Монгол Улсын улам нэмэх, үнэн хүчит начин Дамдины Галдандагва
Монгол улсын улам нэмэх, үнэн хүчит начин Дамдины Галдандагва таалал төгсөж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарч тохиолоо.
Тэрбээр Булган аймгийн Дашинчилэн суманд 1943 онд малчин ард Дамдингийн хоёр дахь хүү болон төрсөн бөгөөд бага балчир наснаасаа бөхийн спортыг сонгон хичээлллэж, улмаар улсын наадамд 1969 онд тав даван шөвгөрч улсын начин цол авсан.1972 онд тав даван улам нэмэх чимэг, 1976 онд тавын даваанд тав даван үнэн хүчит чимэг нэмсэн. Мөн улсын наадамд 1970, 1971, 1973, 1974, 1975, 1978, 1980, 1981 онуудад дөрөв давж байжээ.
МБАТ-ний IҮ спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанд 10 даваагаар хоёрдугаар байрт шалгарсан бөгөөд хоёр гар, зоо нуруундаа их бяртай, хавирах, сэнжигний барьцнаас гуд татах, салтаадаж өргөх, давхар ачих, дугтрах зэрэг мэхүүдийг сайн эзэмшсэн бөх байлаа.
Тэрбээр самбо, жүдо бөхийн анхдагчийн нэг бөгөөд самбо бөхийн ОУХМ цолтой. Самбо бөхийн 1974 оны ДАШТ-ний хүрэл медальт, 1972 оны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний хүрэл медальтай юм.
Талийгаачийн төлөв даруу, ажилч хичээнгүй зан чанар, Монгол бөхийн бахдам амжилтууд нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадагалагдан үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл1
Түвдэндорж аваргын үр гэж ярьдагсан даа. Ум мани бад мэ хум.