АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп “Тийм ээ, бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах ажиллагаанд зэвсэгт хүчнийг дайчилна” хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. Тэрээр өмнө нь “Үндэсний хэмжээнд Онцгой дэглэм зарлахаар төлөвлөж байгаа” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр цагаачдыг албадан гаргах үүрэг бүхий Холбооны агентлаг болох ICE-ийн үйл ажиллагааг дэмжиж, Зэвсэгт хүчнийг дайчлахаа удаа дараа амласан юм.
Тэгвэл “Сонгуулийн дараа Дональд Трамп энэ амлалтаа хэрхэн биелүүлэх вэ” гэдэг асуулт нэлээд гарч байна. Улам нэмэгдсээр байгаа юм. Зарим тоймч “Дональд Трамп цагаачлалтай холбоотой хатуу бодлогоо хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд Онцгой дэглэм тогтоож, Зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр цагаачдыг гаргана” гэж бичиж байна. Үүнд тайлбар болгож тэрээр дээрх мэдэгдлийг хийжээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трамп “Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон эхний өдрөө буюу 2025 оны нэгдүгээр сарын 20-ноос цагаачдыг албадан гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж удаа дараа мэдэгдсэн.
Үүнээс гадна, “Хууль бусаар амьдарч буй цагаачдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншил шууд олгодог Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Үүнээс болж АНУ-д гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Тийм учраас Мексикээс ирж буй хууль бус цагаачдын визний хураамжийг нэмэгдүүлж, хүүхдэд нь иргэншил олгохийг хориглох нь зүйтэй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Гэсэн хэдий ч ICE-ийн хүчин чадал энэ богино хугацаанд бичиг баримтгүй цагаачдыг хайж олох боломжгүйг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл ICE-ийн 20 мянга орчим ажилтантай, харин хайж олох ёстой бичиг баримтгүй цагаач нь сая саяар тоологдоно.
Мөн санхүүгийн томоохон зардал гарна. Гэхдээ санхүүгийн зардлыг шийднэ гэдгээ тэрээр саяхан хэвлэлээр мэдэгджээ.
Түүнчлэн Дональд Трамп цагаачлал, албадан гаргах бодлогыг удирдах, хэрэгжүүлэх гол албан тушаалд энэ тал дээр өөртэй нь ижил хатуу байр суурьтай эрхмүүдийг сонгож байна. Харин түүний баг энэ ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нарийн тодорхой танилцуулаагүй байна. Дональд Трампын өмнөх бүрэн эрхийн хугацаанд 1.5 сая орчим цагаачийг хилээс буцаах болон АНУ-аас албадан гаргах арга хэмжээг авчээ. Харин Жо Байдений үед буюу 2024 оны хоёрдугаар сарыг хүртэл 1.1 сая цагаач иргэдийг албадан гаргасан байдаг аж. Ер нь бол цагаач иргэдийн асуудлаар Дональд Трамп, Жо Байден хоёрын бодлого тэс өөр. 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус улсын Төрийн департаментаас “2021 онд 15 мянган цагаач авна” гэсэн мэдэгдлийг гаргаж байв. Улмаар энэ талаарх санамж бичигт ерөнхийлөгч Дональд Трамп тус гарын үсэг зурсан байдаг. Тус баримт бичигт “2021 оны турш АНУ-д 15 мянга хүртэл тооны цагаач хүлээн авна. Үүнийг хүмүүнлэгийн чиглэлээр, үндэсний сонирхолд нийцүүлэн хийнэ. Энэ дагуу Йемен, Сири, Сомали зэрэг орнуудаас дүрвэгч хүлээн авахгүй.” гэсэн байдаг. Энэ нь АНУ-ын түүхэнд цагаачдын тоонд тогтоосон хамгийн доод хэмжээ болж байв. Тухайн үед Жо Байден “Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ тоог 125 мянга болгоно” хэмээн амлаж байв.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл16
Яаая, орос ах нарын чинь найз танай хүүг чинь хөөх гэж байна. Ояа, оркоо
По ха ха ха, харин нөөваар анусник уяахуяа тролл шаахайнуудаас арай хийж визээ авсан хэдн нь Америкт очингуутаа хөөгдөх болчихлоо! ха ха ха
Монголоос хулгайлсан хөрөнгөө Америк руу гаргасан, өөрсдөө ч Америк руу зугтсан хүзүүгүй тарвага ЛГБТдорж, Муухайбузар, салтаа алкашБаяр мэтийн хог шаарнууд одоо бүүр яахаа мэдэхгүй толгойгоо шааж байгаа, хулгайн хөрөнгө нь Америкт үлдэх гээд байдаг, өөрсдөө хөөгдөх гээд байдаг, аааа ха ха ха
зөвөө монголыг монголд нь орсыг орост нь хятадыг хятадт нь африкийг америк байсан ч африкт нь хөөн гаргана африк америк гэдэг чинь африкийн боолчуудын удам цагаан аристан америк сөнөж байна америкийн индиан уугуул иргэдийг алж эзлэн аваад цагаан аристан би өөрөө устах гэж ТӨРСӨН ЮМ БИ гэдэг америк мотиваар бичсэн шүлэг шиг боллоо
Ялангуяа мексикээр дамжин америкт олон жил орогнож байгаа бичиг баримтгүй хууль бус цагаач дүрвэгсэдийг массаар нь америкаас албадан гаргаж өмнөд хилээ чангалсан дээр.
Хэрвээ Харрис гарсан бол Гондурас Никарагуа Ямайка Энэтхэг зэрэг улсууд улсаараа нүүж очих гээд бэлдэж байсан юм ! Дональд нугаснаас ч ганц боллоо до !
kanad uls bas daraa jilees iim arga hemjee abj ehleheer bolj bga tus ulsad India humuus heden say bolj gudamjaar ni ybj bga 10 huni 7/8 ni india hun bn
kanad uls bas daraa jilees iim arga hemjee abj ehleheer bolj bga tus ulsad India humuus heden say bolj gudamjaar ni ybj bga 10 huni 7/8 ni india hun bn
Хүн ам нь газар нутагтаа багтаж шингэхээ байсан хятад энэтхэгчүүд америк канад улсад өсөж үржиж байна. Америк канад орнууд тэдгээр оркуудыг бөөнөөр нь эх орон руу нь зайлуулах хэрэгтэй. Бас хар арьст исламын троллуудыг бас бөөнөөр нь африк исламын орнууд нь албадан явуулаасай.
Янкуудын боолынх нь боол болсон монголоо алдмарууд эгнэгт монголоо алдмар болтугай.
Америкт 10000 монголчууд хууль бусаар ажиллаж амьдардаг гэхээр америкт 50 60 мянган монгол иргэн ажиллаж амьдардаг юм шиг байна. Америкт байгаа 10000 монголчууд баривчлагдаад монгол руу буцна гэхээс гол нь харлаж байгаа байх даа зайлуул.
АНУ чинь гарвалаараа цагаачид. Тэд үндэстэн биш. Зүгээр л амьдрал хөөж тэнд очсон нутгийн улаан арьстнуудыг үндсээр нь устгасан цагаачид. Одоо дэлхи 8 млрд хүнтэй боллоо. Дайнаас дайжиж очсон. амьдрахын тулд мөлхөн байж очсон цагаачдаа АНУ тэжээхээс өөр арга байхгүй. үгүй бол тэнд иргэний дайн.
Гэхдээ, хэн дуртай нь дур зоргоороо очиж цагаачлаад байдаг орон биш.
Er n bol huvi.huvisgaliin dan hurenge.mungenii zalilan hiisen er shirtei humuus l horogdoh bairaa bolgoson gazar shde.Zuv.Delhiin buh ornuud Hytadiig hytad ruu yvuulah estoi.Hytad bhgui oron bhgui gedeg uom bilee
АНУ дайн хийж Мексик улсаас булаан авсан урд зүгийн 6 муж улсад одоо ч мексикчүүдийн хамаатан садангууд амьдарч испани хэлээрээ ярьдаг. Калифорни,Техас,Нью Мексико,Аризона гэхчлэн энэ 6 муж улсыг Мексикт нь буцааж өгвөл юу боллоо гэж испани хэлтнүүд америк руу цагаачлах юм бэ. Мексик улс энэ газар нутгаа буцааж авъя гэж дуугарахгүй юм. Япон атомын бөмбөг тэслүүлээд хонь болдог шиг болсон ч байж мэднэ.
Хүзүүгүй тарвага бол өөдгүй муу зальтай хулгайч байсан тэр хэвээрээ л нуугдаж сууна ёстой хүн алах муу хог