sonin.mn

МОСКВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /РИА Новости. Бахрейн улсын нийслэл Манама хотод болж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг хүртэлх жинд БНАСАУ-ын эмэгтэй тамирчин Ким Иль Гён даваа гарагт дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Өдгөө 21 настай тэрбээр нийлбэр дүнгээр 249 кг-ийг /огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 141 кг/ өргөснөөр дэлхийн аварга болсон байна. Түүнчлэн түлхэлттэй өргөлт ба хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр дэлхийн дээд амжилтыг эвджээ. Өмнө нь түүний тогтоосон дэлхийн рекорд амжилтууд 136 кг ба 246 кг байсан юм.  

Мөн 64 кг хүртэлх жинд өрсөлдөж буй БНАСАУ-ын хүндийг өргөгч эмэгтэй Ри Сук хоёр өргөлтийн нийлбэрээр 264 кг-ийг /огцом өргөлтөөр 115 кг, түлхэлттэй өргөлтөөр 149 кг/ өргөж, дэлхийн аваргаар шалгарлаа. Түүний өмнө нь тогтоосон дэлхийн рекорд амжилт түлхэлттэй өргөлтөөр 146 кг, хоёр өргөлтийн нийлбэрээр 260 кг байсан юм.   




89 дэх удаагийн ДАШТ 12 дугаар сарын 6-наас 15 хүртэл Бахрейн улсын нийслэл Манама хотод болж байгаа бөгөөд 500 орчим хүндийг өргөгч эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд медалийн төлөө өрсөлдөж байна.





Олимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнд хоёр өргөлтийн нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулдаг бол ДАШТ-ний явцад түлхэлттэй өргөлт, огцом өргөлт, хоёр өргөлтийн нийлбэрээр шалгаруулдаг.  



Б.Адъяахүү