
Энэ оны 11-р сарын 24 ний өдөр Украины Зэвсэгт хүчний штабын дарга А. Баргилевич “Оросын Курск мужид Хойд Солонгосын 11 000 цэрэг байрлаж байгаа. Хойд Солонгосын цэргүүд Украины армийн эсрэг байлдаанд оролцож байна. Хойд Солонгосын цэргүүд Оросын алс дорнодын мужуудаас ирсэн оросын цэрэг мэт тулалдаж байна” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Төрийн Департаментийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ведант Пател “Хойд Солонгосын 11 000 цэрэг Оросын Курск мужийн баруун нутагт байрлаж оросын цэргүүдтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж их буу, нисэгчгүй агаарын хэрэгслэл ашиглах, явган цэргийн сургуулилт хийж байна. Одоогоор Хойд солонгосын цэрэг Украины цэрэгт олзлогдоогүй байна” хэмээн мэдэгдэв. Британий Лондон хотын Хатан хааны Коллежийн профессор, өмнөд азийн шинжээч, Солонгосын хойгийн мэргэжилтэн Рамон Пачеко “Хойд Солонгосын 12 000 цэрэг энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Украины эсрэг дайнд орохоор Орост хүрэлцэн ирсэн бөгөөд одоо 11 000 цэрэг нь Оросын Курск мужид байрлаж байна. Путин ч энэ талаар Хойд Солонгосын цэрэг Орост ирсэн гэдгийг няцаагаагүй.
Путин хэлэхдээ “Орос Улс Хойд Солонгостой хийсэн гэрээндээ “Хэрэв хоёр талын аль нэг нь гадаад орны зэвсэгт халдлагад өртөж дайны байдалд орвол нөгөө тал маш яаралтай цэргийн тусламж үзүүлнэ” хэмээн заасан. Энэ гэрээний хүрээнд Орос улс ямар арга хэмжээ авах нь манай Орос улсын хэрэг” хэмээн мэдэгдэв.
Шинжээчид “Хойд Солонгос Орос улсад цаашид 100 000 цэрэг нэмж явуулж болзошгүй. Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн армийн 1 сая 200 000 цэргийн 100 000 цэргийг Орос руу илгээх тушаал өгвөл тэд хэзээ ч явахад бэлэн байна.” хэмээн үзэж байна. Өмнөд Солонгосын Тагнуулын албаны дүгнэлтээр “Украины эсрэг дайнд Хойд Солонгосын 11 дүгээр армийн “Дайрагч корпус”-ын явган цэргүүд Орост очжээ. Энэ корпусын захирагчаар 2015 оноос тусгай хүчний захирагч байсан генерал Ким Ён Бок томилогдсон ажээ. Түүний хамт Хойд Солонгосын Тагнуулын албаны дарга Ри Чхан Хе, Шуурхайн Газрын дарга Син Кум Чхоль нар Орост томилогджээ. Орост нийтдээ Хойд Солонгосын 500 гаруй цэргийн офицер очсон ажээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Украины пуужингийн цохилтод өртөж хойд Солонгосын хэд хэдэн офицер, түүний дотор нэг солонгос генерал амь үрэгджээ. Хойд Солонгос Украины дайнд хамгийн шилдэг дайчдаа явуулахгүй нь тодорхой. Учир нь одоо Оросын арми бөөн хүчээр дайрахгүй байгаа бөгөөд бага хэмжээний байлдааны хэсэг бүлгээр байлдах аргыг хэрэглэж байна. Энэ бага хүчээр хэсэг бүлгээр байлдах хэсэгт солонгосчууд орвол амь үрэгдэх нь мэдээж.
Одоо Орост очоод байгаа Хойд Солонгосын цэргүүд бол элит цэрэг бус энгийн армийн цэргүүд ажээ. Эдгээр солонгос цэргүүд тулаанд хэрхэн байлдах чадвартай нь одоогоор тодорхойгүй байна.
Ямар ч байсан хойд солонгосын тэдгээр цэргүүд украины цэргүүд болон өмнөд солонгосын цэргүүд шиг хамгийн сүүлийн үеийн байлдааны зэвсэгтэй биш байгаа юм байна, хамгийн орчин үеийн байлдааны зэвсгийг эзэмших чадвар сул байгаа юм байна. Хойд Солонгос дахь цаг агаарын таатай байдал энд Оросын Курск мужид огт байдаггүй, цаг агаар нь от өөр байдаг юм байна. Бас орос цэргийн дарга нарын цэргийн орос командыг солонгос цэргүүд ойлгохгүй явдал гарч байна. Солонгос цэргүүд эхний ээлжинд шууд тулалдахаасаа илүүтэй тагнуулын үйл ажиллагаагаа явуулах, мина илрүүлж аюулгүй болгох, окоп ухах зэрэг ажилд дайчлагдах магадлалтай ажээ. Хойд Солонгос цэргүүд бас орчин үеийн дайны туршлагатай болох гэж Украинд очсон нь мэдээж. Алсдаа Америк, Өмнөд Солонгостой байлдах зорилготой байж ч болно. Украинд очсон Хойд Солонгосын зарим цэргүүд цэргээс оргож болох юм. Гэхдээ олноороо оргож чадахгүй. Учир нь хэрэв солонгос цэрэг орговол Хойд Солонгост үлдсэн эцэг эх, ах дүүг нь шоронд хийдэг эсхүл өөрийг нь шууд бууддаг тул олноор оргож чадахгүй нь тодорхой.
Хойд Солонгос Украины эсрэг Орос улсад зэвсэг нийлүүлж, цэрэг явуулсныхаа төлөө Орос улсаас одоогоор 700 000 тонн цагаан будаа, 1 сая тонн нефть бүтээгдэхүүн аваад байна. Хойд Солонгос Орос улсад 5.5 тэрбум долларын зэвсэг нийлүүлэх боломжтой ажээ.
Одоогоор Хойд Солонгос Орос улсад арван сая орчим их бууны сум, танк эсэргүүцэх сум, гранатмет, минометын сум болон пуужин нийлүүлэд байна. Орос улс Хойд Солонгосын Орос дахь цэргийн цалин хэмээн цэрэг бүрт сард 2000 доллар буюу жилд 200 сая ам доллар Хойд Солонгост өгөх аж. Эдгээр мөнгө Хойд Солонгосын цэрэг болон ар гэрт нь очихгүй нь мэдээж. Эдгээр мөнгийг Хойд Солонгос цөмийн пуужин, зэвсэг үйлдвэрлэх зэрэг цэргийн зориулалтаар болон Хойд Солонгосын харгис дэгглэмийг бэхжүүлэхэд зориулагдах юм. Орос улс Хойд Солонгост цөмийн зэвсгийн хамгийн сүүлийн үеийн технологийг өгч цөмийн зэвсэгээ өргөжүүлэхэд нь тусалж байна. Украинд довтолсны дараа Оросын цэргийн инженерүүд Хойд Солонгост очиж пуужин үйлдвэрлэх, цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь тусалж байгаа гэсэн таамаглал байгаа аж. Одоо Оросын 500 000 цэрэг Украинд байлдаж байна. Оросын арми өдөрт дунджаар 1000-1200 цэрэг, сар бүр дунджаар 30 000 - 35 000 цэргээ алдаж байна. Иймд Оросын армид цэргийн нөөц хүч их хэрэгтэй байна. Ийм учраас л Орос улс Хойд Солонгосоос цэрэг гуйсан аж. Ким ч нэн даруй цэргээ өгсөн аж. Орос улсыг өнөөдөр Хойд Солонгосоос гадна Иран улс дэмжиж Орост байлдааны олон тооны дрон өгсөн, Беларусь улс дэмжиж газар нутагтаа оросын цөмийн зэвсэг болон орос цэргүүдийг байрлуулаад байна.
Иран улс гэхэд л өнгөрсөн онд Орост 2.0 тэрбум ам.долларын үнэтэй олон мянган “Shahed-136” байлдааны дроныг худалджээ. Оросын арми 1 сая 500 000 цэрэгтэй, 16 000 цөмийн цэнэгтэй. Хойд Солонгос 24 сая хүн амтай ч гэсэн хамгийн их цэрэгжсэн улс юм.
Хойд Солонгосын арми 1.2 сая цэрэгтэй бөгөөд цэргийн тоогоор дэлхийд 4 дүгээрт жагсаж байна. Хойд Солонгосын нөөц цэрэг нь 4.0 сая бөгөөд дайчилгаагаар 6.0 сая хүртэл цэрэг татах чадвартай. Хойд Солонгос хөвгүүдийг 17 наснаас нь цэрэгт татаж, 10 жил цэргийн алба хаадаг, эмэгтэйчүүд нь 5 жил цэргийн алба хаадаг ажээ. Одоо Орос улсын хамгийн чухал түнш нь Хятад бус, Хойд Солонгос болоод байна. Харин Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орон тул дэлхийн улсууд Хойд Солонгосын эсрэг санкциа улам чангатгахын эсрэг, Хойд Солонгост эдийн засгийн хориг тавихын эсрэг ажиллах нь ойлгожтой юм. Одоо үед дэлхийг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлж байгаа улс бол Орос, Хойд Солонгос хоёр л болоод байна. Энэ хоёр улс цэргийн холбоотон болж дэлхийн дайныг улам өргөжүүлж, хүн төрөлхтөнийг цөмийн дайны аюулд унагааж болзошгүй юм.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл31
Америк, Европ, Дэлхийн банк эздийнхээ заавраар 35 жил жайжиганаж 35 тэрбум долларын өрөнд орчихоод, Ардчилалын баянбүрд гэдэг цаасан малгайтай коммунист Хятадын түүхий эдийн бааз, эдийн засгийн колони болчихсон тэнэглэлдээ Оросыг буруутгах гэж ядах нь үнэхээр дүүрчихсэн тэнэг эсвэл урд зүгийн урвагчид гэхээс өөр арга алга! Нөгөө муулаад байгаа Орос нь Монголын 11.7 тэрбум долларын өрийг 98% хөнгөлж өгөөд Монголын дотоод асуудалд оролцохоо болиод 35 жил өнгөрчихсөн байгаа юм шд!!!
11 сарын 25-нд Харьков хотод байрлах ГУР, Кракен, НАТО-гийн Укр дахь гадаад хөлсний фашист гахайнуудын ерөнхий коммандлагч дэд хурандаа Кент Миллер мэтийг оролцуулан 40 гаруй нацист фашист гахайнуудыг штабтай нь хамт пуужингийн цохилтоор арчин устгажээ.
11 сарын 25, 26-нд Оросын Искандер пуужингийн томилгоот цохилтын улмаас нацистын Киевийн 500 км тусгалтай Гром-2 пуужин анхны довтолгоогоо хийх гэж байгаад устгагдсанаас гадна Америкийн ATACMS пуужин харвагч бас устгагджээ. 11 сарын 5-нд Оросууд ионосфер судалгааны зорилгоор 56 хиймэл дагуул сансарт гаргасан, тэр хиймэл дагуулууд ионосферээс гадна өөр юм ч бас судалж байгаа биз.
Испанид нацист Киевийн наркодилер 10 гаруй этгээд хар тамхи дроноор тээвэрлэж байх үед илрүүлж баривчилжээ. Нацист алиалагч Зелягийн гар хөл эдгээр хар тамхины наймаачин этгээдүүд бараагаа Африкаас Морокко руу оруулж Мороккогоос дроноор тээвэрлэдэг маршруттай байсан байна!
Цаад алиалагч чинь одоо болъё оо агаа гэдэг төрхөндөө орчихоод байна. Мэдээллээ тэнцвэртэй ав л даа. Орос биш Украин сөнөчих гээд байна. Ер нь ч сөнөчихсөн л дөө. For the first time Ukrainian President Volodymyr Zelensky ready to give up Ukrainian territory to Russia for peace https://m.economictimes.com/news/international/us/for-the-first-time-ukrainian-president-volodymyr-zelensky-ready-to-give-up-ukrainian-territory-to-russia-for-peace/amp_articleshow/115846902.cms
Ллр шоохуузаа,,,,дебыль ээ,,,чи энэ хэнд ч хэрэггүй хогоо хэдэн удаа копидох вээ,,,,одоо болио,,,дебыль ээ,,,,чи “””дайн эхлүүлсэн хүн буруугүй ,,,,,яадаг яадаг”””ч билээ тэрийгээ копидооч,,,,тэр чинь супершдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
ХАМАС-ын халдлагын үеэр Израильд 1139 хүн амиа алдаж, 200 гаруй хүн олзлогдсон бол Израилийн Газын зурваст явуулж буй геноцидын алан хядлага дайны улмаас 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш өнөөдрийг хүртэл 44,532 палестин амиа алдаж, 105,538 хүн шархадсан байна. Ливанд Израилийн довтолгооны улмаас дор хаяж 4047 хүн амиа алдаж, 16638 хүн шархаджээ.
Манайхаан та нар нэг зүйл анзаарав уу. Нөгөө алиалагч надад хол тусдаг пуужин өгвөл ганц буудаад Путиныг хэлэлцээрийн ширээн дээр авчирч суулгаад гарын үсэг зууруулна гэж марзгансаар байгаад пуужин авч буудав даа. Орсууд хариуг нь чанга барина гэж анхааруулсаар байтал буудаж аваад хариуд нь хамаг дэл бүтцээ нураалгаж аваад яадаг юм ахиад пуужинд нь украйны ард түмэн гэрэл дулаангүй өвөлжих надад хамаагүй би зоригтой тэмцэгч гэж ирээл зарлаад байсан Путин казахстанд айлчилах үеээрээ дараагийн удаа чамайг өөрийг чинь пуужинд нь гэчихсэн чинь одоо таг чиг. Яаман юм болоо пуужин ньдуусан юм болов уу амиа алдана гэж айгаад оросын гүн рүү пуужиндхаа больсон юм болов уу. Та нар юу гэж бодож бна. Энэ бичээчийнхээр манай алиалагч их л зориг зүрхтэй удирдагч юм шиг байгаа юм даа.
Эрхэм ахад баярлалаа
тэгэлгүй дээ. сармагчны бодь сэтгэл гэж юу байсын. нөгөө хүний төрөл нтр болоогүй. төгс жаргалан кекс пекс текс бол ертөнцөө ертөнц. эх 6 дотроо л эргэлдэх.
Нвшнууд зурагдсан пянз хэдэн сэтгэгдлээ хэд хоног давтдаг юм бэ?
арабууд атаомын бөмбөггүй учраас ялагдаж байна
Орос Хойд Солонгос хоёр улам гүнзгий түншлэх хэрэгтэй ! Ким Ун ахиад 200 мянган цэрэг явуулах хэрэгтэй ! Тэд нарыг Курскид биш шууд Киёвийн чиглэлд тавих хэрэгтэй харин хамгийн сайн зэвсэг сумаа өгөх ёстой шүү ! 10 сая цэрэгтэй байж 300 мянганхан цэрэг явуулж чадахгүй байх да яадаг юм ! одоо хэрэглэхгүй бол өөр хэзээ хэрэглэх юм ! Хойд Өмнөд Солонгос хоёр хоорондоо байлдана гэж горьдсоор байгаад бараг 70 жил өнгөрлөө энэ янзаараа бол ахиад 30 жил байлдахгүй юм шиг байна ! Ёстой бухын доодхийг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна ! Өлсгөлөн цэргүүдээ хоол унд сайтай Орос ру явуудбал маш зөв шүү Кимээ ! Харин оронд нь авч байгаа 2000 доллараас ядаж 200 долларыг нь нэмэлт хоол хүнс хэлбэрээр ар гэр ах дүү нарт нь өгчихвөл маш зөв шүү Кимээ ! буян болно шүү ! Ингэхэд өмнөд Солонгосууд Укрианд бас туслаад цэргээ явуулж болно ш дэ ! Амь насаа ихэд хайрлаад 1 сая доллар өгсөн ч явах хүн олдохгүй байх ! өмнөд солонгосын ялзарсан муусайн кимчинүүд !
Дэлхийд зөвлөгөө өгдөг ямар агуу хүн бэ?! Эсвэл МэСо хавийн өвчтэй хүн үү?! Тэд сонсох уу? Шал инээдтэй юмаа.
Соц. үед “базаахгүй” Базар гэдэг эр Брежнев даргад зөвлөгөө өгч захиа бичиж үед Зөвлөлтийн том дарга нар ихэд цочиж манай руу утастаж байсан гэдэг. Хариуд нь наад хүн чинь Шар хадны хүн гэж хэлж тэд санаа амарсан гэдэгсэн.
Путинд зөвлөгөө өгсөөр бөйгаад одоо Путин цөмийн номлолоо шинэчилчихсэн шүү дэ ! Оркууд та нарт ямар зөвлөгөө өгөлтэй биш өгөх ёстой томд нь өгсөн нь дээр !
бусдад заах уу. засуул бөхийг засдаг зөвлөдөг.
Davjaa bietei hugshin lalar mini.....Naad teneg balai zuragaa tavihaa boli....!!!!!
Тэнэг сэг
Доржийн Сүхбаатар танд,,,баярлалаа,,,орос украины дайны тухай мэдээлэл өгч,,,,хүчирхийллийн эсрэг,,,үнэний талд,,,,цөхрөлтгүйгээр дуу хоолойгоо өргөж байгаад тань ,,,,талархан,,,,дэмжидэг шүү,,,,
Энэ нөхөр иш хөргөө хэзээ үзүүлэх вэ нэг бол талийгаач болсон юмуу
Доржийн Сүхбаатар гэж шал хөгшин, цулцайсан усан цэлдэн гахай байдаг юмаа, өөрийнхөө зургийг тавьдаг байсанаа ичээд тавихаа болсон, ккк
зургаа эхэнд тавь
хойт солонгосын цэрэг харагдаагүй худал мэдээллийн гүтгэлэг байлгүй дээ харин азов айдар правый секторын хас тэмдгийн шивээстэй үхсэн барууны цэргүүдийн цогцос курскад гадаадын тв-ээр байнга гарах юм солонгос харагдахгүй байна хүссэн юм нь украйны хүзүүгээр ороох байлшүй
албан ёсоор оролцож байгаагаа зарлаж байган байх гэсэн сб сэлэмдэж өгч байнөө.
эргүү сүхбаатар залуудаа тэмбүү авч бсан ац даа
нэгэн хэвийн хөлдүү ❄️🥶🧊гэчиж. соц үед менингит тусч байсыму. баривчлагддаг уу. яанаа яаж гэснээ. яаж сэрэх🧜🏻♂️. тэгээд л маанийн ерөөл шавдан сольдэв гэсыму.
эргүү сүхбаатар залуудаа тэмбүү авч бсан ац даа
solior
Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд Ингэ нь үхсэн үед ботго нь хэд хоног эхээ сахьдаг юм байна. Харин ботго нь эндсэн ингэ эзнээсээ ботгоо нэхээд гэр дэрлэж өдөр шөнөгүй буйлаад маш олон хонодог. Үхсэн ботгийн уул давуулаад холтгочихоор хоёр талд тэлчлээд ингэ бүүр самирчихдаг, хоёр жил хээлээ тээдэг, их л өр өвдөлтэй амьтан. Тэмээ 3 сар хоолгүй, усгүй сар явж чаддаг. Ороонго буюу царцанга голдуу өвчинөөр 3 сар гэрийн буйрны дайтай газрыш харлуулдаг. Ороонго өвчнийг 14 хоног халгай буцалгаж өгч эдгээсэн тохиолдол бий. Хэвтсэн амьд тэмээний нүдийг хэрээ түрүүлж тоншчих гээд бөх, бөгсийн түрүүлээд ухчихдаг л даа.
Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд Ингэ нь үхсэн үед ботго нь хэд хоног эхээ сахьдаг юм байна. Харин ботго нь эндсэн ингэ эзнээсээ ботгоо нэхээд гэр дэрлэж өдөр шөнөгүй буйлаад маш олон хонодог. Үхсэн ботгийн уул давуулаад холтгочихоор хоёр талд тэлчлээд ингэ бүүр самирчихдаг, хоёр жил хээлээ тээдэг, их л өр өвдөлтэй амьтан. Тэмээ 3 сар хоолгүй, усгүй сар явж чаддаг. Ороонго буюу царцанга голдуу өвчинөөр 3 сар гэрийн буйрны дайтай газрыш харлуулдаг. Ороонго өвчнийг 14 хоног халгай буцалгаж өгч эдгээсэн тохиолдол бий. Хэвтсэн амьд тэмээний нүдийг хэрээ түрүүлж тоншчих гээд бөх, бөгсийн түрүүлээд ухчихдаг л даа.