sonin.mn

Хөл бөмбөгийн 2034 оны ДАШТ-нийг Саудын Арабад явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд агаарын хэмээс шалтгаалан зуны улиралд бус харин нэгдүгээр сард зохион байгуулах боломжтой гэж The Times сонинд бичжээ.


Тус улсад зуны улиралд маш халуун болдог тул олон улсын тэмцээн явуулахад хүндрэлтэй. Харин тэмцээн зохион байгуулахад хамгийн тохиромжтой үе бол нэгдүгээр сар ажээ.


Зуны улиралд болоогүй цорын ганц ДАШТ бол Катар-2022 бөгөөд 11 ба 12 дугаар саруудыг дамнан болж байсан билээ. Харин эдгээр сард Саудын Арабад ДАШТ-нийг зохион байгуулах боломжгүй бөгөөд учир нь, ФИФА-гийн зөвлөмжид зааснаар “шашны зан үйлтэй холбоотой үйл явдлын үеэр олон улсын тэмцээн явуулах нь зохимжгүй” бөгөөд  2034 оны Рамадан буюу мацаг барих сар 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Саудын Араб бол 2034 оны хөл бөмбөгийн ДАШТ-нийг зохион байгуулах хүсэлтээ ирүүлсэн цорын ганц улс юм. 2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад болох бол 2030 оны ДАШТ-ний үндсэн зохион байгуулагчид нь Испани, Португал, Марокко бөгөөд эхний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болно. 2026 оноос эхлэн ДАШТ-нд 48 улсын шигшээ багууд оролцох юм. 



Б.Адъяахүү