Монголын үндэсний олимпын хорооны Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно 2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19 ны өдөр Улсын драмын эрдмийн театрт зохиогдох билээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсын соёл, спорт , аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номингийн санаачлагатай Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг тус тус үндэслэн тус наадмыг зохион байгуулах ажлыг хэсгийг баталсан.
Энэ өдрийн хурлыг БТСУХ-ны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын Драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов.
Сэтгэгдэл0