Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн их дуулга арванхоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд тэмцээнд 47 орны 245 (эрэгтэй 140, эмэгтэй 105) тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор нийт 20 (эрэгтэй 9, эмэгтэй 11) тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа Японы бөхийн нэмэлт цагт ялсанаар хүрэл медаль хүртлээ. Өдгөө 17 настай Т.Ариунзаяагийн их дуулгын анхны медаль энэ бөгөөд тэрбээр 2024 оны өсвөр үеийнхний ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.
Сэтгэгдэл3
Ариунзаяд баяр хүргэе. Дахин амжилт хүсье.
Залуу цагт спорт байж болох сонголт. Гэвч хүнд бэртэл авбал спортоос өөр мэргэжил хэрэгтэй.
Ариунзаяхд баяр хүргэе