ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж, “УБТЗ” ХНН-ийн хилийн бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн ажил байдалтай танилцжээ.
Түүний танилцсан гол объектуудын нэг нь Замын-Үүдийн өртөө болон төмөр замын хилийн боомт байсан юм. Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга Олег Казаков Элчин сайд Алексей Евсиковт тус боомтын өнөөгийн үйл ажиллагаа болон хийгдэж буй шинэчлэлийн тухай танилцуулав. Тус өртөөнд хоёр дахь нарийн царигтай зам тавихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Хятадын талаас хүлээн авах ачааны галт тэрэгний тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.
Элчин сайдын танилцсан бас нэг объект бол одоо баригдаж буй ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж бүхий байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэх терминал юм. Тус терминал 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсны дараа 600 шоо метр шингэрүүлсэн хий хуримтлуулах боломжтой аж.
Мөн ОХУ-ын Элчин сайд энэ чиглэлийн төмөр замын тээвэрт голлох үүрэг гүйцэтгэх 3 мянган чингэлэг хадгалах зориулалттай “УБТЗ” ХНН-ийн чингэлэг логистикийн терминалын үйл ажиллагаатай танилцсан байна.
Алексей Евсиков Улаанбаатар төмөр замын транзит ачаа тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлыг сайшаан тэмдэглэж, энэ чиглэл нь цаашид хөгжих асар их боломж байгааг онцлов.
Тодруулбал тэрээр: “Хятад Улс Монголын гадаад худалдаанд томоохон байр сууртай бөгөөд экспорт, импортын 80 хүртэлх хувийг эзэлдэг юм. Замын-Үүдэд дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ихээхэн боломж байгаа нь ойлгомжтой. Улаанбаатар төмөр замд холбогдох дэд бүтэц, тэр дундаа чингэлэг терминалыг хөгжүүлэхийн тулд хийх зүйл их байна. Ерөнхийдөө энэ айлчлал танин мэдэхүйн ач холбогдолтой байлаа. “УБТЗ” ХНН-ийн хамт олон үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд зам нь шинэ үр дүн өгч байгаа нь тодорхой байна” гэсэн байна.
Сэтгэгдэл3
Группен фюрер эвсизов,,,, хуцаа чи,,,,
Эвсиковийн идүүр сахисан,,,,азизовын тэжээвэр,,,монгол орк петухууд юу гэж хуцахнуу одоо хараарай.,,
Монголчууд тусдаа төмөр замын компани байгуулах хэрэгтэй.