос 1380 он хүртэл хар хотын дарга тариачдыг хэрхэн захирч ирсэн түүхийн баримтуудыг Оросууд авч оджээ. Тэдгээр баримт дотор Монголчууд хэрхэн Алтан улс, Сүн улсыг довтолж мөхөөсөн тухай татварын баримтууд бүгд байсан гэдэг. Агуу монгол ухаан тэр бичиг цаасанд үлдсэн. Оросууд хятадыг яаж эзэлж болохыг хар хотын архивын баримтаас ойлгож авсан гэдэг.
Оросын хааны цэргийг тэр үед красноярскын хязгаар хүртэл хөөж байсан гэдэг. Засагт ханы зуслан ч тэнд хүрдэг баысан.
Богдын засгийн өндөр хахууль авч унагасан Урвагчидын залгамж нь одоо Монголын баялагыг гадныханд зуучилдаг төрийн Урвагчид одооч манангынхан одооч төрд Байсаар байна
100 жилийн омно 900 хан мянган хүн амтай хумуус нь бөөс хуурс яр тэмбуундээ баригдсан байсан МОНГОЛ улс өнөөдөр 3,5 сая болсон,хүн ард нь боловсролтой,соёлтой дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарч байна.Энэ бол маш том ололт амжилт юм
Үнэн түүх шүү. Богд гэгээнтэн Гамингийн шоронд хоригдож байлаа. Хил орчмоор ирсэн Баронд захидал бичүүлж, Лувсанцэвээн тэргүүтэй ноёдоо тосуулахаар хил рүү илгээсэн юм шүү.