МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /РИА Новости/. Өнгөрсөн улиралд 75 сая долларын орлого олсон “Ред Булл” багийн авто уралдаанч, Нидерландын Макс Ферстаппен “Формула-1” ангиллын цуврал уралдаануудад оролцогчдын дотроос хамгийн өндөр цалин хөлс, урамшууллыг авсан тухай Форбес сэтгүүлд бичжээ.
Түүний цалин 60 сая доллар, оролцсон уралдаануудын шагнал нь 15 сая доллар байв.
Жагсаалтын хоёрдугаарт “Мерседес” багийн британи уралдаанч Льюис Хэмилтон орсон бөгөөд 55 саяын цалин, 2 саяын урамшуулал авчээ. Гуравдугаарт Британийн тамирчин, “Макларен” багийн Ландо Норрис /12+23 сая/ бичигдсэн байна.
Эдгээр гурван уралдаанчаас гадна ТОП-10 жагсаалтад дараах тамирчид орсон байна.
4. Фернандо Алонсо (Испани, "Астон Мартин") - 27,5 сая доллар,
5. Шарль Леклер (Монако, "Феррари") - 27 сая
6. Жорж Расселл (Их Британи, "Мерседес") - 23 сая
7. Оскар Пиастри (Австрали, "Макларен") - 22 сая
8. Серхио Перес (Мексик, "Ред Булл") - 19,5 сая
9. Карлос Сайнс (Испани, "Феррари") - 19 сая
10. Пьер Гасли (Франц, "Альпин") - 12 сая.
Өнгөрсөн улиралд Ферстаппен “Формула-1”-ийн гараануудад дөрвөн удаа дараалан түрүүлсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0