Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлэхийг НИТХ-аар дэмжжээ. Өөрөөр хэлбэл, төслийн 74 хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлж, үлдсэн хувийг эргэн төлөх нөхцөлтэй Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, байгальд ээлтэй, стандартад нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсангаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт 90 мянга орчим зорчилт хийдэг. Гэвч өнөөдөр стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, такси баазын системээр ажиллаж байгаа зөвхөн 5 ААН-ийн 231 такси үйлчилгээ үзүүлж байна. 90 мянган зорчилтын хэрэгцээг 200 такси бүрэн хүргэх боломжгүй.
Энэ нь сошиалаар ярьж байгаа шиг төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөж такси үйлчилгээг эрхэлнэ гэсэн үг биш. Харин олон жил орхигдсон такси үйлчилгээний чанарыг сайжруулж, хувийн хэвшил буюу аж ахуйн нэгж 74 хувийг санхүүжүүлнэ. Мэдээж эрсдэлийг хүлээж Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлнэ. Үр дүнд нь, хяналтын нэгдсэн удирдлага, баазын системтэй, апплейкшн бүхий стандартад нийцсэн, эрсдэлгүй, эко такси үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Нийслэлийн иргэдийн өглөө, оройн зорчилтын байдлыг судлахад 5000 орчим байнгын такси үйлчилгээ шаардлагатай байна. Үүний 20 хувь нь буюу эхний ээлжид 1000 байгальд ээлтэй, хэмнэлттэй такси үйлчилгээг үзүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр НИТХ-аар “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” төслийг хэлэлцэн дэмжлээ.
Өөр нэг тал нь үнийн хувьд тогтсон бөгөөд хямд байна. Такси 1500 төгрөгөөр үйлчлэх ёстой хэдий ч орой ажил тарах цагаар, шөнийн цагаар 3000-4000 төгрөгөөр ч үнэ нэмж үйлчилгээнд явж байна. Иргэдийн нийт зорчилтын 27 хувийг автобус, такси 7-8 хувийг эзэлдэг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд такси үйлчилгээний салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх нь ч зүйтэй. Энэ бүхний ард 4573 байнгын ажлын байр шинээр бий болно” гэдгийг хэллээ. Түүнчлэн нийслэлд баталгаатай такси үйлчилгээ дутмаг учраас гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар такси үйлчилгээтэй холбоотой 4500 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 91, зөрчлийн шинжтэй 18 хэрэг бүртгэгджээ. Ихэнх зөрчил таксинд эд зүйлээ мартах, орхигдуулахтай холбоотой байна. Албан ёсны такси үйлчилгээ энэ бүх эрсдэлээс сэргийлж, баталгаа үзүүлэх боломжтой аж.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл8
Хэнд хэрэгтэй гэж хуцаад байна.
Сүүлийн үед фэйсбүүкээр хятадын BYD хаягдал цахилгаан машины сурталчилгаа их явагдаж, хятадууд олон улсад гологдсон хаягдсан цахилгаан машинуудаа монгол руу шахаж зарах гэж улайрч үхэр монголчууд хятадын хаягдал гологдол машиныг их сонирхож тэнэгтэж байна. Өнгөрсөн зун хятадын шинэ цахилгаан машинуудын баттейрей хурдан хайлж шатаж цахилгаан машинууд ар араасаа дэлбэрч шатаж зарим цахилгаан машинууд нь жолоодлогоо алдаж онхолдож осолдож байгаа бичлэгүүд Юүтүб дээр их гарч барууны орнууд хятадын цахилгаан машинуудаас болгоомжилж хятадын цахилгаан машины экспортод өндөр татвар өндөр тариф тогтоож хятадын цахилгаан машинаас татгалзаж аргаа барсан хужаа нар гологдсон хаягдал цахилгаан сэгнүүдээ ядуу монгол руу шахаж байхад үхэр монголчууд хятадын хаягдал цахилгаан машиныг авах гэж тэнэгтэж өөрийгөө эдийн засаг эрүүл мэндээ хохироох хэрэг байна уу? Хятад машин худалдан авсан бол буцаад зарагдахгүй банк ч хятад машиныг тоож авахгүй тэнэг үхэрүүдээ.
хөв хөв, надад хэрэгтэй байна, хав хав.
Халтуурчид шунал нь тулам болоод км нь 4 -5 к р явна. Км нь 1500 р явдаг такситай болж байгаа нь сайн бна ш дээ.
казазстан иркутск улаан үд шиг яндекс такси нэвтрүүлээчээ такси амар байна хаана л очно яндекс нэг минутын дотор зогсож байна дээр үед орсын дерипатский баян өлгийгээс улаанбаатар хүртэл зам дагуу бенкин колонк байгуулаад өгьеэ малчдад аялагчдад хээрэгтэй гэж байв бас л манай русфобууд үгүй гэсэн уахилгаан станц барьяа гэсэн үгүй гэсэн мталиар хийлгэсэн зуух экран шатсан хэдэн зуун сая шатсан гааль хуульгүй евразийн эдийн засгийн холбоонд орьёо гэсэн одоо хүртэл ард түмнийг хасгалж боолчилсоор шүү эрүүлмэнд элгээр хавдраар өвчнөөр их үхлээ энүүхэн шээсний газар орсод элэгний "Д" вирусын эм байна хил гааль гэж монгол солиорно АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭХ ТӨР ЗАСАГ БАЙВАЛ ЕВРАЗИЙН ХИЛ ГААЛЬГҮЙ СИСТЕМД ХОЛБОЖ ӨГӨӨЧЭЭ чанартай хямд хүнс хоолоо авмаар байна монгол ёвропын украйн биш биз дээ хамт хувьсгал хийж хамт дайнд орж хамт ахан лүүс яявж хамт социализм байгуулсан шүү дээ
бидэнд казакстан шиг яндекс такси минутын хажжд чин зогсож байдаг баймаар байна хувийн машины хэрэг алга одоогийн ЮБИ КЭБ архи тамхи үнэртсэн элдэв машин этгээд юмнууд хүний сэтгэлд хүрэхгүй байна тэгээд ч олдохгүй байхаас байхгүй нь их дуртай үедээ байна дургүй үедээ байхгүй түгжрэл бөглөөтэй үед байхгүй хувийнх болохоор гэртээ хэвтдэг АЛБАНЫ ЯНДЕКС ХЭРЭГТЭЙ БАЙНА АРЛ ТҮМЭНД НИЙТИЙН БАТАЛГААТАЙ ХЯМД УНАА ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭСВЭЛ МАРШРУТЫН ДӨРВӨН ХҮН ЯВДАГ ТАКСИ БОЛ БҮРЧ МАШ САЙН ХЯМД ОДООГИЙН БАЛАЙ ЮБИКЭБ-ИЙГ ХАРЖ НЭГ ЖИГДИЙН ТАКСИ БОЛГОЖ ӨГНӨ ҮҮ
ХУДЛАА ЯРИА ЯМАРЧ БАТАЛГААГҮЙ АРХИ ТАМХИ ҮНЭРТСЭН ЭЛДЭВ ТӨРЛИЙН ЗАМАА МЭДЭХГҮЙ ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙД АЖИЛ ХИЙДЭГ АЖЛААС ШӨНӨ БУУСАН ЭЛДЭВ ЮМС ЗАМАА МЭДЭХГҮЙ ЯВДАГ ЮМ БИЛЭЭ
Дэглэмт дизтхтур боллоо. Хятадын захиалгаар 3лс орныг мөлхүүлхэнэ дн