БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-24-нд болов. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар оролцсон бөгөөд тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна. Монголын баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болж байгаа ба ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болжээ.
Сэтгэгдэл1
🥰